“Самурай” бондын 450 тэрбумыг үйлдвэржилтэд зарцуулна

2014-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний санаа­чилсан хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг сайд Х.Тэмүүжин танилцуулав.

Энэ төсөлд тусгаснаар хууль сахиулах байгууллагын ажилтныг гэмт хэргийг мөрдөх шалгах, зөрчлийг шалгах, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдал хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг алба хаагч буюу “хууль сахиулагч” хэмээн хуулийн төсөлд томъёолсон. Харин тэдгээр “хууль сахиулагч”-ийн үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах үүрэгтэй захиргаа, үйлчилгээний ажилтныг “ажилтан” гэж зааглан хуулийн төсөлд тусгасан байна. Энэхүү хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Байгалийн гамшгаас үүсэх их хэмжээний малын хорогдлын улмаас зорилтот бүлэг болох малчин өрхүүдэд учирч буй эдийн засгийн эмзэг хараат байдлыг бууруулах, малчдын төлбөрийн чадварыг харгалзсан зохих төвшний сайн дурын хэлбэртэй даатгалын хамгаалалт бий болгох, мөн нөгөө талаас оролцогч даатгалын компаниудад ашигтай, зах зээлд тогтвортой оршин тогтнох чадвар бүхий даатгалын бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.

 

Н.Алтанхуяг: 12 АЙМАГ ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд  Ерөнхий сайдН.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагаа, энэ онд хийх ажлын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлснээр, манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. 45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг байна. Тиймээс Монголдоо бүтээх, үйлдвэрлэх зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөсөн бөгөөд 270 тэрбум төгрөгийг “Чингис” бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж, 360 тэрбум төгрөг “Чингис” бондоос хуваарилагдаагүй үлдсэн аж. Энэхүү үлдсэн хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулахаас гадна Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөжээ.

“Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлэн, Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна гэж тэрээр мэдээллээ. Амгалангийн дулааны станц, гурав ба дөрөв цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулах юм байна. Аймаг бүхэнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, 12 аймагт оношлогооны төвийг энэ хавар ашиглалтад өгнө гэлээ.

“40-өөс дээш насныхан ажил эрхлэхэд зориулж 3.2, залуу малчдыг дэмжихэд 3.5 тэрбум төгрөг зарцуулах нь. 50 мянган ажлын байр шинээр бий болгож, 24-өөс дээш насны долоон мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ хэмээн мэдээлэлдээ дурдсан. ТҮЦ машины үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна төрийн 30-аад үйлчилгээг гар утас, компьютерээс авах боломжийг бүрдүүлэх юм байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жорыг цахим болгож, шилэн данс, шилэн тендерийг бий болгоно гэж Ерөнхий сайд хэлсэн.

 

С.Бямбацогт: ХААНА БАЙНА, ТЭР СЭТГЭЛ ЧИНЬ

Ерөнхий сайдын мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийнхээ дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрээр “Шуудхан хэлэхэд ард иргэдийн амьдралыг дээшлүүлсэн гэж болсон, болоогүй ажлыг хамж шимж хэлэхээсээ Ерөнхий сайд ичмээр дүр зураг нэгэнт бодит байдал болжээ. Худал хэлж улстөржлөө гэж бүү хэлээрэй, Ерөнхий сайд аа” гэв. Сөрөг хүчний дүгнэлтээс тоймлов. “Засгийн газар хүлээн зөвшөөрсөн аятай тайлангаас цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулсан, инфляцийн өсөлт, ханшийн үнэгүйдлийг барьж чадсан гээд бахархан хэлчихмээр үгс бараг сонсогдсонгүй. Өнгөрсөн 18 сарын хугацаанд ард иргэдийн амьжиргааны гол үзүүлэлтийг илэрхийлсэн макро ба микро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ухарсныг дахин сануулъя.

Засгийн газрын тэргүүн маань ард иргэдийн амьжиргаа ер нь боломжийн байгаа, эдийн засаг өсөлттэй байгаа, гурван төрлийн бараа материалын үнэ буурсан гэж тайландаа онцолжээ. Үүнд, шатахууны үнийг 50 төгрөгөөр, нүүрсний үнийг 200 мянгаас 80 мянга хүртэл, цементийн үнийг 165 мянгаас 135 мянган төгрөг болгон буулгаснаа тайлагналаа. Бусад өргөн хэрэглээний барааны үнийн тухайд буурсан, тогтвортой байлгасан гэх тухайд олон үг дуугарсангүй. Үнийн өсөлттэй санал нэг байгаа юм байна.

Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил гэж лоозогноод байдаг Засгийн газраас  “Хаана байна аа, тэр ард түмнээ гэсэн сэтгэл чинь” гэж асуух цаг болжээ. 2013 онд 52 мянган хүн ажилтай, орлоготой боллоо гэж Засгийн газар хэлж байна. Гэтэл 2012 онд 86, 2013 онд 301 аж ахуйн нэгж эдийн засаг, бизнесийн тогтворгүй орчноос болж хаалгаа барьжээ. Нийгмийн даатгалын ажилгүйдлийн даатгалын сангаас 2013 оны 11 дүгээр сарын байдлаар 14675 хүнд 13 тэрбум төгрөг олгосон байх юм. Энэ нь 2012 оныхоос хоёр дахин их буюу 7.3 тэрбум төгрөгийг эсрэгээрээ ажилгүй болсон хүмүүст тэтгэмж болгон өгсөн дүн гарч байна” гэж МАН-ын бүлгийн дүгнэлтэд дурджээ.

 

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 цаг 10 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

2 цаг 15 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

17 цаг 24 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

20 цаг 11 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

20 цаг 14 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

20 цаг 25 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

20 цаг 27 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

20 цаг 29 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин