Арван зургаан оноос ухаажихаар болов

2014-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Төр ухаалаг болох гэж ядсаар байна. Үүний нэг оролдлого нь Төрийн тэргүүний санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм. Энэ тухай парламент өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийдэж өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг өрнүүлэв. Төслийн гол үзэл санаа нь УИХ-ын гишүүдийг сайдаар давхар ажиллуулахгүй байхаар заасан юм. Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байж болох, бусдыг нь парламентын гаднаас томилдог байхаар заасан юм. Давхар дээлийг дан болгох төсөл ч гэж гишүүд нэрлээд байгаа. Парламентын гишүүд дээлээ нимгэлэх Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг наанаа дэмжиж байгаа гэж ярьцгаадаг ч цаанаа дургүй байна. Ялангуяа Засгийн эрх барьж буй улс төрийн хүчнүүд энэ хуулийг хүсэхгүй байгаа юм. Учир нь одоогоор Засгийн газрын 17 сайд нь  /Ерөнхий сайдыг оролцуулав/ парламентын гишүүд. Тэд давхар албан тушаалаасаа татгалзахгүй нь мэдээж. Иймд хуулийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сарын 1-нээс буюу дараагийн сонгууль, дараагийн парламент, Засгийн газрын үеэс хэрэгжүүлье гэж бултсаар байна. 

Харин сөрөг хүчин болох МАН-ын бүлгийн гишүүд энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье, Төрийн тэргүүний хүссэнээр том төрөө орхиж эртхэн ухаантай болцгооё гэсэн санал гаргалаа. Мөн тэд Ерөнхий сайд болон ерөнхий чиг үүргийн яамдын сайд  парламентын дотроос байж болох зарчмын зө­рүүтэй саналыг өчигд­рийн байнгын хорооны хуралдаанд орууллаа. Одоогоор ерөнхий чиг үүргийн яам дөрөв байдаг. Гэвч Засгийн эрхийг барьж буй АН-ын бүлгийнхэн сайд нарын 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болох санал оруулж дэмжлэг авлаа. Одоогийн сайд нарын тоогоор бодо­ход есөн сайдыг УИХ-ын гишүүдээс сонгох боломжтой болно гэсэн үг. Хэрэв ингэвэл одоогийнхоос ялгаагүй болно, энэ төслийг хэлэлцэх шаардлага ч алга гэж М.Батчимэг гишүүн үзэж байлаа.

Мөн хэрэгжих оны хувьд Ардчилсан намын бүлэг 2016 он гэдэгт хатуу байр суурьтай байв. Тэгээд ч байнгын хороонд олонх байгаа тус намын бүлгийн гишүүд энэ саналаа хамгааллаа. Энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр ч энэ тухай хөндөж байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хуулийн хэрэгжих хугацааг 2016 он гэж заавал Төрийн тэргүүн хориг тавина гэдгийг тухайн үед гишүүдэд сануулж байв.

Энд онцлоход Засгийн газрыг бүрдүүлж буй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ИЗНН-ынханд тогтсон байр суурь алга. МАН-ын дарга М.Энхболд болон хоёр намын бүлгийн даргын байр суурийг  тоймлов.

Д.Эрдэнэбат:

-Цаашид олон намын тогтолцоотой парламент бий болох нь тодорхой байна. Иймд намууд зөвшилцлөөр Засгийн газрыг бүрдүүлэх хэрэгтэй болно. Намуудын төлөөллийг оролцуулсан тогтвортой Засгийн газрыг бүрдүүлэхдээ сайд нарын 50-иас илүүгүй ху­вийг парламентын дотроос томилох нь зүй­тэй гэсэн зарчмын зө­рүүтэй санал нэмж тусгах нь зөв.

С.Бямбацогт:

-50 хувь бол арай их тоо. Бодлогын яамыг толгойлох сайд нар парламентаас байж болох юм. Одоогоор 17 гишүүн Засгийн газарт ажиллаж байна. Ахадсан ачаа, албан тушаалыг цөөлж, хариуцлагатай болгох ёстой. Яагаад 2016 оноос хэрэгжүүлэх гэж байгааг ойлгохгүй байна. Үнэхээр ухаантай болцгооё гэж байгаа бол эртхэн хэрэгжүүлэх хэрэгтэй.

М.Энхболд:

-Нэг хүний ажил хариуцах боломжийг нь тооцож үзээд хариуцлагыг дээшлүүлэх үүднээс давхар албан тушаалаас чөлөөлж байгаа хэрэг. Ерөнхий сайд болон ерөнхий чиг үүргийн яамыг удирдах сайд нар парламентын дотроос байхаар зааж болно. Яагаад гэвэл Ерөнхий чиг үүргийн яамны тоо тэр бүр нэмэгдэхгүй. Харин сайд нарын  50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүдээс томилж болно гэсэн заалт оновчгүй. Учир нь тухайн үед 30 сайдтай болгоод нэмчихвэл яах вэ. Дахиад л олон гишүүн сайдаар ажиллах боломж нээлттэй үлдэх нь. Тиймээс чиг үүргээр нь ялгаж тусгах нь зөв.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21