Үндсэн хуулийг өөрчлөх бус сайжруулах санал хэллээ

2014-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

 Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны  22 жилийн ой өчигдөр тохиов. Энэ тэмдэглэлт өдрийг жил бүр уламжлал болгон өргөн тэмдэглэдэг болсон. Түүхэн өдрийн арга хэмжээг Төрийн гурван өндөрлөг,  Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд  Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхлэв. Мөн ой тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр заллаа.

 Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн эхийг залах ёслолд албаны хүмүүс оролцсон юм.  Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг.  Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг долоо хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм байна.

Мөн ойд зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнг Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейд нээлээ.  УИХ-ын дарга З.Энхболд уг үзэсгэлэнг нээж үг хэлсэн. Нүүдэлчин монголчууд хад чулуун дээр зурж, ахуйн хэрэглэлдээ дүрслэн үлдээсэн тамга, тэмдэг, янз бүрийн бэлгэдэл зүйлс нь төр улс үүсэх явцад төрийн бэлгэдэл болж хувирсан түүхтэй. Бэлгэ тэмдгийн бүхий л дүрслэл дотроос төрийн сүлд, туг, тамга, дуулал бол хамгийн эрхэм нандин бэлгэ тэмдэг болдог. Тиймээс ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр төрийн бэлгэдлийн түүхтэй  танилцах боломж олгосныг спикер онцлов.

Уг үзэсгэлэнд Үндсэн хуульд заасан төрийн бэлгэдлүүд болон төрийн есөн бэлгэ, долоон эрдэнэ, ардчилсан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр төрийн сүлдний талаар иргэдээс ирүүлсэн загварууд зэргийг дэлгэн тавьсан байна. Тус музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр байгаа аж.

Ойн өдрийг тохиолдуулан  УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонслоо. 1992 онд Үндсэн хуулийг 430 депутат баталсан бөгөөд энэ удаагийн уулзалтад 100 гаруй нь оролцов. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхээсээ илүү нэмэлт оруулж, сайжруулах ёстой гэсэн санал хэлж байлаа. Депутатуудаас 298 нь амьд сэрүүн байгаа бөгөөд тэдний нийгмийн асуудалд УИХ анхаарах ёстойг онцолж байв. Тухайлбал, сар бүр тэтгэмж олгодог болох, жилд нэг удаа амралт сувилалд үнэ төлбөргүй сувилуулдаг байх зэрэг төрийн халамж үйлчилгээг авах саналтайгаа  УИХ-ын удирдлагад уламжлав.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21