М.Батчимэг: Цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулахын төлөө хичээе

2014-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Ц.Оюунбаатар гишүүний ахалсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар зарим оронтой дипломат харилцаа тогтоох ажлын явц болон цөмөөс ангид байх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоохоор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан уламжилжээ. 45 улсад 2010 оноос эхлэн энэ саналаа хүргүүлснээс  15 нь манай улстай дипломат харилцаа тогтоогоод байна.  Харин есөн орон манай улстай дипломат харилцаа тогтоох саналыг Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрчээ. Үүнд, Антигуа, Барбуда,  Бурунди, Вануату,  Палау,  Сьерра Леон, Ямайка зэрэг орнууд багтсан байна. Ямар ч санал өгөөгүй байгаа 18 улстай энэ ондоо багтаан дипломат харилцаа тогтоох чиглэлээр Гадаад харилцааны яам идэвхтэй ажиллаж байгаа тухай Л.Болд сайд хэлсэн. Энэ тогтоолын төслийг гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм. Үүний дараа  Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн төсөл хэлэлцлээ.  

Л.Болд:

-Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль болон уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол 2000 оны хоёрдугаар сарын 3-нд батлагдсан. Энэ хууль нь Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байлгахтай холбогдсон харилцааг үндэсний хэмжээнд зохицуулж, олон улсын өргөн дэмжлэгийг авч байгаа.  Цөмийн зэвсгээс ангид байх тухай манай улсын статус нь өөрийн улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалтай шууд холбож буйгаараа чухал юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хоёр жил тутамд гаргадаг Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолд тодорхой заасан байдаг бөгөөд манай улсын нэр хүндийг зөвхөн НҮБ-ын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд өргөж байгаа юм.

М.Батчимэг:

-Монгол Улс олон улсын хэмжээнд цөмийн зэвсэггүй гэж зарласан статусаа хадгалж,  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх ёстой. Энэ нь олон улсын төвшинд аюулгүй байдлаа бэхжүүлэх, улс төрийн байр сууриа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Цөмийн аюулгүй байдал НҮБ-ын хамгийн чухал сэдэв. Тиймээс цаашдаа бид цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулахаар олон улсын төвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байх ёстой. Хоёрдугаарт, Цөмийн энергийн газар ураныг ашиглах нь зөв үү, буруу гэж тунгаадаг байгууллага биш зэвсэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг болох ёстой.

О.Баасанхүү:

-Энэ тогтоолын төслийг дэмжиж байна. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд амьдарч байгаа хүмүүс мутаци болоод дуусч байна. Үүнд төр, засгийн зүгээс анхаарал хандуулж “Арева” компанийг шалгах ёстой. Хэвлэл мэдээллийнхэнд очиж үзүүлмээр байна.

С.Батболд:

-Өмнөх Засгийн газрыг цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулсан мэтээр элдэв мэдээлэл гардаг байсан. Энэ бүхэн худал гэдэг нь батлагдаж иргэд зөв мэдээлэлтэй болж байгаад талархаж байна. Ер нь аль ч засгийн үед цөмөөс ангид аюулгүй байдлаа хадгалахад онцгой анхаарах ёстой.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22