Гишүүд хурууны хээгээр санал өгөхөөс татгалзлаа

2014-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Говь-Алтай аймагт болох нөхөн сонгуулийн зардлыг Сонгуулийн ерөнхий хороо өөрсдөө даахаар боллоо. Угтаа энэ сонгуулийн урсгал зардалд 162 сая төгрөг зарцуулах юм байна. Үүнийх нь 32 сая төгрөгийг Сонгуулийн ерөнхий хороо, үлдсэн 130 гаруй сая төгрөгийг орон нутгийн ИТХ-аас гаргахаар болжээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өөрсдийн гаргах санхүүгийн зардлыг УИХ-аар батлуулахаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулсан ч гишүүд дэмжихээс татгалзсан. Шалтгаан нь УИХ энэ шийдвэрийг гаргаснаар Үндсэн хууль зөрчих нь гэж гишүүд эмээв.   Хуралдаанаар хэн, юу хэлсэн тухай тоймлоё.

С.Баярцогт:

-Зардлыг  УИХ-д оруулж батлуулах нь эргээд Үндсэн хууль зөрчиж болзошгүй. Учир нь Говь-Алтай аймагт 2008 оны сонголтоор баталгаажсан ИТХ-ын тэргүүлэгчид үйл ажиллагаа явуулж, УИХ-аас 2014 онд зохион байгуулах гэж байгаа дахин сонгуулийн зардлыг батлах нь сонгогчийнхоо сонгох эрхэнд халдсан буруу жишгийг тогтооно. Тийм учраас энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо шийдэх нь зохистой.

М.Энхболд:

-2012 оны орон нутгийн сонгуулийг одоогийн УИХ-аас баталсан шинэ хуулиар явуулсан. Тэр үедээ манай нам бүлэг болж чадаагүй учраас хуульд тодорхой саналаа хэлж чадаагүй юм. Энэ хуулийг урин дулаан цагаар явуулахаас эхлээд засч сайжруулах олон зүйл байлаа. Сайн хууль болж чадаагүй учраас өнөөдөр нөхөн сонгууль явуулах тухай яриад сууж байна. Хамгийн гол нь 2012 онд байгуулсан ИТХ-ыг тарааж хаа байсан 2008 оны ИТХ-ыг байгуулаад явж байгаа нь асуудал юм. Үндсэн хуулиараа 2008 оны ИТХ-ын эрх хэмжээ дууссан байгаа. Гэтэл хууль зөрчиж байж ирүүлсэн ИТХ-ын саналыг УИХ батлах нь зөв үү. Дараа нь Үндсэн хууль зөрчсөн асуудалд орох вий.

Ч.Содномцэрэн:

-Сонгуулийн ерөнхий хорооноос 32 сая төгрөгийг өөрсдийн нөөц бололцоогоор шийдэх боломж байсан. Гэвч МАН-аас “Нөхөн сонгуулийн зардлыг УИХ-д ирүүл” гэсэн албан бичиг илгээсэн. З.Энхболд дарга ч гэсэн “Оруулаад ирвэл оруулаад ирээч” гэсэн учраас 32 сая төгрөгийг шийдүүлэхээр оруулж ирж байгаа нь энэ. Хэрэв оруулж ирэхгүй бол дараа нь бас оруулж ирүүлсэнгүй гэх байлгүй. Ер нь Сонгуулийн хороо өнөөдөр л гэнэт нөхөн сонгууль явуулах гэж байгаа юм биш. 2012 оны орон нутгийн сонгуулиас хойш долоон удаа нөхөн сонгууль явууллаа. Хүний амьдрал баян шүү дээ. Нас барах, ажлаасаа шилжих, гарах гээд асуудал байдаг учраас тэр бүрт өөрсдийн зардлаар сонгууль явуулсан юм. Энэ бүхний төсвийг оруулж ирнэ гэвэл хэцүү.

Р.Гончигдорж:

-Аймгийн бүх сум, багт сонгууль дахих бол дахин сонгууль гэж нэрлэх ёстой. Одоо бол 12 суудлын төлөө сонгууль болох тул нөхөн сонгууль гэж нэрлэх нь агуулгын хувьд нийцнэ.

Н.Энхболд: 

-УИХ-аас энэ зардлыг батлаад өгчихвөл хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн болно. Харин Сонгуулийн ерөнхий хороо хууль бус шийдвэрийг санхүүжүүлэх тухай биш “Энэ хуульд ийм цоорхой байна. Яаж засах вэ” гээд асуудал тавих ёстой байсан юм.

Д.Эрдэнэбат:

-Энд танай, манай намын асуудал байхгүй. Энд иргэдийн сонголтыг чухалд тооцох учиртай. Миний хувьд Дээд шүүхийн шийдвэртэй сонгуулийн маргаантай асуудлыг УИХ өөрөө баталж өгөх нь зөв сонголт биш.

Л.Цог:

-Асуудлыг хэлэлцэх явцад гол зарчмыг нь гажуудуулж байна. Үнэхээр манай намын гишүүдийг хууль бусаар бүртгээгүй нь үнэн. Үүнийг нь бүх шатны шүүх хэвээр баталлаа. Та бүхэн төөрөгдүүлж байна. Угаасаа хууль зөрчсөн нь үнэн юм чинь төсвийг нь гаргах ёстой гэв.

Байнгын хороо дараа нь гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нарын санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Эдгээр төслүүд нь агуулгын хувьд ижил төстэй учраас төсөл санаачлагчдын саналаар хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхээр шийдвэрлэж, төсөл санаачлагч гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар байнгын хорооны гишүүдэд тайлбар өгөв.

Хуулийн нэгтгэсэн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглана” гэсэн хэсэг нэмэхээр тусгажээ. Харин гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар төслийн энэ хэсгээс “санал хураалт явуулахад” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн уг хуулийн төсөлд “2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн “асуух асуултыг тэдгээрийн нэрсээ ирүүлсэн дарааллыг нь” гэснийг “үг хэлэх, асуулт асуух саналыг гишүүдийн ирцэд бүртгүүлсэн дарааллыг” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг “саналаа ирүүлсэн” гэснийг “ирцэд бүртгүүлсэн” гэж тус тус өөрчлөх”-өөр тусгасныг бүхэлд нь хасахаар дээр нэр дурдсан хоёр гишүүн зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргасан нь дэмжигдэв. Ингээд байнгын хорооны гишүүд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Байнгын хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцээд дэмжлээ.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22