Н.Алтанхуяг: Оюутолгой зогсоогүй

2013-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Оюутолгойтой холбоотой сүүлийн үед гарч буй мэдээлэлд бодит хариу өгүүлэхээр Ерөнхий сайд “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагуудыг Төрийн ордонд дууджээ. Даваа гариг бүр болдог Засгийн газрын бүтээн байгуулалтын цагт  “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Д.Ганболд, дэд захирал Г.Тэмүүлэн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон холбогдох хүмүүс оролцов.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойг одоо ч хэвийн ажиллаж байгаа, зогсоогүй, тэр ч бүү хэл ирэх онд “Эрдэнэт” үйлдвэрээс илүү зэсийн баяжмал гаргана гэж байн байн онцолж байв. Энэ бүгдийг олон нийтэд ойлгуулахын тулд Оюутолгойн удирдлагуудыг мэдээлэл өгөхийг хүссэн гэнэ. Эхлээд Д.Ганболд захирал төслийн энэ оны ажил, ирэх онд гаргах алт, зэсийн баяжмалын хэмжээ, хөрөнгийн талаар товч мэдээлэл өглөө.

“Оюутолгой” ком­пани нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, анхны баяжмалын дээжийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан. Баяжуулах үйлдвэр нийт хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр анхны зэсийн баяжмалын экспортын тээвэрлэлтийг өнгөрсөн долдугаар сарын 9-нөөс эхлүүлсэн юм.

Баяжуулах үйлдвэр энэ онд 300 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөснөөс  энэ  сарын 18-ны байдлаар 252.2 мянган тонныг үйлдвэрлэж, БНХАУ- ын Ганц модны боомтын Хуафанг гаалийн баталгаат агуулахад 70.2 мянган тонн зэсийн баяжмал тээвэрлэж хүргэснээс хайлуулах үйлдвэрүүд 16.9 мянган тонн зэсийн баяжмалыг татан авсан байна.

“Оюутолгой”-н ТУЗ-ийн энэ сард болсон ээлжит хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийг баталсан. Үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зардлыг 1.283 сая ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2.653 сая ам.доллар байхаар тооцсон байна. Ирэх онд 692.3 мянган тонн зэсийн баяжмал, тодруулбал, 175.6 мянган тонн цэвэр зэс, мөн 23.9 тонн алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Оюутолгой төсөл дээр  нийт 7743 хүн ажилладаг. Түүний 93.3 хувь буюу 7222 нь монгол ажилчид гэнэ. Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компанийн хооронд байгуулсан Урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу хөрөнгө оруулалтын дараах мөнгөн урсгалын тайланд энэ 2014 болон  2015 оны байдлаар татварын урьдчилгаа төлбөрийн ашиглалтад улирал бүр 15 сая ам.доллар буюу жилд 60 сая ам.доллар төсөвлөсөн байна.

Оюутолгой төслийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээ өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн үргэлжилж байгаа. Хоёр тал нийт 30 асуудлаас 21-ийг нь  шийдэж хаасан байна. Одоо үлдсэн есөн асуудалд яриа хэлэлцээ үргэлжилж байгаа аж. Эдгээр асуудал нь цаг хугацааны хувьд төслийн явцад урт хугацаанд шийдвэрлэхээр байгаа аж.

Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар Д.Ганболдоос зарим зүйлийг асууж хариулт авав.

Д.Ганхуяг:

-Энэ сарын 10-нд ТУЗ-ийн хурал болж төсвөө баталсан. Ирэх онд хөрөнгө оруулалтын зардал, борлуулалтын орлого хэд байх вэ?

Д.Ганболд:

-Анх удаа Оюутолгойн үйл ажиллагааны бүтэн жилийн төсвийг баталсан. Өмнө нь сар, улирлаар баталдаг байсан. Хөрөнгө оруулалтын зардал 1.3 тэрбум ам.доллар, борлуулалтын орлого 2.6 тэрбум ам.доллар болно.

Н.Алтанхуяг:

-Төслийн санхүү­жилтээс гүний уурхайд хэдэн төгрөг зарцуулах вэ?

Д.Ганболд:

-Нэг тэрбум орчим төгрөгийг гүний уурхайд зарцуулна. Урьдчилсан байдлаар ийм тооцоо гарсан, бүрэн шийдээгүй.

Н.Алтанхуяг:

-Устай холбоотой маргаан бий юу?

Д.Ганболд:

-Хоёр асуудал байсан. Ил уурхайд ашиглах, гүний уурхай ашиглалтад орсноос хойш ашиглах ус гээд. Тарифаа тохирч чадахгүй байсан ч одоо асуудлыг шийдчихсэн.

 

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 цаг 13 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

2 цаг 18 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

17 цаг 27 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

20 цаг 14 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

20 цаг 18 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

20 цаг 28 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

20 цаг 31 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

20 цаг 32 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин