Төрийн амьгүй албат буюу СЕХ

2013-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ЗАЯА

Ч.Содномцэрэн даргатай СЕХ-ныхон саяхан нэгэн хүндтэй шагналын эзэн болсон тухай баахан мэдээлсэн. Лондонд төвтэй Олон улсын парламентын судалгааны төвөөс дэлхийн шилдэг сонгуулийн байгууллагад олгодог  шагналыг Малайз улсын Куала Лумпур хотод саяхан болсон сонгуулийн асуудлаарх долдугаар симпозиумын үеэр гардууллаа. Симпозиумын үеэр шагналыг гардуулахдаа, Ч.Содномцэрэн даргатай Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн ардчиллын  үнэт зүйлсийг сонгогчдод хүртээж,  сонгуулийн үйл явцыг богино хугацаанд шинэчлэн боловсронгуй болгож, сонгуулийн үйл ажиллагааг бү­рэн автоматжуулж, ам­жилттай зохион байгуулж чадсан гэж үнэлжээ.

Нэгийгээ шагнал аваад ирэхээр гоочилж байгаа юм биш. Ард нь олон асуудал овоорсон байхад түүнийг шийдэж чаддаггүй, шийдэхийн төлөө ажилладаггүй байгууллага ажлаа үнэлүүлж шагнал авсанд гайхсаных. Олон улсын шалгуурыг даваад шилдэг болсон нь сайн хэрэг ч гэлээ сонгуулиас хойш хөвөрсөн олон асуудлыг тэд шийдэж чадаагүй байгааг онцлох ёстой болов уу.

Сонгуулийн ерөнхий маш тодорхой чиг үүрэгтэй. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага.Тодорхой хэмжээнд захиргааны байгууллага боловч захиргааны чиг үүрэг энд байхгүй. Иймээс СЕХ ямар нэг зөрчил гаргахад захиргааны шүүхэд өгөх ямар ч бололцоогүй. Ард түмний эрхийг зөрчсөн алдаатай шийдвэр гаргавал СЕХ-той шүүхдэлцэх эрх хэнд ч олддоггүй гэсэн үг. Тэгвэл алдаа гаргасны хариуцлагыг хорооны дарга хүлээдэг өмнө нь байсан жишиг. СЕХ-той холбоотой элдэв маргааны хариуг дарга нь хариуцлага хүлээснээр асуудлыг эвтэйхэн зохицуулчихдаг.

Саяхан СЕХ хөдөө гадаанаас зочин олонтой байлаа. Тэдний үйл ажиллагааг буруутгасан Увсын Тариалан сумын дарга тэргүүтэй хэдэн иргэн өмнө нь урамшуулалд авсан нэг сая төгрөгөө буцааж өгөхөөр ирцгээсэн нь тэр. Тэд СЕХ-ны үүдэнд суулт хүртэл зарласан.

2012 оны сонгуулиар Увс аймагт МАН-ын нэр дэвшигчдийн туслах шадар туслах нийлсэн долоон хүн мөнгө тараасан нь тодорхой болж, шүүхээс ял авсан. Эзэн холбогдогч нь тодорхой энэ хэргийн тухайд хэрхэн шийдвэрлэх талаар Сонгуулийн тухай хуульд заалт бий. Тухайлбал, хуулийн 35.18.1-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно” гэж заажээ.

Мөн хуулийн 35.29-д “Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 35-ын 34-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол тухайн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон этгээдийн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хэрэв тухайн этгээд нь тойргийн хороонд бүртгүүлсэн бол тойргийн хороо нь, хэрэв тухайн этгээд нь СЕХ-нд бүртгүүлсэн бол СЕХ тус тус хүчингүй болгоно” гэж заасан байдаг.

Гэвч дээр дурдсан асуудлуудад өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй бөгөөд СЕХ асуудлыг  шийдвэрлэх хугацааг ирэх нэгдүгээр сарын 6 болгон хойшлуулжээ. Энэ зуур дарга Ч.Содномцэрэн шагнуулсан шиг явна. Шударга үнэний төлөө ажиллаж, сонгуулийн элдэв маргааныг цэгцлэх ёстой байгууллага өнөөдөр  төрийн амьгүй албат мэт таг чиг байна.

 

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 цаг 11 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

2 цаг 16 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

17 цаг 25 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

20 цаг 12 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

20 цаг 15 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

20 цаг 26 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

20 цаг 29 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

20 цаг 30 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин