М.Энхболд барьцаа ахиуллаа

2013-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

МАН XXVII Их  хурлаараа зарим хүнийг барьц алдуулж, заримд нь барьц өгсөн багагүй өөрчлөлтийг хийсэн. Гэвч эрх мэдэлд хүрсэн хэсгийнхний барьц   ханаагүй байсан бололтой. Учир нь  УИХ дахь  бүлгийн  даргын суудлыг Н.Энхболдод зүгээр “бэлэглэчихэж”  болохгүй гэж үзжээ. Тиймээс ажлаа өг хэмээн ил, далд шахсаар өргөдлийг нь бичүүлсэн байна. Түүнийгээ  өчигдөр “Өөрийн хүсэлт” нэртэйгээр цэвэрхэн гэгч нь  хэлэлцэж шийдлээ. Үүнтэй зэрэгцээд  МАН-ын бүлгийг даргалах  эрхмийн нэр энэ долоо хоногт тодорхой болох сураг дуулдаж байна.

Уг нь Н.Энхболд  УИХ дахь  МАН-ын бүлгийн дарга хэвээр үлдэх нь гэсэн ойлголт саяхныг хүртэл байсан. Тэр нь МАН-ын XXVII Их хурлын дараахан болсон Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр байв. Тэр хурлаар юу хэлэлцсэн бэ гэвэл, XXVII Их хурлаас намын дүрэмд оруулсан  өөрчлөлтөөр “Намын дарга нь УИХ дахь бүлэг, эсвэл Удирдах зөвлөлөө даргалж болно” хэмээн тусгасан. Нэг ёсондоо С.Баяр намынхаа XXV Их хурлаар “Элсний 13”-тай хамжин М.Энхболдыг  түлхэж унагаахдаа “Надад эрх мэдэл хэрэгтэй” хэмээн Ерөнхий сайдынх нь албыг давхар авч байсантай адил түүх давтагдаж байна. М.Энхболд намын дарга болонгуутаа Удирдах зөвлөлөө ч, УИХ дахь намын бүлгээ ч өөрийн хараат байлгахаар шийджээ. Гэхдээ намын их хурлын дараа Удирдах зөвлөл нь хуралдаад намын дарга Удирдах зөвлөлөө даргалах нь зүйтэй гэж шийдвэрлэснээр  Н.Энхболд бүлгийн дарга хэвээр үлдсэн юм.  Гэвч нам гэх  малгай дотор багталцаж буй ч намын даргын  фракцид   харъяалагддаггүй  л  бол нэр нэгтэй амидай байгаад ч нэмэр алга гэгч нь Н.Энхболдод ийнхүү тохиолоо. Нөгөөтэйгүүр,  МАН-ын толгойд гарсан М.Энхболд тэргүүтэй “Хотын фракц”-ынхан  УИХ-ын бүтцийн байгууллага болох   намын бүлэгт нөлөөллөө тогтоож, төрд “эзэмшил”-тэй болох боломжийг юу гэж алдах вэ. Зарим нь намын бүлгийг даргалах тийм ч сүртэй юм биш, ерөнхийдөө  гишүүдээ зохион байгуулж хуралд оруулах л үүрэгтэй  гэлцдэг. Нарийндаа бол  бүлгийнхээ байр суурийг хүргэж байнга телевизээр гарч олонд өөрийгөө таниулах өргөн боломжийг эдэлдэг. Тэгэхдээ бүлгийн гэхээс илүү нам доторх өөрийн фракцийн байр суурийг  хүргэж улстөр хийдэг бичигдээгүй хуультай. Түүний зэрэгцээ УИХ дахь намын бүлгүүдийн  дэргэд ажлын алба гэсэн бүтэц бий. Түүнд өөрийн хүмүүсээ томилох боломж нээгдэнэ. Тэнд ажилд орчихвол төсөв, санхүүжилтийг нь  төсвөөс гаргадаг болохоор санаа зовох юмгүй дөрвөн жил цалин аваад Төрийн ордонд сууна гэсэн үг.   Харин одоо бүлгийн даргаар хэнийг томилох вэ гэдгээс М.Энхболд, У.Хүрэлсүх нарын нам доторх эрх мэдлийн харьцаа хувь, жингийн үзүүлэлт харагдана.

Дугаар шилжих мөчид  бидэнд олдсон мэдээллээр МАН-ын  дарга,  намын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх дөрвийн дөрвөн сэтэр нь хоорондоо  харшихгүй л бол  М.Энхболд эрх мэдлийн  энэ  давхцалаас  буцахгүй нь гэсэн яриа улс төрийн хүрээнд өрнөж байлаа. Учир нь тус нам их хурлаараа сөрөг хүчин болсон үед намын дарга УИХ дахь бүлгийг удирдаж байх нь зүйтэй хэмээн олонхоороо хэлэлцсэн сураг байна. Түүнээс гадна нэг хүн дээрх албан тушаалуудыг давхар хашиж болохгүй гэсэн хуулийн заалт байдаггүйг зарим эх сурвалж онцолсон бол  У.Хүрэлсүх ба түүний нөхдийн зүгээс УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг бүлгийн даргад зүтгүүлж байгаа гэх  мэдээлэл дуулдаж байв.

 

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22