М.Батчимэг: Хэрэг эрхлэх газрынхан тооцоо гаргаж өгөхгүй байна

2013-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр Хилийн боомтын тухай хуулийн төсөл хэлэлцэх байсан ч эргүүлэн буцаалаа. Шалтгаан нь  төсөлд хилийн 24 боомтыг нэгдсэн захиргаатай болгохоор тусгасан ч орон тоо, төсвийн талаар тодорхой мэдээлэл байхгүй гэж. Орон тоо, төсвийн талаарх мэдээллийг нь нэг мөр болгосныхоо дараа нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зөв гэдэгт олонхи гишүүн санал нэгдсэн юм. Харин төслийн талаар УИХ-ын гишүүн М.Батчимэгээс зарим асуултад хариулт авлаа.

-Хилийн боомтын тухай хууль батлагдсанаар өдгөө хил, гааль дээр ажиллаж байгаа төрийн байгууллагуудын зохион байгуулалтад ямар өөрчлөлт орох юм бэ?

-Хилийн боомтын тухай шинэ хууль батлагдсанаар хил дээр ажиллаж байгаа гааль, мэргэжлийн хяналт болон аюулгүй байдлыг хангах байгууллагууд нь мэргэжлийн ажлаа хийнэ. Бүтэц зохион байгуулалтад төдийлөн өөрчлөлт орохгүй. Ер нь боомтын нэгдсэн захиргаа байхгүйгээс болоод хил, гааль дээр ажиллаж байгаа байгууллагууд өөрсдөө  байшингаа барьж, галч үйлчлэгчээ өөрсдөө олж  ажиллуулна. Боомтын нэгдсэн аж ахуйн нэгж байхгүй учраас боомт хөг­жихгүй байгаа шалтгаан ерөөсөө энэ. Урд хилийн Эрээний боомт яаж хөгжиж байгааг та бүхэн мэднэ. Тэд чинь тодорхой бүтэцтэй, төвөөсөө нэгдсэн бод­логоор хөгжүүлдэг, хариуцсан захиргаатай уч­раас хөгжөөд байгаа юм. 

-Бүтэц, зохион байгуулалтын хувьд хил дээр байгаа байгууллагуудад ямар ч өөрчлөлт орохгүй гэсэн үг үү?

-Үйл ажиллагаанд нь ямар ч өөрчлөлт орохгүй. Бүтэц зохион байгуулалтын хувьд ч гэсэн тэр. Гагцхүү тэдний  үйлчилгээний ажилтнууд боомтын захиргаандаа шилжинэ.

-Орон тоо хэд байхаар тусгаж байгаа юм бэ. Нүсэр бүтэц үүсэх юм биш биз?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан тооцоо судалгаа гаргаж өгөхгүй байгаагаас бо­лоод боомтын хууль бат­лагдахгүй байна. Зөвхөн гаалийн байгууллага гэхэд аж ахуйн ажил эрхэлдэг 180 хүн боомт руу шилжинэ. Бусад байгууллагаас ч гэсэн шилжих үндэстэй.  Энэ л тооцоо Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гарч ирэхгүй байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21