Д.Хаянхярваа: Засвар оруулсан хэнбугайд ч хариуцлага тооцно

2013-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Төсвийн хэлэлцүүлгийн явцад ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн босгыг 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтсон билээ. Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан энэ хэмжээг 60 хувьд хүргэх Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Гэтэл гишүүдэд тараасан 2014 оны Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгад өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байхаар тусгасан байсныг МАН-ын бүлгийнхэн “илрүүлэв”.  Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

 

-2014 оны  Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгад өрийн хэмжээг 40 хувь гэж тогтоосон байсныг 60 болгож өөрчилсөн тухай танай намынхан мэдэгдэж байна. Хуульд хэн өөрчлөлт оруулав. Таамаг байна уу?

- Засгийн газрын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас илүүгүй байна гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөх ёстой байсан. Гэтэл 2014 оны Төсвийн тухай хуулийн эцсий найруулгад 60 хувиас илүүгүй байна гээд биччихсэн байна. Энэ бол ноцтой асуудал. Бид үүнийг санамсаргүй үйлдэл биш болов уу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зүгээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд чадаагүй. УИХ түүнийг нь хүлээж аваагүй учраас эцсийн найруулгад нь ийм засвар хийв үү гэж дүгнэх байна. Хамгийн гол нь хэн хийв гэдэг нь сонирхол татаж байна. Нэгэнт хууль зөрчөөд засвар оруулчихсан учраас хэн засав гэдгээс хамаараад хариуцлага үүрч таана. Хэрэв Засгийн газар оруулж ирсэн бол бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. УИХ-ын дарга З.Энхболд мэдсээр байж батлуулсан бол “Ц.Нямдорж хууль заслаа” гээд огцорч байсан шиг албаа өгөх ёстой. УИХ-ын ажлын аппарат эцсийн найруулгыг оруулж  ирэхдээ санамсаргүй эсвэл санаатай оруулж ирсэн бол бас хариуцлага үүрэх ёстой. Аль шатандаа алдаа гаргав гэдгийг нягтлах болж байгаа юм.

-Нягталж шалгахыг холбогдох албан тушаалтанд нь хэлэв үү?

-Цаашдаа цаг алдал­гүй нягталж үзнэ. Хэрэв тодорхой зорилготой бай­сан бол хэнд хариуцлага тооцох ёстойг ярих ёстой.

-Техникийн алдаа юм уу санамсаргүй үйлдэл байвал яах вэ?

-Ийм зүйлийг санамсаргүй үйлдэл байна гэж бодохгүй байна.

-АН-ын бүлгийн зүгээс Монгол Улсын өрийн хэмжээ 58 хувийн хязгаарлалттай байхад эдийн засгийн эрсдэл хүлээхгүй.  Өнөөдрийн байгаа 40 хувь нь улсын өрийн хэмжээ нь гаднаас зээл авах эрхийг хүчтэй хязгаарлаж байна гэж мэдэгдсэн?

-Хүн бүхэн өөрийнхөө дураар тайлбарлаж болно. Гэхдээ улс орны эдийн засаг аливаа савны багтаамж гэдэг зүйл арай өөр ойлголт юм. Өнөөдөр эдийн засгийн ерөнхий тоймыг судлаад шинжилдэг том эдийн засагчидтай өөрсдийгөө харьцуулаад байх юм алга. Гэхдээ  өрийн хэмжээг 60 хувь хүргэхэд хэвийн байна хэлж байгаа эдийн засагч хаана байна. Би лав тийм зүйл ярих эдийн засагчидтай таарсангүй.  Ганцхан жилийн өмнө “Монгол Улсын эдийн засаг 24 хувь өсөх юм байна. Эдийн засгийн өсөлтөөр бид дэлхийд тэргүүлж эхэллээ”  гээд ярьж байсан ч өнөөдөр байдал яаж өөрчлөгдөв. Эдийн засгийн өсөлт яаж буурав, үнэ ханш яаж өсөв. Гадаадаас манай руу хошуураад байсан хөрөнгө оруулалт хаачив. Нэг жилийн дотор болж байсан бүхнийг самарч чадсан юм чинь 60 хувь болгосоны дараа монголчууд дааж давахын аргагүй их өрөнд орсон байх болно. Валютын нөөцөө шавхаад үндсэндээ Грекийн замаар явбал хэн бидэнд туслах болж байна. Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэдэг үг бий.  Бид эдийн засгийн чадлаа тооцох ёстой. Манай орны эдийн засгийн чадавхи ямар билээ. Юуг бүтээж чадах билээ. Юуг чадахгүй билээ гээд тооцоход гэхээр чаддаггүй нь дэндүү олон. Тодорхой төвшинд хийж чаддаг болсныхоо дараа өрийнхөө хэмжээтэй зууралдах ёстой байх аа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлгийн үеэр “Монголчууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 2.5 их наяд төгрөгийн хохиролтой амьдарлаа. Үүнийг нарийн тооцоод үзвэл иргэн бүхэн 863 мянган төгрөгийн хохиролтой ажиллаж амьдарчээ” гэсэн. Үүнтэй танай намынхан санал нэгдэнэ биз?

-Манайх өрийн тухай ойлголтоо цэгцлэх нь зөв. Өрийн эрсдлийн хуулийн төсөл яригдаж байгаа. Гэхдээ би олж хараагүй. Засгийн газрын зүгээс танилцуулга хийж байгаа юм билээ. Тэр төсөлд бичсэнчлэн өрийг тодорхой болгоё гэдэг саналыг нь дэмжинэ.  Засгийн газрын өр, хувийн хэвшлийнхний өр гээд бүх өрийг ярьдаг болох ёстой. Өнөөдөр зөвхөн Засгийн газрын өрийн тухай ярьж нөгөөхийг нь гээчихээд байна. Өмнөх парламентад өр ярьдаг байсан хүн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр.  Хувийн хэвшлийнхнийг оруулж ирээд “Монголын хувийн хэвшлийн өрийг гаргаад зарла. Хэний өрийг нуугаад байна” гэдэг байсан. Тэгвэл өнөөдөр өөрөө яаж байна. Зарлаж чадахгүй сууж байна шүү дээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21