“Залууст хөрөнгө оруулж, хөгжих бололцоог нь хангасан улс орон хөгждөг”

2019-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Улс орны хөгжилд залуусын оролцоо ямар байх ёстой. Хүн ганцаараа биш хамтаараа хөгжихийн ач холбогдол гээд хөгжих бүхий л боломжийг эрэлхийлж, ойлгуулсан олон чухал, гарц гаргалгаа бүхий “Дэвших боломж”-ийн илтгэлүүдийг өнгөрсөн амралтын өдөр залуус шимтэн сонслоо. Хөгжихийн хүссэн хүн бүрт зориулсан энэхүү арга хэмжээг “Progressive Youth Academy”-аас санаачилж, “Дэлхийн зөн Монгол” ОУБ, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгууллаа. “Боломж таны гарт” уриатай үйл ажиллагааны гол онцлог нь энэ цагийн салбар, салбартаа амжилтаараа манлайлан яваа залуус өөрийн туршлага, боломж, амжилтаасаа хуваалцсан юм. Энэ цагт дэвшилттэй яваа цөөнгүй илтгэгчдийн дунд  М-СИ-ЭС группийн дэд ерөнхийлөгч  Д.Энхтүвшин, Харвардын Бизнесийн сургуулийг төгсөгч, “Unlock” подкастыг хамтран үүсгэн байгуулагч О.Батнайрамдал, Нийслэлийн МАХН-ын дарга, Скаутын холбооны ерөнхийлөгч Э.Эрдэнэжамъян нарын илтгэл залуусыг “шуугиулав”. “Дэвших боломж”-ийн салхийг хагалсан Нийслэлийн МАХН-ын дарга, Скаутын холбооны ерөнхийлөгч Э.Эрдэнэжамъян илтгэлдээ “Манай скаутын холбоо өнгөрсөн 20 -иод жил дандаа залуустай ажилласан. Дэлхийн улс орнуудыг өрсөлдөх чадвар, аз жаргалын индекс гээд төрөл бүрийн чиглэлээр үнэлж дүгнэдэг. Тухайлбал, Дани, Норвеги зэрэг Европын улс орнууд ямар ч үзүүлэлтээрээ эхний байранд ордог.  2002 онд Данид анх очиход нэг зүйлийг их гайхсан. Бүх байгууллагын ажил өдрийн 16:00 цагт тардаг. Өөрөөр хэлбэл, амжилттай, сайн сайхан, өөртөө сэтгэл хангалуун байхын тулд ар гэртээ цаг зав зарцуулдаг байх хэрэгтэй. Гэр бүл нь аз жаргалтай байх юм бол ажлаа хийхдээ ч сэтгэл хангалуун байна. Швейцарь ч мөн адил зөвхөн ажилдаа биш гэр бүлдээ цаг зарцуулах ёстой гэсэн хуультай. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байна. Асар олон мэргэжил шинээр бий болж, эсрэгээрээ шаардлагагүй болж байна. Технологи хөгжихийн хэрээр онош тавьдаг эмч,гэрээ боловсруулдаг хуульчдын ажлын байр багасна гэж байна.  Хүний өмнөөс бүхнийг хийж өгдөг технологи хурдацтай хөгжиж байна. Тиймээс монгол залуус ирээдүйгээ хэрхэн төсөөлж, хөгжих вэ гэдгээ нухацтай бодох шаардлагатай. Залуус нь өөр улсад нийгэмд тустай ажил хийх, ажлын туршлага судлах бол төр нь бүх зардлыг дааж, дэмждэг. Тэднээс “Мнай улс ядуу болохоор өгч чадахгүй байна” гэхээр “Эсрэгээрээ манайх ядуу байхдаа залуусаа дэмжээд одоо ийм хөгжилтэй болсон” гэдэг. Хүн өөртөө хөрөнгө оруулж хөгжиж болно. Харин компани сайн ажилтантай байя гэвэл боловсон хүчнээ эхлээд боловсруулж бэлтгэх хэрэгтэй. Сайн мэргэжилтэй байж л компани амжилттай ажиллана. Үүнтэй адил улс орон хөгжинө гэвэл залуустаа хөрөнгө оруулах, өсч хөгжих бололцоог нь хангах ёстой гэж үздэг юм билээ. Залуус бие дааж, дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах хэрэгтэй.  Дани, Герман, Норвеги, Швед гээд Европын улс орнууд манайхаас ялгаатай нь их, дээд сургуулийнх нь төлбөрийг төрөөс даадаг. Зөвхөн өөрийн улсынхаа иргэдийг биш өөр улсаас очсон ч сургалтын  төлбөрийг улс нь төлдөг. Гэтэл манайд төлбөрөө өөрөө төл. Энэ бол таны асуудал гэдэг. Харин ганцхан хууль сахиулах салбарынхны төлбөрийг төр даадаг. Монгол Улс залуусаа “хэн” гэж харж байна вэ. Бүтээгч гэж харж байгаа юм уу, татвараас зугтчихвий гэсэн гэмт хэрэгтэн мэтээр харж байгаа юм уу. Харьцуулалт нь яагаад өөр байна вэ.  Монголчууд хөгжлийнхөө чиг баримжааг сайн олж чадахгүй байна. Барилга байгууламж, машин техникээр хөгжихгүйг сүүлийн 10 гаруй жилд харлаа. Залуус руу хандсан зүйл алга. Скаутын жишээн дээр харахад л Сингапурын скаутын байгууллагатай уулзахад тэд олон нийтийн аль ч талбайд  цуглаж хөгжих дэмжих боломжийг эрэлхийлнэ үнэ, түрээсгүй. Залуус хөгжөөсэй, юм сураасай гээд төр нь байр, орон зай гаргаж өгдөг. Гэтэл Монголд эсрэгээрээ  хоёр жилийн турш хүүхэд, залуустай холбоотой түрээслэх байр хайгаад олоогүй. Хүүхдүүд шуугилдаад байна гэж ад үзэгдээд байрнаасаа хөөгдөж байсан. Сүүлдээ хаус түрээслэе гэтэл олон янзын хүүхэд оруулмааргүй байна гэсэн. Залуусаа хаана хөгжүүлэх вэ. Өнөөдөр залуучуудын дунд судалгаа явуулахад 90 хувь нь Солонгос явмаар байна гэж байна. Дунд, их дээд сургуулийг нь төгсгөөд солонгост хар ажилтан бэлтгэж өгөөд байгаа юмуу.  Залуучуудаа хөгжүүлж, амьдрах нөхцөл боломжийг сайжруулах ёстой. Үүнийг төр хийх ёстой. Том мөрөөдөж зоривол түүндээ л хүрнэ. Өөрийгөө хөгжүүлье гэвэл илүү том зорилго тавь. Улсаа илүү сайхан болгоё гээд мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Үүнийг гагцхүү залуучууд л хийж чадна. Ажилдаа сайн дурын гэх хандлагаар хандаж шинэ сорилт бүрийг давж чадвал илүү сайн хөгжих болно. Скаутын холбоо ийм л хандлага, дадал, зуршилтай хүмүүсийг бэлтгэхийг зорьдог. Бусдын сайн сайхныг түгээж, бусдад тусладаг хамтач хүмүүс илүү хөгжинө” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.29 № 88 (6055)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 27 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21