Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийв

2019-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ дахь Төрийн айлчлал эхэлсэн билээ. Түүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар угтан авчээ. Түүнчлэн БНХАУ-ын төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан байна. Энэ үеэр  хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар хоёр талын төлөөлөгч байр сууриа илэрхийлжээ. Харин айлчлалын хоёр дахь өдөр буюу өчигдөр БНХАУ-ын Ардын Их хурлын өмнөх талбайд ноён Ши Жиньпин Ерөнхийлөгч Х.Баттулгыг угтжээ.  Үүний дараа тэд хэлэлцээрийн ширээнд суусан байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Ноён Х.Баттулга тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Бид одоо хуучны найзууд болсон. Хятад, Монгол хоёр улсын тухайд уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай хөрш орнууд. Хоёр улсын харилцаа олон улсын түвшинд жишиг болохуйц харилцаа юм. Таны энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарна гэж итгэж байна” хэмээгээд энэ жил тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн тэмдэглэхийг онцолсон  байна. Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпин таны санаачилсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны хуралд оролцож, хоёр улсын болон олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны санал солилцож байгаадаа баяртай байна. Мөн цаашдын зорилт чиглэлээ тодорхойлоход бидний энэ уулзалт, хоёр орны хувьд ач холбогдолтой гэж үзэж байна. Хамтдаа бүтээж, харилцан ашигтай хамтдаа хөгжих, хамтдаа үр ашгаа хүртэх уриан дор болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт үр дүнтэй болно гэдэгт найдаж байна” хэмээлээ. Хоёр улсын Төрийн тэргүүнүүд үргэлжлүүлэн хамтын ажиллагааны албан бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө, “Бүс ба зам санаачилга” хөгжлийн хөтөлбөрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг багтжээ. Хоёр улсын Төрийн тэргүүний хэлэлцээ болон гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Монгол-БНХАУ-ын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албаны хүмүүс оролцжээ. Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Бээжин хотноо болох “Бүс ба зам” дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцох юм. “Бүс ба зам” дээд түвшин уулзалтыг Ши Жиньпин дарга санаачилсан бөгөөд хоёр жилд нэг удаа болдог. Өмнөх уулзалтад Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат оролцож байсан. Ерөнхийлөгч “Бүс ба зам” дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөжээ. “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад энэ жил 150 орны 5000 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Түүнчлэн НҮБ-ыг багтаасан олон улсын 90 гаруй байгууллагын төлөөлөгч ирнэ. Уулзалтыг олон улсын 4000 гаруй сэтгүүлч  сурвалжлахаар ажиллана гэсэн байна. БНХАУ нь 2013 онд далайн болон хуурай замын дэд бүтцийг бий болгох, эртний Ази, Европ, Африкийг холбосон замыг сэргээхийн тулд “Нэг зам, Нэг бүс” төслийг эхлүүлэх санаачилгаа танилцуулжээ. Энэ нь дэлхийд нээлттэй эдийн засгийг бий болгох, дэлхийн хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй платформыг байгуулах, хамтарсан орнуудын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зорилготой төсөл юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.26 № 87 (6054)    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21