Яамтай болсон ч эдийн засаг хөгжөөгүй, өр өсчээ

2013-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Засгийн газар жилийн ажлаа тайлагнах оны сүүлч тохиож байна. Сайд, дарга нар ирэх оны төсвөө тооны машиндаа өрөх зуур эдийн засгийн хямралын тухай яриа газар авсаар. Монгол Улсын өр өсч, ДНБ-ий нэг жилийн хэмжээнээс хэтэрч, гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурч, улсын төсөв тасарлаа гээд л сайн юм дуулдахаа болив. Уг нь энэ Засгийн газар анх удаа эдийн засгийн хөгжлийг зангидах яамыг байгуулсан боловч бодит байдал д эдийн засаг маань  өөдөлсөнгүй. Өвчнийхөө оношийг тогтоож, таарсан эмчилгээг нь хийхийн тулд энэ бүхэн эхэлсэн тэр цэг рүү буцаж “шагайх” хэрэг гарах нь.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ГЭЖ ЮУ ВЭ?

 

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн алсын хараа, стратеги буух эзэн буцах хаягтай болсон юм. Тус яамны цахим хуудаснаа ч энэ тухай тодорхой бичжээ.

...Үндэсний инноваци, чөлөөт бүсийн тогтолцоог хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тооцоо, төсөөлөл гаргаж, тэнцвэрт харьцаа, тогтвортой байдлыг хангах... гээд л. Эрхэм зорилгын эдгээр олон жагсаалттай харьцуулбал Монгол Улсын өнөөгийн байдал газар, тэнгэр шиг ялгаатай байна. Юун инноваци. Иргэдийн санал санаачлага төрийн захиргааны байгууллагад очоод хүнд сурталд нь “шилбүүрдүүлж”, жижиг, дунд бизнесүүд татварт хяргуулаад дуусч байна гэнэ. Харин томчууд өөрсдөдөө зориулж хууль зохиогоод арван хэдэн жилээр татвараас чөлөөлөгдөх гээд зүтгүүлээд сууж байгаа. Чөлөөт бүс бүр сураггүй. Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүс гэж төмөр торноос өөр хөрөнгөгүй сүйрсэн газар. Үүний дараа төр-хувийн хэвшлийн түншлэл гэгч сайхан нэртэй уриа нь төрийн өмчийн улс нэртэй бодлогоор тодорхойлогдож буйг олон нийт шүүмжилсээр уджээ.

 

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ 78 БАЙРААР УХАРЛАА

 

Хэрэв Эдийн засгийн хөгжлийн яамны ажил, эрхэм зорилгууд нь хэрэгжсэн бол Монгол Улсад хөрөнгө оруулалт царцаж, төгрөгийн ханш газар шүргэж, бас хөгжлийн хөдөлгүүр болсон өрсөлдөх чадвар буурахгүй байсныг эдийн засагчид захаасаа хэлээд байна. Улс орны өрсөлдөх чадвар гэдэг нь тэр чигээрээ хөгжлийн явцыг оношлох аппарат юм. Институцийн тогтолцоо, дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, бараа, бүтээгдэхүүн болоод хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал зэрэг 12 тулгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварыг тодорхойлдог. Манай улс энэ онд 148 орноос 107 дугаар байрт орсон нь өнгөрсөн онд 144 орноос 93 дугаарт орсон үзүүлэлтээсээ ухарсан хэрэг болжээ. Ингэхдээ макро эдийн засгийн тогтвортой байдлын оноо 3.7 болж, уг үзүүлэлт өмнөх тайлангийн зэрэглэлээс 78 байраар ухарч, 130 дугаар байранд орсон нь ихээхэн нөлөөлсөн байна. Энэ онд Монгол Улсад бизнес эрхлэхэд саад учруулж буй хамгийн гол сөрөг хүчин зүйлсэд мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, төрийн хүнд суртал, дэд бүтцийн хангамж хангалтгүй байдал, санхүүжилт авах боломж хангалтгүй, бодлогын тогтворгүй байдал, авлига хээл хахууль зэрэг үзүүлэлтүүд орсон байна. Үүгээрээ Эдийн засгийн хөгжлийн сайдад хаяглах хангалттай ноцтой баримтыг ийнхүү зарлачихлаа.

 

ЭДИЙН ЗАСАГ САЙН БАЙГАА ГЭВ

 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр ингэж ярьсан юм. Түүний харж буйгаар манай улсын эдийн засаг сайхан байгаа тул санаа зовох зүйл үгүй гэнэ. Ийм байтлаа хоолойд тулсан хэдэн хуулийг ногоон гэрлээр батлуулах гэж УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулсан эсэхэд эрхэм сайд ойлгомжгүй байдал үүсгэчихсэн. “Шууд хэлэхэд, Н.Батбаяр сайд таныг огцорлоо гэж мэдэгдэхэд Монголын хөрөнгө оруулалт 20 хувиар нэмэгдэж магадгүй шүү” гэж Ж.Энхбаяр гишүүн хэлсэн нь олон нийтэд  нэг зүйлийг сануулсан байх. 

 

ЗОРИЛГОГҮЙ ӨР

 

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн гол ажил нь бонд байлаа. Бонд гэдэг гоё нэртэй өр. 1.5 тэрбум ам.долларын өр гадаадаас олж ирээд түүнийгээ юунд хэрхэн зарцуулсан нь далд хэлбэрт байна. Ажлын хамтрагчаасаа хүртэл аяга хоолны мөнгө зээлэхдээ түүнийгээ хэрхэн буцааж төлөх тухайгаа бид бодож амждаг.

Гэтэл улс орныхоо эдийн засгийн хөгжлийг атгаж байгаа энэ яам Чингис бондын ялгуусан амжилтыг үр ашигтай зардал болгосон эсэх нь олон нийтэд нээлттэй бус. “Яг үнэндээ Эдийн засгийн хөгжлийн яам маань огт зорилго стратегиа хэлэхгүй нь байгаа нь л хамгийн хачирхалтай. Тэр нь тодорхой биш бол эртхэн зогсоосон ч болно. Хэрэв алсын зорилгогүй стратегид тулгуурлаж энэ мөнгийг босгоод байгаа бол ядаж сайдыг нь огцруулсан ч болно” хэмээн эдийн засагч М.Пүрэвцогт хэлсэн юм. Амташсан хэрээ 13 гэгчээр Чингис бондын алдаанаас суралцаагүй Засгийн газар ээлжит өрөө тавихаар арлын оронд хүртэл аархуу мэдэгдэл хийгээд ирсэн. Самурай нэртэй нэг тэрбум ам.долларын бондыг юунд зарцуулах нь бас л тодорхой болоогүй учир өрөөр “өндөглөх” нь Эдийн засгийн хөгжлийн яамны гол ажил бололтой. Түүнээс биш стратеги, алсын хараа зэрэг хугацаа, судалгаа шаардсан төлөвлөгөөнүүд лав манай эдийн засгийг хөгжүүлэх замд нь алга.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21