Эдийн засаг улам хүндэрнэ гэсэн судалгаа гаргажээ

2013-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа хийж, тайлан гаргажээ. Энэ тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэв. Дүгнэлтийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат танилцууллаа. Тэрээр Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ахлагч юм.

Ажлын хэсгийнхэн судалгаагаа өнгөрсөн тавдугаар сарын мэдээлэлд тулгуурлан хийжээ.  Тавдугаар сарын байдалд үнэлгээ хийж, өнөөгийн хүндрэлийг үүсгэж болзошгүй бодитой шалтгаан байгааг таван чиглэлээр гаргаж Засгийн газарт хүргүүлсэн  байна. Гэвч таван сарын өмнөх тайланг өчигдөр л хэлэлцсэн нь энэ. Гэхдээ өнөөдрийн бодит байдал хүндхэн байгааг судалгаанд дурдсан бөгөөд цаашид улам хүндрэх төлөвтэйг онцолжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтээс товчлон дурдъя. Эдийн засаг бүхэлдээ уул уурхай, импортоос хэт хамааралтай, зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ төдийлөн өсөхгүй, экспортын хэмжээ буурах зэрэг эрсдлээс шалтгаалан эдийн засагт цэвэр дүнгээр орж ирэх валютын хэмжээ буурч, улмаар гадаад худалдааны алдагдал нэмэгдсэн. Монгол Улсын олон улсын зээлжих зэрэглэл буурсан. Сүүлийн үед гуравдагч хөрш орнуудын дунд манай хөрөнгө оруу­лалтын орчин тогтворгүй, эрсдэлтэй болсон гэсэн ойлголттой болсон.

Монгол Улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2000 оноос аажмаар өсөх хандлагатай явж ирсэн боловч дэлхийн болон бүс нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан.  Монголд орж ирж байсан уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын үе шат дууссан, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулсан зэрэг тодорхой шалтгааны улмаас 2012 оноос буурч эхэлсэн гэжээ.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны санхүүжилт, мөн “Чингис” бондын зарцуулалт төсөвт дарамт учруулахаар байна гэж үзжээ. Валютын захыг хямралаас сэргийлэх үндэсний механизмыг бий болгох шаардлагатай болсон гэж дүгнэж. Дүгнэлтэд үндэслэн цаашид юу хийхээ ч төлөвлөж, Засгийн газарт чиглэл өгье гэж гишүүд санал нэгдэв. Мөн Монголбанкинд ч шалгалт хийхээр боллоо.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. Гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат болон Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нар хариулав.

 А.Тлейхан:

-Урсгал дансны алдагдал өндөр байгаагийн шалтгаан юунд байна. Төсвийн алдагдал хэр байгаа вэ. “Чингисбондын мөнгө төсөвт дарамт учруулж байна уу?

О.Чулуунбат:

-Урсгал дансны хувьд гадаадын компаниудын харилцах дансны үлдэгдэл гадагшлах хандлагатай байна. Мөнгө орж ирэх нь багасч гарах нь ихэссэн тул валютын ханш өсөхөд нөлөөлж байгаа. Төсвийн алдагдал оны эхнээс тасарч яваа, оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 6- 8 хувьд хүрч магадгүй. Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөхөд хүрнэ. Гадныхны итгэл буурахад ч нөлөөлж мэднэ. “Чингис бонд” төсөвт дарамт болохгүй, харин ч тус нэмэр болж байгаа.

А.Тлейхан:

-Ажлын хэсэг улс орны эдийн засгийн байдалд ямар дүгнэлт өгч байгаа вэ?

О.Чулуунбат:

-Нөхцөл байдлын талаарх баримт мэдээллийг гаргаж тавьсан, дүгнэлтийг гишүүд хийнэ. Ер нь улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа, цаашид улам хүндрэх хандлагатай байгааг тусгасан.

Б.Гарамгайбаатар:

-Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нэгдсэн ойлголт өгөх үүднээс судалгааны ажлыг хийсэн, энэ судалгааны дагуу ямар чиглэлээр ямар арга хэмжээ авах нь зүйтэйг хавсралтаар гаргаж Засгийн газарт хүргүүлсэн.

Д.Оюунхорол:

-Эдийн засаг хүндрээгүй гээд салбарын сайд нь мэдэгдээд байтал эдийн засгийг удирдах чадвараа Засгийн газар тодорхой хэмжээгээр алдсан нь энэ судалгаанаас харагдаж байна. Үүнийг хэт зохицуулах гэсэн оролдлого нь сөргөөр нөлөөлж байгаа юм биш үү?

Б.Гарамгайбаатар:

-Байдал улам хүндэрч мэдэхээр байгаа учраас анхаарал хандуулах үүднээс судалгааг хийснийг дахин хэлье. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа таван багц хуулийн төслүүд нь Засгийн газарт чиглэл болгосон судалгааны хавсралтад туссан.

О.Чулуунбат:

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2.9 их наяд төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар, Монголбанк хамтарч хийсэн, төрийн оролцоо, зохицуулалт их байгаад анхаарч дорвитой арга хэмжээ авах шаардлага байгаа.

Н.Энхболд:

-Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд шалгалт хийхээр болсон нь сайн байна. Иймээс УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаж ажилласан ажлын хэсгийн энэ тайланг байнгын хорооноос Монголбанкинд хийсэн шалгалтын дүнтэй нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй.

С.Дэмбэрэл:

-Ажлын хэсгийн дүгнэлт, судалгааны тайлантай холбогдуулан Засгийн газраас санал авахгүйгээр 3-5 байнгын хорооны хамтарсан тогтоол гаргаж цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй байна гэв.

 

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08