Яадаг ч байсан, welcome

2013-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.БАТХҮҮ

Монголд тавтай морил. Бид ийнхүү хө­рөн­гө оруулагчдыг  найрсгаар  урьж  байна. Талын  нүүдэлчин мон­голчууд  таван тивийн мөнгөтэй  хүмүүсийг  залж,  “Хөрөнгөө оруу­­лах уу, хамтаръя” хэмээн захиа илгээхээр  хуулийн төслүүдээ баг­цаар нь, богино  хуга­цаанд  өөрчлөхөөр ээл­­жит  бус чуулганаа зарлан шуударлаа. Энэ оны эхний хагас  жилд хөрөнгө  оруулалтын хэмжээ 42 хувиар  буурч, ам.долларын  ханш 1800 төгрөгт шүргэн “галзуурч”, төсвөө дор  хаяж 950 тэрбум төгрөгөөр та­нах  хэрэгтэй  болсон тухай мэдээллүүд энэ нам­рын  улс төрийн  синд­ромыг  хөдөлгөж ор­хив. Нэг талаасаа  бид  үнэхээр нүүдэлчин гентэй гэдгээ  баталсан тогтворгүй хүмүүс юм. Ийм байдлаасаа болж  маш их  зүйлийг алдаж  байдгийг ойлгон “Бид  одоо тогтвортой байна, хуулиудаа одоохон өөрчилчихье, татвараа ч хөнгөлье, мөнгөө бариад  ир” хэмээж  буй Ерөнхий сайдын маань үг, үйлдлийн буруу, зөвийн дэнс хаашаа хазайхыг хэлэхэд эрт байна.

Гэвч бидний энэ  удаагийн үйлдэл ч гэсэн сархад  зооглож, шартах  болгондоо “Би  дахиад хэзээ ч уухгүй”  гэж эхнэртээ амладаг эрчүүд  шиг  харагдах   вий гэхээр  бусдаас зовох юм. Хамаг  байдгаа алдаж, хоосон шороотойгоо үлдсэн  Африкийн орнууд шиг байхгүйн төлөө  монголчууд бид өнөөг хүртэл  тэмцэж ирсэн.

Ийм сэдвийг  хөндөх бүрт  гадныханд  зориулсан хууль, эрх зүйн  орчноо сайжруулахыг чармайдаг  байсан гэе. Юмыг  дандаа муугаар  бодоод яах вэ. Ард түмний мөнгөнөөс хумсалж  амьдардаг, гадныхантай  хуйвалдаж  эх орныг  маань зарж иддэг нөхөд бидний  дунд  бий боловч гурван сая дөхөж  яваа ард  түмний олонхи нь эх  оронч сэтгэл, зүрхтэй  амьдардаг гэдэгт бид итгэдэг. Хагаралдаж биш эвлэрч хөгжих нь  энэ  дэлхийн зүй тогтол тул  өнөө нэгэнт  оччихсон  нөхцөл  байдлаа  тун гярхай ажиглаж, долоо  хэмжиж  нэг огтолсон  шийдвэр гаргах  цаг  болсон  байна. Энэ удаагийн ээлжит  бус  чуулганаар хөрөнгө  оруулагчидтай  холбогдох Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай гэх мэт  олон хуулийг өөрчлөхөөр ярьж  эхэлсэн. Үүний  нэг  болсон өнөөх  урт  нэртэй  хуульдаа бид  салхи  оруулах нь. Дээр байнга худал  ярьдаг  эрчүүдийн тухай дурдсан. Яг түүн шиг дороо эргэлдсэн нэг зүйл  нь  хэл  амтайхан баталсан энэ хууль. Үүнээс болж  буу шийдэмдээ ч хүрлээ. Уг нь энэ  хуульдаа бид гар хүрэх хэрэггүй байгаа  юм. Ашигт  малтмал  ихтэй  манайд  заавал гол  мөрнөө сүйтгэж,  ухалгүйгээр томоохон  хэд  хэдэн ордоо түшиглэн хөгжих  бололцоо бий. Усгүй бол  авдар, авдар  алттай  байгаад хэрэггүй гэдгийг ойлгож,  хууль  баталчихаад тун  удалгүй эргээд л  өөрчлөх  нь гаднын  найзуудад маань  тогтвортой  биш  тогтворгүй л  харагдуулна даа.

Гадныхан  мөнгөө  бариад  ирэх  нэгэн  хөшүүрэг нь яах аргагүй Хөрөнгө оруулалтын тухай хууль.  Энэ  хуулийг  хэлэлцэхийг  байнгын  хорооны  хуралдаанаар дэмжчихлээ. Засгийн газраас  санаачлан оруулж  ирсэн дээрх хуулийн  төслийг танилцуулахдаа Эдийн  засгийн хөгжлийн сайд  Н.Батбаяр “Хөрөнгө оруулалтын тухай энэхүү хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох зорилготой, мөн стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх, хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 мянган ам.долларын босгыг хэвээр хадгалах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гаргах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл олгож байх юм.  Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах, тухайлахад хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар тусгасан” хэмээжээ. Ийм  л  шаардлагуудын улмаас Хөрөнгө  оруулалтын  хуулиа  өөрчлөх хэрэгтэй болсон  гэнэ.   Шинэчлэх гэж  байгаа  хуулийн дагуу  гадна, дотны  компаниудын  ялгаа үгүй.  Үүгээр бол  бизнес, улс төр хоёрыг  ихэрлүүлж  явдаг өдгөө  парламентын  ордонд ирээд  суучихсан байгаа бизнесмэнүүд баярлах болоод байна. Яг тоолох юм бол  энэ 76-гийн гуравны  нэг нь  томоохон  бизнес эрхэлдэг эзэд. Тэд ч энэ  хуулийн  дагуу татварын хөнгөлөлт  эдлэх нь ариун явдал мөн эсэх нь тун эргэлзээтэй. Ийм нөхцөлд өөрсдөдөө зориулж татварын хөнгөлөлт эдлэхээр товчлуур дарах  нь эрх  ашгийн  маш  том зөрчил. Үүнийх нь  төлөө  тэднийг “Ичиж  амьдарцгаа”  гэж хэлэх  ёстой  байх. Харин гадаадын хөрөнгө  оруулагчдад  бол Н.Алтанхуягийн  Япон  улсад  айлчлахдаа  хэдэнтээ хэлээд  байсан  “Харилцан  ашигтай, бие  биенээ нөхсөн” түншлэл хөрөнгө оруулагчидтайгаа  байгуулах хэрэгтэй. Энэ дундаас  хамгийн чухал  нь  тогвортой байдал мөн.  Тогтвортой байна гээд  юу юугүй  найр тавьж, ус үзээгүй  байж өмдөө  шуух бас  хэрэггүй. Бид  Чингис хааныхаа  нэрийг худалдаж 1.5 тэрбум ам.доллар аваад идчихсэн. Одоо “Самурай”  нэрээр арлын  орноос нэг  тэрбумыг  авахаар хөөцөлдөж байна. Бонд  гэдэг гоё нэртэй  л  болохоос энэ бүхэн  өр. Цаашид эдийн засгаа  байнга  эерэг үзүүлэлттэй  байлгахад  бондоор занималдах  биш  гадаадын  хөрөнгө оруулагчдыг  татах  нь л  тус болно. Гэхдээ  одоо л  зөв  огтлохгүй бол хэсэг хугацааны дараа  хуулиа  дахин  өөрчилж  тогтворгүй улс болохоо батлана  эсвэл  цоорхой хуулийнхаа балгаар  хамаг байдгаа  гаднынханд алдах болно. Яадаг ч байсан бид  “Welcome to Mongolia” гэж дэлхийд зарлалаа. Тэдэнд зориулан хуулиа өөрчилж байна.

 

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22