Тэсрэх бөмбөг захиалгатай байв уу?

2013-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Төрийн ордны ойролцоо буун дуу гарч, яам, агентлагийн гадаа тэсрэх бөмбөг тавьсан гэсэн мэдээлэл өчигдөржин олныг цочоож тайван байлгасангүй. Үйл явдал ингэсхийгээд өрнөж, азаар хүний амь эрсдээгүй ч айлгасныхаа төлөө хэн ч биднээс уучлалт гуйсангүй. Тэгэхээр айлгасан эзэн нь хэн юм бэ. Буу, тэсрэх бөмбөг тавьж жагссан хүмүүс үү. Тэд бол газар шороо, байгалийн баялгаа хамгаалах зорилготой хөдөлгөөнийхөн гэсэн. Мөн галт зэвсэг нээх зорилгогүй, УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр эрхэм түшээдэд сануулга, анхааруулга өгөхөөр Төрийн ордны гадаа жагссан тухайгаа тайлбарлажээ.

Ээлжит бус чуулганаар урт нэртэй буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Энэ хууль байгаль хамгаалах зорилготой төрийн бус байгууллагуудын анхаарлын төвд байдаг. Хуулийг өөрчлөхийг тэд эсэргүүцэж ийн Төрийн ордны гадаа жагсчээ. Мөн хуулийг анх санаачилсан “автор”-ууд болох УИХ-ын зарим гишүүн ч эсэргүүцэж буй гэх. Ээлжит бус чуулган эхлэхээсээ өмнө ч олны анхаарлын төвд байсан. Одоогийн мөрдөж байгаа хуулийн зүйл заалтуудыг нэлээд сулруулсан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх нэрээр татварын хөнгөлөлт зэргийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх төслүүдэд тусгасан гэж байгаа юм. Энэ нь олон нийт болон, байгаль хамгаалах хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй тулаад байгаа юм. Ийнхүү ээлжит бус чуулган олны хэл ам, анхаарлын төвд 14 хоног хуралдах болж байна. Төрийн ордны гадна, дотно болсон үйл явцын талаар олон нийт янз бүрийн бодолтой байв. Нэг хэсэг нь галт зэвсэг барьсан байгаль хамгаалах хөдөлгөөнийхнийг буруутгасан бол зарим нь ээлжит бус чуулганаас өөр зүйлд олны анхаарлыг татах гэсэн захиалгат үйлдэл гэж үзэж байв.  Мөн УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эдийн засаг ийм хүнд байгаа үед үүнээс гарах арга замын талаар хэлэлцэхийн оронд байгаль орчин, уул уурхайтай холбоотой төслүүд хэлэлцэх гэж байгааг буруутгаж байв. 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21