Тээглэж дуусдаггүй ТЭЦ-5

2013-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.САНСАР

Улс орноо хөгжүүлье, гэр хорооллыг орон сууц­жуулъя, нийслэлээ хот шиг хот болгоё гэж сонгууль болгоноор ярьдаг байлаа, монгол­чууд. Тэгж ярьсан нь сонгогдож, УИХ-ын гишүүн хэмээн дөрөв, дөрвөн жилээр эрх мэдэл эдэлж, зөөлөн суудалд тухалж ирэв. Саран дээр байдаг  хэ­мээн хүн төрөлхтөний сэт­гэж, зөгнөж ирсэн “Гандирсын хот”-ыг бүгд л мөрөөддөг, тэр тухайгаа ярь­даг, бичдэг. Харин түү­нийг үзсэн, харсан хүн нэгээхэн ч үгүй. Саяхныг хүртэл ийм л байлаа, бид. Эдийн засаг өссөн сүүлийн жилүүдэд бас ч гэж бүтээн байгуулалт гэж хэлж болохуйц ганц нэг барилга байшингийн тоо нэмэгдсэн. Тэр хэрээр дулаан, цахилгааны өлс­гөлөнд нэрвэгдэж эхэл­сэн. Ямар сайндаа зарим нь “Ланд” уна­чи­хаад “Лаатай хороо­лол”-д амьдарч байх вэ. Зайсангийн аманд баригдсан олон хороол­лын зарим нь өнөө хүр­тэл  ус, цахилгааны эрхээ аваа­гүй хэвээр байгаа шүү дээ.

Энэ бүхнийг дурь­да­хын учир нь амтай болгон бүтээн байгуулалт хэ­мээн ярьж, ачир дээрээ тэрхүү зорилт нь туг болж харагдаад хөдөлгөх хүч, ма­шинаар бол мотор нь бо­лох учиртай ТЭЦ-5-ын асуу­дал сүүдэрт нь байж ирэв.

Анх хөндөгдөж эхэлс­нээс өнөө хүртэл  энэ асуудал чөдөртэй байна гэхэд хилсдүүлсэн бо­лохгүй биз. Яахав, зарим нь “Юу яриад байгаа юм бэ. Харин ч одооноос ТЭЦ-5-ын ажил мо­риор бол зурхайгаас эр­гэчихээд байна. Тен­дерийн гүйцэтгэгч то­дорч санамж бичгээ үзэг­лэчихсэн шүү дээ” гэх байх. Тэгвэл тэр тусмаа ТЭЦ-5-ын ажил гацаанд орчихлоо, “чөдөртэй” морь барианд ордоггүй  гэж хэлэх байна. Үнэнийг хэлэхэд, ТЭЦ-5 дулааны станц барина гэж өчнөөн жил ярьсан. Сайд дарга нар энд тэнд хувийн хаус, ажлын оффисоо барих, бизнесээ хөгжүүлж орон суунцы хороолол барьж өндөр үнээр зарах болохоороо хотын аль өнгөтэй, өөдтэй топ гэж болохоор зэрэглэлд газар авч болоод байдаг. Тэгсэн атлаа ТЭЦ-5 барих гэхээр газар нь олдохгүй, эсвэл хөрөнгө мөнгөгүй болчихоод байна хэмээн хойшлуулж ирсэн. Эцэст нь шинэчлэлийн Засгийн газрын үед УИХ-аас баталсан  “Их бүтээн байгуулалт”  дунд хугацааны  зорилтот хөтөлбөрийн хүрээнд арайхийж баталснаар ажил эхлэх болсон. Харамсалтай нь одоо будлиантай тендер, эргэлзээтэй хамтрагчийн буянаар  ТЭЦ-5-ын ажил бас л тээглэх  тийшээ эргэчихэв  бололтой.  Ийм утга бүхий мэдээллүүд ч хэвлэлийн хуудсуудыг чимэх болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тухайлбал, ТЭЦ-5-ын гүйцэтгэгчээр шалгарчихлаа хэмээн цээжээ дэлдэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, улмаар төслийн концессийн гэрээ болон бусад гэрээг байгуулах хэлэлцээрт оролцохоор ханцуй шамлаад байгаа “IP Suez” консорциумын  талаар ихээхэн таагүй мэдээлэл дуулдаж буй. Тендер шалгаруулалтад давуу эрх олж авсан тус түншлэл эхнээсээ л “Энэ тендерийн эзэн нь бид шүү” гэсэн мессэжийг өгч байсан гэсэн гомдол, шүүмжлэл гарсан. Мөн тэд хамгийн сайн нөхцлийг санал бол­госноор буюу найд­вартай, хямд үнийг ам­ласнаар давуу эрх олж авсан гэж буй ч  тендерт хамт оролцсон “Самсунг” корпораци тэднээс бүр ч хямд тарифийг санал болгосон гэсэн мэдээлэл дуулдаж байгаа юм. Ин­гэхдээ“IP Suez” кон­сорциум    заль хэрэг­лэж,  үнээ бага болгож харагдуулах “мэх” хийс­нийг манайхан амаа ан­гайж байгаад шууд залгисан уу, эсвэл... гээд мөн л хардлага да­гуулж байна. Мэдээж энэ дараагийн асуудал байх, АТГ мэдэх хэрэг ч байж болзошгүй. Тен­дерт материалаа ирүү­лэхдээ “IP Suez” кон­сорциум    өрсөлдөгч “Сам­сунг” корпорациас үнийн саналаа бага ха­раг­дуулахын тулд  тат­вар тооцохыг орхигдуулсан гэж гэнэ. Түүгээр ч барахгүй ду­лааны үнийг нийт үнийн дүнгээс салгаж  ту­сад нь өгч “толгой эр­гүүлэх”ажил сэдсэн гэц­гээж байна.”Самсунг” болохоор татварыг зохих ёсоор тооцож, үнийн саналыг журмын дагуу явуулсан гэсэн мэдээлэл буй. Өөр нэг асуудал нь дулааны станцын  зуухны тухайд мөн л хэл ам таталж байгаа юм байна.

Тендерт давуу эр­хийн сугалаа татаад буй “IP Suez” консор­циум     тарифын ту­хайд  төдийгүй зуух­ны  найдвартай байдлын талд  ч эргэлзээ төрүүлж байгаа гэж байна. Тэр нь  юу вэ гэвэл, тэдний санал болгож буй “Hyundai heavy industry” ДЦС-ын зуух нь энэ чиглэлийн дэлхийн зах зээлд дөнгөж хөл тавьж буй. Бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хйисэн бүтээсэн томоохон ажил гүйцэтгэл  байхгүй шахам гэцгээж байгаа. Магадгүй эхний ажил нь Монголд ийнхүү салхи хагалах гээд байгаа бололтой юм. Тэгэхээр хэвлэлээр гарч буй тэрхүү ТЭЦ-5-ыг туршилтын туулай болгох гээд байна” гэсэн өгүүлэл үнэн болж таарах нь ээ. Ийм байтал хүн амынх нь тэн хагас амьдран сууж буй, түүгээр барахгүй улсын ганц нийслэлийнхээ ачааг үүрэх ТЭЦ-5-ыг тэдэнд даатгах нь үнэндээ байж боломгүй санагдана. Тэгээд ч  гүйцэтгэгчээр тодроод байгаа тус компани зуухаа ганцхан газраас авахаар хатуу болзолтой гэж буй. “Самсунг”-ийн санал болгосон зуухны хувьд  “Foster wheeler” –ийн  тэрхүү зуух нь  дэлхийн томоохон станцуудад туршигдаад зогсохгүй гол төхөөрөмжөөр нь сонгогдон үйл ажиллагаа явуулж байгаа аж. Дэл­хийн олон орон өдгөө түүнийг хэрэглэж, чанар, найдвартай байдалд эргэлзэх зүйлгүй болжээ.

Гэтэл Монголд тен­­­дер шалгаруулалт дээр өгүүлсэнчлэн эр­гэл­зээтэй байдалд яваг­­даж, тодорхойгүй байд­­лаар шалгаруулалт хийж, эцсийн дүн нь ч бүрхэг гарч, цаашдаа ч ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар үргэлжлэх тө­лөвтэй.

 Мэдээж, асуудал ийм дээрээ тулсан юм чинь шүүхэд очиж л таарна, шүүх хурал хэчнээн цаг авахыг хэлж мэдэхгүй, хэдэн ч удаа хуралдах юм, хэл ам ямар байдлаар үргэлжлэх вэ гээд л өдөр хоногууд ар араасаа цувж таарна. Манай улстөрчид л болсон хойно аль нэг тал руу нь орчихсон янз бүрийн юм ярина, тэгж байтал хууль шүүхийнхэн ч шударга байхаа больсон цаг. Энэ байдлаар ТЭЦ-5-ын асуудал тээглэх нь ойлгомжтой боллоо. Тэр хэрээр “Их бүтээн байгуулалт”, “Гэр хороол­лын ба­рил­гажилт”, “Орон сууц­ны шинэ бө­гөөд гоё хороолол” гэхч­лэн  сүржин зарласан даржин төслийнх нь ажил удааширч таарна. Нийслэлээ хот шиг хот болгох мөрөөдөл ч талаар өнгөрөх биз. Дээр нь эдийн засгийн хямрал нүүрлэчихээд байгаа. Тэгэхээр ТЭЦ-5-ын хувь заяа эргүүлэгт орчихож байна уу, эсвэл хэсэг хугацааны дараа ч гэсэн зөв гольдрилдоо орж ажил нь урагшлах уу гэдгийг харах л үлдлээ.

 

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08