ПОЛИТ АНАЛИЗ: Ц.Зориг Дээд шүүхэд байсан цагт “Ерөнхий шүүгч” хэвээрээ л байх юм байна

2019-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хэн болох вэ гэдэг өнөө маргаашгүй тодорно. УИХ-ын ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай , бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсны маргааш /2019.3.28./ Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Ингээд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг эрэмбээрээ Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр гүйцэтгэх болсон юм. Гэсэн хэдий ч Ц.Зориг албан бусаар Ерөнхий шүүгч хэвээр байна. Энэ нь өчигдөр /2019.4.3./ болсон Дээд шүүхийн бүх шүүгчийн зөвлөгөөнөөс харагдав. Энэ зөвлөгөөнд Дээд шүүхийн 23 шүүгч оролцож дараагийн Ерөнхий шүүгчээ тодруулсан юм. Ерөнхий шүүгчид дөрвөн хүн нэр дэвшиж, хоёр нь нэрээ татаад, хоёр нь өрсөлдсөн байна. С.Батдэлгэр, Б.Батцэрэн хоёр нь нэрээ татсан. Харин Ц.Зоригийн нэр дэвшүүлсэн Х.Батсүрэн, “заалнаас” өөрийгөө нэр дэвшүүлсэн Д.Ганзориг хоёрын нэр дээр санал хураахад 12 нь Д.Ганзоригийг дэмжсэн байна. Эндээс хоёр зүйл харагдаж байгаа юм. Нэгдүгээрт, Ц.Зориг нэр дэвшүүлэх “эрх” эдэлж, өөрийнхөө залгамжлагчийг тодруулсан. Гэтэл Ерөнхий шүүгч болчих хэмжээний хоёр ч кандитат зүгээр л нэрээ татчихсан байна. Хэрвээ Д.Ганзориг өөрийгөө нэр дэвшүүлээгүй бол Ц.Зоригийн залгамжлагчаар Х.Батсүрэн тодрох байжээ. Нөгөөтэйгүүр ингэж чадаад байгаа Ц.Зоригийн нөлөө Дээд шүүхэд хэвээр байна гэсэн үг. Хоёрдугаарт Дээд шүүхийн шүүгч нар Ц.Зоригоосоо салахыг хүсч байгааг санал хураалтын дүнгээс харж болно. Ил цагаан сөрөөд өрсөлдөж чадаагүй ч нэр дэвшүүлсэн хүнийг нь унагаж чадсан нь Дээд шүүхийн шүүгчдийн эр зориг мөнөөс мөн. Хэрэвзээ түүнийг үг дуугүй дагая гээд Х.Батсүрэнг нь дэмжсэн бол Д.Ганзориг гарч ирэх боломжгүй юм. Ер нь эрх баригчид, хууль хяналтын бусад байгууллагынхан Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 2010 оноос хойш ажилласан Ц.Зоригийн тухай Монгол Улсын 500 шүүгч юу гэх бол гэдгийг сонсоод үзэхэд гэмгүй. Салбарын явдлыг салбарынхан нь сайн мэддэг шүү дээ. “...Хүрээний явдлыг яривал далай, далай” гэдэг шиг л юм болно. Гэхдээ одоохондоо энэ 500 шүүгчээс ийм зоригтон гарч ирж арай л чадахгүй болов уу. Ц.Зориг бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгсөөд, 1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Дээд шүүх, Хууль зүй, арбитрын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, 1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилласан. Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 онд Дээд шүүхийн шүүгч, 2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 оны арваннэгдүгээр сарын 5-наас өдрөөс эхлэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж эхэлсэн. 2016 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Ц.Зоригт Монгол Улсын Гавьяат хуульч цол олгосон юм. Дараа нь хуулийн “булхай” хийж байгаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2016 оны арванхоёрдугаар сарын 5-нд дахин Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон байдаг. Ц.Зоригийг дахиад Ерөнхий шүүгч болоход олон талаас, ялангуяа хуульчид ихээхэн эсэргүүцэж байсан юм. Тухайлбал, Хуульчдын холбооныхон Ц.Зоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид өөрийгөө нэр дэвшүүлсэн нь Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн нөхцөл байдлыг үүсгэхээр байна гэж үзэж, тэр талаараа нэлээд ярьсан даа. Гэвч тусыг олоогүй. Тэр үед Ц.Зориг өөрийгөө Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэхдээ Дээд шүүх нийт 25 шүүгчээс 16 шүүгчийн ирцийг бүрдүүлж, “өөрийн хүрээ”-ний 14 шүүгчийн саналаар Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж Хуульчдын холбоо үзсэн байдаг. Тодруулбал “...Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа томилох тухайд Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно”, Шүүгчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын Дээд Шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно” гэж заасан нь Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай томилох бөгөөд улируулан томилохгүй байхаар ойлгогдож байна. Гэтэл Улсын Дээд Шүүхээс ирүүлсэн нэр дэвшигч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 234 дүгээр зарлигаар Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдож, 2016 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж дууссан байна. Бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа улируулан томилж болно гэж Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тодорхой заасан, харин Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилох тухай асуудал хязгаарлагдсан талаар тэмдэглэжээ. Улируулан сонгон, томилох тухайд, 2012 онд батлагдаж, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс даган мөрдөж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан “... нэг удаа ...” гэсэн зохицуулалт нь 2010 онд томилогдсон Ерөнхий шүүгчийн хувьд хамаарахгүй гэж үзэх боломжгүй байна. Учир нь энэ заалтын хэрэгжих хугацааг хуулиар тусгайлан зохицуулаагүй, мөн 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилох тухай Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаагүй, энэ утгаараа 2012 онд батлагдсан хуулийн хүрээнд 2010 онд томилогдсон шүүгчийн эрх зүйн байдал дордоогүй гэж ойлгогдохоор байна. Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг уг албан тушаалд нь улируулан томилох, дахин томилох гэсэн зохицуулалт Монгол Улсын Хуульд байхгүй байна. Үндсэн хуульд улируулан сонгох, томилох боломжтой төрийн өндөр албан тушаалтны эрхийг тусгайлан зохицуулж заасан байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа улируулан сонгож болно”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болно” гэж тус тус тодорхой зохицуулжээ. Хэрэв Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулийн үзэл баримтлалыг үл ойшоон зарлиг гарган Ц.Зоригийг дахин томилсон тохиолдолд Үндсэн хуулийн маргаан үүсэх нөхцөл байдал байгааг анхаараасай” гэж байв. Гэсэн ч Хуульчдын холбоо тэгсгээд таг чиг болж, ганц нэг хуульч дуугарсан ч Ц.Зориг дахин Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болоод асуудал намжсан юм. Товчхондоо, дээрх томилгоог хүчээр хийсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Удалгүй С.Зоригийг хөнөөсөн хэргийг хууль хяналтынхан шалган “илрүүлж”, шүүх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан. Энэ хэргийн талаар дурдсан нь учиртай. Ц.Зориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр найман жил гаруй ажиллахдаа цорын ганц удаа шүүх хурал даргалсан байдаг. Тэр нь 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улсын Дээд шүүхийн  Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарыг оруулж, өөрөө хурлыг удирдан яллаж байв. Хэдийгээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүх хуралдаанд оролцох, хурал даргалах эрхтэй ч Ц.Зориг ганцхан удаа хурал удирдаж оролцсон нь энэ болсон байгаа юм. Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр зарлиг гаргаж Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлөхдөө “…Өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө” гэсэн юм. Ерөнхийлөгчийн зарлигт “…Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн зарлиг болгох нь: Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ. Гэтэл Үндсэн хуулийн 51.4-т “…Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгчийн зарлигт заасан үндэслэл байхгүй гэдгийг мэргэжлийн хуульчид хэлж байна. Гэвч Ц.Зориг өнөөдөр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлаа өгсөн болохоос Дээд шүүхийн шүүгч хэвээр байгаа. Хэвээр байхаар барахгүй, залгамжлагчаа тодруулсан шиг занхайж сууна. Товчхондоо, Ерөнхий шүүгчийн өрөөгөө Улсын Дээд шүүхийн шүүгчийн өрөөгөөр сольсон төдий юм шүү дээ. Тэрээр хэдэн жилийн өмнө С.Баярцогтын оффшорын асуудал дэлгэгдэхэд УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөөд дуулианыг нам дардаг шиг аргыг хэрэглэжээ. Түүнчлэн “...Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг хэлц бий. Үүн лүгээ Ц.Зориг Дээд шүүхэд байсан цагт “Ерөнхий шүүгч” хэвээрээ л байх юм байна. Уг нь Цагдаагийн дарга, Тагнуулын дарга, Шүүхийн шийдвэрийн дарга нар чөлөөлөгддөг. Чөлөөлөгдчихөөд тэндээ ингэж гүрийдэггүй. Яваад л өгдөг. Тэдэн шиг Ц.Зоригийг Дээд шүүхээс явуулах ёстой, эсвэл Ц.Зориг өөрөө явах учиртай юм. Эх сурвалж: www.polit.mn
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

6 цаг 56 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

7 цаг 10 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

7 цаг 15 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

13 цаг 25 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

13 цаг 25 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

Өчигдөр 10 цаг 46 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

Өчигдөр 06 цаг 00 мин
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Монгол Улсын иргэд эх нутгийнхаа эрдэс баялгаас хувь хүртэх учиртай. Хари

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шув

Өчигдөр 06 цаг 00 мин