ПОЛИТ АНАЛИЗ: “Хараат бус”-ыг халж, гурван хүний хараанд шилжүүллээ

2019-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР УИХ ийм “аймаар” хурдтайгаар хууль баталж байсан нь хэд бол?! Уржигдар /2019.3.27./ Ерөнхийлөгч өргөн мэдүүлэх шиг болоод, МАН-ын бүлэг, Байнгын хороо, чуулган, дэмжээд өчигдөр гялалзуулаад л баталчихлаа. 25-ны даваа гаригт ҮАБЗ буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурав хуралдаад зөвлөмж гаргажээ. Түүний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Араас нь үргэлжилсэн үйл явдлуудыг хүмүүс маш сайн харсан, үзсэн. Яахав, хууль баталж байгаа үйл явцыг харахаар “дарвалзаад” болохгүй байгаа гишүүдэд бичлэг үзүүлээд л нам болгосон байна. Гэхдээ энэ эрүүдэн шүүлтийг хууль шүүхийн байгууллагын хэдэн мянган хүнээс хэдхээн хүн л хийсэн гэж энэ өдрүүдэд олон нийтийн тархинд суусан буруу ойлголтыг  залруулах ёстой. Учир нь сүүлийн үед болж буй үйл явцаас харахул шүүгчид, прокурорууд, АТГ, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэрийн нийт албан хаагчдыг нийтээр нь харлуулж, эрүүдэн шүүгчид гэсэн нэгэн “малгай”-тай болголоо. Угтаа, ингэж байгаад энэ хуулийн төслүүдийг баталсан юм. Хуулийг хэлэлэж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга “...Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилсан болно” гэж тайлбарласан. Баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “...Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал мөн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь хүний эрхийг хамгаалахын тулд харилцан бие биедээ хяналт тавьж байх учиртай. Үүнийг Үндсэн хуулийн хяналт тэнцэл гэдэг. Ийм ч учраас үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, монгол хүнйи амьд явах эрхэд халдаж байгаа аливаа үйлдлийг таслан зогсоож, хууль шүүхийн байгууллагад, цаашлаад төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь шударга ёсны төлөөх иргэдийн хүсэмжлэлд хариулт өгөх нэг үндсэн нөхцөл мөн гэж үзэж байна. Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэнд ч, тэр тусмаа хууль, шүүхийн байгууллагын ажилтанд хуулийн хийгээд өөр ямар нэг хамгаалалт дархлаа байх ёсгүй гэж үзэж байна” гэж мэдэгдлээ. Аль аль нь Аюулгүйн зөвлөл дээр ярьсныг баталгаажуулж, бас ярьснаа хийснээ “..Зөв” хэмээжээ. Гэвч маш хурдтай батлагдсан эдгээр хуулийн ард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал юу болж хоцрох вэ гэдгийг Аюулгүйн зөвлөлийн энэ гурван гишүүн маань хэр зэрэг бодсон бол гэж эргэлзэж тээнэгэлзсэн овоо юм  уншдаг, учир мэдэх хүн олон болоод байгаа юм. Ерөнхийлөгч чуулган дээр “...Нэр бүхий хэргүүдийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага ногдуулж чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өнөөдөр хараат бус байдал гэсэн хуулийн хамгаалалтан дор хариуцлагаас нуугдаж байгаа нь цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” гэж хэлсэн. Энд “...Хараат бус байдал гэсэн хуулийн хамгаалалт дор” гэсэн үг байгаа юм. Яг ийм агуулгаар Ерөнхийлөгчийн үгийг дэмжиж УИХ-ын зарим гишүүн, хариуцлагатай албан тушаалтан УИХ-ын Байнгын хороо, чуулган дээр бас ярьсан. Энэ бол ноцтой мэдэгдэл. Хараат бус байдал гэдэг бол шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудын мөрдөх ёстой цорын ганц алтан дүрэм. Шүүх, хуулийн байгууллагынхны тангарагт байгаа энэ үг хамгаас чухал нь юм. Товчхондоо, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав зарим нэг шүүгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнуудыг хамгаалаад байгаа хараат бус байдлыг халахаар яриад, тэрийгээ өчигдөр гүйцэлдүүлжээ. Ингээд ирэхээр Аюулгүйн зөвлөлийн гурвын гаргасан шийдвэр маш аюултай болж байгаа юм. Хууль ярих юм бол Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, за тэгээд сая нэмж өөрчилсөн хуулиуд дотроо болоод хоорондоо зөрчилтэй болчихлоо. Ер нь бол хараат бус байдлыг халснаар Монголын хууль, шүүхийн байгууллагын дарга, цэргүүд бүгдээрээ энэ гуравт “мөргөж” байж л ажил үүргээ гүйцэтгэдэг болно. Нохой сүүлээ, сүүл нь хонгорцогоо... гэдэг үг бий. Бод доо, Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурав Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрхтэй болсноор эдгээр албан тушаалтнууд энэ гуравт л мэхийнэ. Хэлсэн бүрийг нь дагана. Тэдний гарын үсгээр доошоо томилгоо явдаг. Тэгэхээр бас л гурван хүний захиа, шахааны хүмүүс л хууль, шүүхийн байгууллагыг дүүргэнэ гэсэн үг. Энэ утгаараа одоо ягтаа тултал дампуураад байгаа төрийн бусад байгууллагуудын жишиг энд давтагдана. Үүнийг ойлгож ядаад байх юм огт байхгүй. Үгүйсгэж бултах ч аргагүй. Шуудхан хэлэхэд, УИХ өөрөө бүрэн эрхээ энэ гурван хүнд шилжүүлэхийн зэрэгцээ хууль шүүхийн байгууллагын “хараат бус”-ыг халж, гурван хүний хараанд шилжүүллээ. Тэдний хяналт тогтлоо гэсэн үг. Энэ гурван хүний хэн нэгний эрх ашиг хөндөгдөхөд Аюулгүйн зөвлөлийн хурал зарлагдаж, албан тушаал нь ганхаад эхэлнэ. Ийм нөхцөлд шүүх, прокурор, цагдаа, тагнуул, АТГ-ынхан Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурвыг байтугай ойр тойронд нь хүрээлэн байгаа хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхэд ч хөдөлж чадахаа болино. Нүдэнд харагдаж байна. Ийм л боллоо. Баабар хэлсэн байна лээ. “...Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж байна” гэж. Бас иргэн Д.Ламжав гуай “...УИХ бүрэн эрхээ шилжүүлж байна” гэсэн. Өөр олон хуульчид байр сууриа яг ингэж илэрхийлж байгаа. Энэ бүхний эцэст Х.Тэмүүжингийн хэлсэнчлэн “...Түлхүүр булаалдсан л асуудал” энэ бүхний цаана өрнөөд байна гэдэг үнэний ортой байж магадгүй болов. Тэр бол өмнөх хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг голдуу элсүүлсэн “Шударга бусын хонгил”  гэнэ үү, аль эсвэл “Онцгой бүрэн эрхт комисс” гэв үү, тэр нэг “байгууллага”-ын түлхүүр солигдож баларч байж мэднэ. Түүнчлэн ингэж эрх мэдлийг бүгдийг төвлөрүүлсэн Аюулгүйн зөвлөлөөс айх шалтгаан энэ хэдэн унхиагүй УИХ-ын гишүүдээс хальж ард түмэнд наалдаж мэдэх вий гэдэг болгоомж бас байна. Эцэст нь, бүгдийг айлгаад, сандаргаад хууль дүрэм батлуулан хүссэнээ хийж байгаа ҮАБЗ-ийн хамгийн ихээр хамгаалах ёстой зүйл бол Монгол Улсын тусгаар тогтнол л юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

22 цаг 21 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21