Сургалт, зөвлөгөөн боллоо

2019-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан 2018 онд  аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтын байдал, шалтгаан нөхцөлд хийгдсэн судалгаанд үндэслэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Амиа хорлох болон бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 21, 22-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус аймгийн Прокурорын газраас 2018 оны эрүүгийн нөхцөл байдлыг судлахад амиа хорлолт 46,3 хувиар өссөн, бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон гэмт хэргийн тоо 18 бүртгэгдсэн нь өмнөх оноос 13-аар буюу 72,2 хувиар өссөн, түүнчлэн 2017, 2018 онуудад 16 насанд хүрээгүй хүүхэд төрсөн, үр хөндүүлсэн 102 гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг бүртгэн Цагдаагийн байгууллагаар шалгуулснаас 92-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа байдал тогтоогдсон байна. Иймээс  амиа хорлох тохиолдлыг бууруулах, хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох эрсдлийг гаргахгүй байхад шат шатны байгууллагууд, албан тушаалтнуудад арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэж ажиллах шаардлагатай гэж тус прокурорын газраас дүгнэсэн байна. Зөвлөгөөнд  Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, судлаач, Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал Ph.D Б.Өнөрмаа “Монгол Улсын хэмжээнд амиа хорлох болон бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж буй шалтгаан нөхцлийг судалсан суурь судалгааны дүн”-г танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдод энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, хуулийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад дээрх төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар сургалтыг зохион байгуулсан нь  үр дүнтэй ажил боллоо.  Сургалт, зөвлөгөөнд хуулийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч нар болон аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар, бүх сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, Боловсрол соёл урлагын  газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд  оролцлоо.Зөвлөгөөнөөс сум, баг, сургуулийн болон эрүүл мэндийн газрын  нийгмийн ажилтан, боловсролын байгууллагааас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт явуулахдаа  гэр бүл, нийгэм,сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэдтэй харьцахдаа тухайн хүүхэд зан харьцааны өөрчлөлт орсон эсэхийг ажиглахад , хууль сахиулах болон хуулийн байгууллагуудаас  энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдтэй харьцахдаа ашиглах зорилгоор зөвлөмж гарган хүргүүлэхээр тогтож, цаашид тус Прокурорын газраас дээрх хийгдсэн ажлын үр дүнг сум бүрт тооцож, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллахаар боллоо. Баянхонгор аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 15 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

8 цаг 33 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

8 цаг 46 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06