Татварын хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

2019-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН  УИХ-ын ээлжит бус чуулганы  хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Тендерийн хууль, Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүллээ.

Тендерийг зохицуулах агентлагтай болно

Тендерийн хууль нь төрөөс зарлаж байгаа тендерийн үйл явц болон тусгайлан агентлаг байгуулах зэргийг зохицуулж байгаа юм.  Мөн Засгийн газраас өргөн барьсан хоёр хуулийг нэгтгэж байгаагаараа онцлог юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан.  

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Энэ хуулийн талаар гишүүд ямар ч мэдээлэлгүй байна. Энэ хуульд доод үнийн санал гэж байгаа юу. Хэрэв байгаа бол Жижиг дунд үйлдвэр эрхлэгч тендерт орохоор бол үнийн дүнгийн 10 хувийг өөрчлөх үү.  

Ажлын хэсэг:

-Хууль өөрчлөх болсон эхний шалтгаан бол дотоод худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд өөрчлөлт оруулж байгаа. Энэ чиглэлээр хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт орж байгаа учраас 10 хувийг 15 хувь болгох шаардлагагүй гэж үзсэн.  

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Тендерийн будлиан, маргаантай асуудлаас болж улсын хөрөнгө оруулалтын ажил маш их тасалдаж байна. Маш олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг УИХ баталдаг ч гүйцэтгэл нь маш муу байдаг. Энэ нь тендер шалгаруулж байгаа тухайн албан тушаалтан буруутай. Түүнээс гадна улирлын чанартай улс учраас тендерийн маргаан үүссэнээс эхлээд л зарим ажил цас орохтой зэрэгцэн эхэлдэг. Ер нь тендерийн үйл ажиллагаанд хугацаа зааж өгвөл ямар вэ. Хуулийн хугацаа тогтоож өгвөл яасан юм бэ. Одоо тендер нь зарлагдаагүй байгаа хөрөнгө оруулалт хэзээ эхлэх вэ.  

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

-Засгийн газраас өргөн барьсан хуульд энэ асуудлыг тусгаагүй байгаа. Гэхдээ хэлэлцүүлэг болон ажлын хэсгийн явцад энэ асуудал маш их хөндөгдсөн. Ер нь энэ мэт маш олон асуудал үлдсэн байгаа.  Ийнхүү чуулганаар Тендерийн хуулийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэг шилжүүллээ.  

Алтны татварыг 2,5 хувь болгох эсэхийг дахин ярилцахаар болов

Үүний дараа чуулганаар Татварын багц хуулийг хэлэлцэх байсан ч тус хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Ардчилсан намын бүлэг завсарлага авав. УИХ-ын даргын зүгээс Ардчилсан намын бүлэгт завсарлага өгч, Төсвийн байнгын хороог хуралдуулахаар боллоо. Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  Тус хуульд орж буй нэг гол өөрчлөлт нь алтны татварыг 2,5 хувь байхаар тусгасан ч гишүүдийн зүгээс эсэргүүцэл дагуулсан.  

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

- Өнгөрсөн таван жил татварыг 2,5 хувь болгож бууруулж байсан бөгөөд өмнөх үндэслэл нь хэвээр байна. Зохицуулалт байхгүй учраас хулгайгаар алт гараад байна гэдэг ойлголтыг л өгөөд байх шиг. Тэгэхээр төр ер нь алт хил давуулж, татвараас бултаж байгаа хүмүүст ялагдаад байгаа юм шиг харагдаад байгаа юм. Ер нь алтанд тавих хяналтыг хэрхэн сайжруулах вэ, хууль бус хил давуулах, татвараас зугатаах зэрэг асуудлыг хэзээнээс яаж хийх вэ.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Зарчмын хувьд тантай санал нэг байна. Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг баримталж, зохицуулалт хийх ёстой. Тиймээс эрх зүйн шинэтгэл, хил гаалийн хяналтыг сайжруулах яамд хоорондын үйл ажиллагааг уялдуулж, Засгийн газар, УИХ-ын бүрэн дэмжлэгтэй хийх хэрэгтэй юм билээ. 2,5 хувийн алтны татвар бол өндөр татвар биш. Дан борлуулалтын татвараас гадна маш олон татвар авдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.21 № 59 (6026)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 14 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21