“Хадгаламж”-ийг дампууруулсан шалтгаан юу байв?

2013-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.СОНОР

Монгол орон  даяар 503 салбар, нэгжтэй тэтгэвэр, тэтгэмж,  орон сууцны ашиглалтын төлбөр, тооцоо зэрэг олон  нийтэд үзүүлдэг  төрийн санхүүгийн  үйлчилгээний 50  гаруй  хувийг дангаараа  гүй­цэт­гэдэг байсан “Хадгаламж” банк  өнөөд­­рөөс түүх болж  бай­на. Монголбанк  “Хадгаламж”-ийн дампуурлыг  зар­лаж, иргэдийг  хохироох­гүйгээр үйл ажиллагааг нь Төрийн банк руу шилжүүлэх болсноо өчигдөр албан ёсоор мэдэгдэв. Хамрах  хүрээ­гээр эхний тавд орох тус банкны  дампуурал  олон мянган  хадгаламж эзэмшигчдэд нь түгшүүр төрүүлсэн мэдээ болж байна.

Хаалгаа  барих энэ мөчид “Хадгаламж” банк 1.7 сая харилцагчид 980 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж байжээ. Хэдийгээр төв банкнаас энэхүү харил­цагчдад хохирол учруулахгүйгээр үйл ажиллагааг нь Төрийн банк руу шилжүүлнэ гэсэн ч иргэд адаглаад л мөнгөө хадгалуулсан хүүгээрээ хохирох болоод буй юм. Тус банкны нэрийг сольж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлнэ гэсэн ч  найдвартай эсэхэд нь эргэлзсэн харилцагчид  өчигдрөөс хадгаламжаа  татаж авах нь ч  байлаа. “Хадгаламж” бол бага хэмжээтэй зээл, банкны жижиг үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай, банкны үйлчилгээнд өрсөлдөөнийг бий болгож байсан банк  байсан.

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа  нь зах зээлийн жамаар биш улстөрчдийн золиос болон  дампуурч байгаа  ээлжит  банк  болж байна.

Бас нэгэн банкны  “ясыг барих”  болсны  учир  шалтгааныг хэвлэлүүд  тоймлон  бичиж байна. Банк  дампууруулсан  буруутан хэн бэ. Юуны  түрүүнд  Монголбанкны  ерөнхийлөгч Н.Золжаргал, “Жаст”-ын Ш.Батхүү  нар хэргийн эздийн  эхэнд  бичигдэх  болов.  Засгийн газрын  дэд хөтөлбөр  нэрийн дор Монголбанкнаас дөрвөн их  наяд  төгрөгийг  цаасаар  гаргасан  байдаг. Ганцхан  Ш.Батхүүгийн “Жаст”-д  л  гэхэд мах, шатахууны үнийг  тогтворжуулах нэрээр 94  тэрбум  төгрөг өгсөн  байдаг  ажээ. Энэ  мөнгийг Н.Золжаргал, Ш.Батхүү  нар хэрхэн нааш, цааш  болгосон нь  тодорхойгүй байгаа нь  банкны  дампуурлын  эх үүсвэр  болсон  нь “Хадгаламж”-ийг хаалгаа  барихад  хүргэсэн  бололтой.  Мөн “Жаст-ын эзэн  Ш.Батхүү ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын  үйл  ажиллагаа  эрхэлдэг “Олон овоот гоулд”  компанийн нэр дээр гадаадын  компаниудаас  их хэмжээний  зээл  авснаар 2011 оноос  “Хадгаламж”  банкны  үйл  ажиллагаа доголдсон  байна. Тус  банкийг  эзэмшдэг  “Жаст”  группын  өр өнөөдрийн  байдлаар 162  тэрбум төгрөгт  хүрчээ. Тус банкийг  “амь  тавихад”  хүргэсэн  бас нэг  шалтгаан нь  Ш.Батхүү Өмнөд  Африкийн “Стандарт”  банкнаас их хэмжээний  ам.долларын зээл  авсан явдал  хэмээн ярьж  байна.  Тэрээр тухайн үед  Төрийн өмчийн  хорооны  дарга  Д.Сугарын  цохолтоор , “Эрдэнэт” үйлдвэрийн захирал  асан  Ч.Ганзоригийн  гарын  үсэг  бүхий  баталгаа  гаргуулж  зэсийн баяжмалаар  барьцаалан  дээрх  зээлийг авч  байсан гэнэ. Энэ зээлийн эргэн  төлөлт  байхгүй  болж  асуудал үүссэн нь  дээрх хэрэгтэй  холбоотой шинэ хэргийг ч үүсгэх бололтой.  

Банкны  тайлан тэнцэл  алдагдалтай  гарч эхэлсэн учраас одоогоос хоёр  жилийн  өмнөөс төв банкнаас  хяналтын  үйл ажиллагаа явуулж байсан гэж  Монгол­банкнаас мэдэгдсэн. Гэвч өөрийн нийт хөрөнгө нь 94 тэрбум  төгрөгөөр дутсан нь банк цаашид дангаар хэвийн үйл ажиллагаагаа  явуулах чадваргүй гэж үзсэн ажээ. Ийнхүү манай улсын арилжааны банк  нэгээр  цөөрлөө. Банк дампууруулсан  Ш.Батхүү болоод, дэд  хөтөлбөр нэрээр их  хэмжээний мөнгө гаргасан ч  үр  ашгаа  өгөөгүйд Монголбанкны ерөнхийлөгч  Н.Золжаргал ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Ямар боловч тэдний улс төрийн золиосонд зүгээр л ажлаа  хийж явсан энгийн иргэд өртөж, банкны  үйлчилгээгээ нааш, цааш болгох  ажилтай боллоо.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21