МҮИС-д лекц уншиж, СХД-ийн иргэдтэй уулзлаа

2019-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Үндэсний их сургуулийн багш, оюутнуудад “Үндсэн хууль ба улс төрийн  намуудын үзэл баримтлал”  сэдэвт лекц уншиж, Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж Шинэ дээд хуулийн талаар танилцууллаа.

“Намуудын үзэл баримтлалыг  ил тод болгох, шүүх засаглалыг иргэд сонгодог болъё”

МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮИС-ийн багш, оюутнуудад уншсан  лекцдээ 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал орчин цагийн монголчуудын нийгмийн харилцаанд хэр нийцэж байгаа талаар хэд хэдэн асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, Монгол оронд ХХ зууны эхэнд хоёр том шилжилт хийгдсэн нь нэг нийгэм нөгөөгөөр солигдсон.  Энэ эрс тэс хоёр өөр тогтолцооны шилжилтийн цаг үеэс өнөөдрийн ардчилсан тогтолцооны үеийг МАХН-ын дарга Н.Энхбаяр онцлон тэмдэглэв. Монгол Улс  1921 оны   хувьсгалаас хойш  хувийн өмчийг төрийн өмчид шилжүүлж, нийгмийн тогтолцоо бүхэлдээ улсын өмчид тулгуурлах болсон цагаас эхлэн Үндсэн хуульдаа дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнөөдөр хувийн өмч давамгайлсан капиталист маягийн нийгэмд монгол хүний  язгуур эрх  ашгийг  хамгаалсан хууль бараг л алга. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд маань монгол хүн амьд явах,  эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байгаа ч энхийн цаг дахь зам тээврийн осол тэртээ дайны галын шугамд амиа алдсан хүний тооноос давж байна. Агаар, хөрсний бохирдол,хорт утааны гамшиг олон өвчний эх үүсвэр болж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж ирэв. Тэгвэл энэ бүх сөрөг үр дагаврыг арилахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага тулгарч байгаа нь бодит үнэн юм. Лекцийн үеэр  МҮИС-ийн эрдэмтэн  багш нарыг төлөөлж, профессор  О.Сүхбаатар үг хэлэхдээ 1992 оны Үндсэн хууль зорилгоо биелүүлээгүй гэдгийг онцолж байсан юм. Тэрээр “Өнөөдөр Монголын хүн амын 30 гаруй хувь нь ядуу, 50 гаруй хувь нь цалингаас цалингийн хооронд, хөдөөгийн малчид нэг орлогоос нөгөө орлогын хооронд амь зогоосон байдалтай амьдарч байна. Өөрөөр хэлбэл, хүн амын 85-аас дээш хувь нь нийгмийн шаардлагаас дор амьдарч байгаа. Тэгэхээр Үндсэн хууль маань зорилгоо огт биелүүлээгүй. Тиймээс яаралтай өөрчлөх нь хэрэгтэй. Энэ дотор шүүхийг заавал иргэдийн саналаар сонгодог болох ёстой” гэв. Лекцэнд оролцсон багш, оюутнууд эх орон, тусгаар тогтнолын талаар иргэд  нийгмийнхээ, өөрийнхөө өмнө хүлээх нийтлэг хариуцлагын зүйлүүдийг Үндсэн хуулиар хуульчлах ёстой. Хүн өөрийн гэсэн эх оронтой байх ёстой. Эх орон гэдгийг тодорхойлохгүй бол болохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг дэмжинэ хэмээн ярьж байна. Манай улсын хэмжээнд  Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 31 улс төрийн нам бий. Он гарсаар нэмж гурван ч нам нэрээ бүртгүүлсэн байна. Улс төр судлаачдын зүгээс үүнийг дүгнэхдээ “Монголын улс төр, нийгэм, эдийн засаг бүхэлдээ  хямарч, мухардалд орсон цаг үед хэсэг бүлэг хүн нийлэн сэтгэл хөөрлөөр нам  байгуулж байгаа нь намын талаарх үнэ цэнэ, нам байгуулахын ач холбогдлыг унагааж байна” гэдгийг хэлж байгаа юм. Улс төрийн нам нь өөрийн гэсэн үнэт чанартай байхаас гадна ард түмнийхээ итгэлийг хүлээсэн,  шударга ёсын төлөө тэмцэж чадах чадамж бүхий улс төрийн хүчин байх ёстой. Гэтэл сонгуулийн үеэр сонгогчдыг төөрөлдүүлдэг, томоохон улс төрийн хүчний үйл ажиллагааг сулруулах гэж оролддог,  нийгэм улс төрийн хүчний хамаарлыг холтгодог,  эсвэл хэт туйлшруулдаг үзэгдэл нь төр тогтвортой байхад эрсдэл учруулдаг байна. Тиймээс улс төр судлаачид болон  эрдэмтэн багш нар намуудын үзэл баримтлалыг нийт ил тод,  тодорхой болгох, шүүх засаглалыг улс төрөөс хараат бус байлгах, шүүгчдийг иргэд өөрсдөө сонгодог байх зэрэг Шинэ Дээд   хуулийн төсөлд орсон заалтуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

СХД-ийн иргэдэд  Дээд хуулийн төслийг  танилцуулав

МАХН-аас өнгөрсөн гурван жилийн хугацаанд Дээд хуулийн төслийг 21 аймаг,есөн дүүрэг, 139 сумыг 2-3 удаа тойрч   тасралтгүй сурталчлан танилцуулж ирсэн юм. Энэ хүрээнд тус намын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн  XIX,  XXII-ны  иргэдтэй уулзлаа. Шинэ Дээд хуулийн төсөлд  иргэдэд ээлтэй олон зүйл заалтыг тусгасан нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулиас ялгарах давуу тал болжээ. Тухайлбал, байгалийн баялгийг ард түмний мэдэлд шилжүүлж,  тэгш хуваарилах замаар иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг төлбөргүй болгох, дээд боловсролыг үнэгүй олгох, олон хүүхэдтэй болон залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настныг төрөөс орон сууцаар хангахаар хуулийн төсөлд тусгасан. СХД-ийн иргэд тус хуулийн төслийг “Ард түмний төлөө хууль” хэмээн нэрлэж, өөрсдийн болоод  үр хүүхдийнхээ  төлөө  дэмжиж, батлуулахын төлөө дэмжиж саналаа өгнө гэдгээ хэлж байлаа.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.25  №37, 38  (6004, 6005)    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21