Татварын багц хуулийг задлахгүй, батлахыг зөвлөв

2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Сүүлийн гурван жилийн хугацаанд  яригдсан Татварын багц хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр Татварын багц хуулийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Сангийн яам, Татварын ерөнхий газар,  МҮХАҮТ-ын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцож, багц хуулийн асуудлаар санал бодлоо ярилцсан юм.  Уг нь энэ хууль өнгөрсөн намрын чуулганаар батлагдан,  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан.  Гэсэн ч хойшлогдсоор байгаа юм.  Хуулийн гол агуулга нь жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж, татвар хураалтыг олон улсын төвшинд ойртуулах, хялбар болгоход оршиж байна гэдгийг  ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал хэлж байв.  

Эрсдэлгүй татвар төлөгчдийг шалгахгүй

Мөн тэрээр үргэлжлүүлэн татварын хууль дахь хяналт шалгалтын асуудал хэрхэн өөрчлөгдөхийг тайлбарлав.  Татварын нэгдсэн сүлжээнд  тухайн аж ахуйн нэгж эрдсэлгүй гэсэн  шаардлагыг хангасан бол шалгалт оруулахгүй болж байгаа юм байна.  Жил бүр нэгдсэн сүлжээнд ангиллыг харуулах бөгөөд эрсдэлгүйд багтсан тохиолдолд хэдэн ч жил татварын шалгалт гэж айх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн үг. Мөн Б.Заяабал дарга татвар төлөх нь олон нийтэд тийм ч таатай санагддаггүй,  энэ хууль хэрэгжсэнээр илүү хялбар болно гэдгийг онцолж байлаа. Хуулийг дагаж мөрдөх 40 журам гарах юм байна.  

Татварын хэрэгт 66 прокурор ажиллаж байна

  Үүний дараа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав багц хуультай холбоотойгоор  байр сууриа илэлхийлсэн. Тэрээр “Энэ хууль нь Татварын ерөнхий хууль дээр тулгуурласан, нэлээд чамбай болсон. Уг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд одоо жигдрээд явах боломжтой байлаа.  Хугацаа алдаж байна. Татвараа төлдөггүй бол зах зээлийг эзэгнэх эрх байхгүй. Тэгэхээр бид орчноо сайжруулах шаардлагатай байна.  Удахгүй татварын багц хууль маань УИХ-аар орно.  Гишүүд маань энэ хуулийг задлах гэж битгий үзээрэй дээ.  Тэмээ оруулахаар ямаа болгоод гаргаад ирдэг шүү” гэсэн юм.   Мөн тэрээр татвартай холбоотой хуулийн маргаан дээр улсын хэмжээнд 66 прокурор ажиллаж байна. Нэг прокурорт 1000-2000 хэрэг ногддог.  Тэд татварын хэргийг харж, арай унацтайгаас нь шалгаж байна. Энэ нь эргээд авлигын хэрэг гаргахад нөлөөлж буйг дуулгаж байлаа.  

АмЧам-ын хүсэлтийг хуульд тусгаагүй

  Өнгөрсөн хугацаанд Татварын багц хуульд Америкийн худалдааны танхимаас нөлөөлж байгаа талаарх мэдээлэл парламентын хэмжээнд яригдсан. Энэ нь газар эзэмших эрхийг шилжүүлэхэд 30 хувийн татвар авахыг 10 хувь болгох хүсэлтэй байгааг илэрхийлсэнтэй холбоотой юм. Энэ талаар АмЧам-ын гүйцэтгэх захирал О.Адьяа “Америкийн худалдааны танхимаас энэ хуулийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Гэхдээ УИХ-ын зарим гишүүн манай танхимтай холбоотой буруу ойлголттой байгаа. Үүнийг засаад яваасай гэж хүсч байна”  гэв. Энэ асуудлаар мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өглөө. Тэрээр  “О.Адьяа буруу ойлголттой байна.  Засгийн газар анхнаасаа 10 хувь гэж оруулсан. Бид АмЧам-ын саналаар 30 байсныг 10 болгож засаагүй шүү” гэлээ. Татварын багц хуульд газар эзэмших эрхийг шилжүүлэхэд 10 хувь байхаар тусгаад байна.  

НӨАТ-ын буцаан олголтыг  таван хувь болгохгүй

  Мөн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Бидэнд хуультай холбоотой иргэдээс 1000 гаруй санал ирснээс хамгийн их давтамжтай байсан хэд хэдэн саналыг хэлмээр байна. Тухайлбал, ажилтнуудад олгодог хоол, унааны мөнгө болон банкин дахь хадгаламжийн хүүгээс орлогын татвар авдаг байдлыг болиулах хэрэгтэй. Мөн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж орон сууцны дэмжлэг үзүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний татварын дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаагаас шалтгаалан хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгсөн бол төлбөрийн тодорхой хувийг буцаан олгодог болох, НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг  таван хувьд хүргэх зэрэг саналуудыг ирүүлсэн. Эдгээр саналуудыг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгах боломж байна уу гэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Гаргасан саналуудыг ажлын хэсэг дээр ярилцаж, шийдвэрлэх байх. Гэхдээ бид хөнгөлөлт чөлөөлөлт гэхээсээ илүү энэ хуулиар орчноо сайжруулна. Тэгэхгүй шууд хөнгөлөөд, чөлөөлөөд явчихаар эрсдэл үүснэ. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох боломжгүй. Олон улсад НӨАТ-ын болон худалдааны татвартай улс байдаг. Манайх НӨАТ-тай 170 гаруй орны нэг. Эдгээр орнуудаас цөөн тооны улс л НӨАТ-ын буцаан олголт өгдөг” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.19 № 33 (6000)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21