Гүнжийн сүм рүү мориор аялж, Тэрэлжид шөнийн зураг аваарай

2014-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн сурвалжлага

Б.Туул, Э.Орхонсүрэн

         Энэ удаа бид Монголд ирсэн гадаад, дотоодын жуулчдын аяллыг  сонирхохоор  Горхи, Тэрэлжийн зүг хүлгийн жолоо заллаа. Нар хур тэгширсэн энэ өдрүүдэд ажлын стресс ядаргаагаа тайлж, амарч зугаалахыг илүүд үзэх хүн харьцангуй олон. Тиймээс бид Налайхаас “аялал”-аа эхлэв.

 

“Бүс нуур”-ын шавар үе мөчний өвчинд сайн

       Налайх орчимд ч хөл хөдөлгөөн  ихтэй угтав. Ялангуяа Налайхын “Бүс нуур” орчимд Улаанбаатарчуудын цөөнгүй хэсэг нь амарч зугаалж яваа бололтой юм. Утаа май тавин хоол цай хийх, эрээн майхнаа энд тэндгүй зоож, хоёр гурваараа нарлах, хөгшид хүүхэдгүй тухлах улс голын эргээр л нэг харагдах аж.  “Бүс” нуурын шавар нь үе мөч, хоолойны ангина, харшилд сайн хэмээн нутгийн хөгшчүүд ярив. Тус нуурын шавар нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байрлах “Бөөрөлжүүт” рашаан сувилалын газрын шавартай нэг судалтай байдаг гэсэн. Тиймээс нутгийн хөгшчүүд зундаа нуурын эрэгт очиж өвддөг, үе мөчиндөө шавар түрхэн эмчилгээ хийдэг байна.    

 

Махчин шувууг гадаадынхан их сонирхдог

       Налайхаас хөдлөөд эхний толгойг давахад замын хажууд шувуутай зураг авахуулдаг хүмүүс зогсож байгаа харагдав.  Өөрийгөө М.Пүрэвсүх  хэмээн танилцуулсан   хөрслөг бор  залуу энэ хавьд  шувуутай зураг авахуулаад 10 гаруй жил болж байгаа гэнэ.  Шувуугаар бизнес хийдэг энэ залууд  нэг  нөмрөг тас, хоёр бүргэд  байна. Нөмрөг тас  бол  Монголын хамгийн том шувуу юм.  Харин хоёр бүргэдийн хувьд, өөр өөрийн гэсэн онцлогтой. Нэг нь цармын анчин бүргэд. Нөгөө нь цагаан сүүлт бүргэд.  Тэрээр энэ хоёр бүргэдээ бага насанд нь Хэнтийн нуруунаас барьж аваад, өөрөө сургасан гэнэ.  Түүний шувууд 1 -5 хүртэлх настай гэж  байв. Бүргэдийг хэрхэн яаж гаршуулж сургадаг нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Тиймээс зурагаа хамт авахуулаад буцдаг хүн ч бас цөөнгүй байдаг аж. Мөн махчин шувууг гадаадынхан их сонирхдог. Би бас гэртээ тахиа тэжээдэг.  Тагтаа хооллосоор байгаад манай хашаанд тагтаа их  цугладаг болсон” гэж байв. Орлого хэр олж байгааг асуувал “Энэ жил жуулчин ховор байгаа учраас орлого муу байна. Дээр нь энэ жил хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах том тэмцээн болсон учраас  жуулчид ирэх нь бага байна. Би өдөрт дунджаар 30 мянган төгрөг олдог” гэв. Мөн тэрээр “Надад шувуунаас гадна хоёр цаа буга байсан. Гэхдээ цаа бугаа буцаасан. Энд тэжээхэд  хэцүү юм билээ. Бас нэг илжиг, тэмээ бий. Зам дагуу ээлж ээлжээр нь авч гараад  жуулчдад үзүүлж, зураг даруулж мөнгө олдог юм.  Нэг удаа зураг даруулахад илжиг  3000, тэмээ 5000 төгрөг байдаг” гэсэн юм.

          Жуулчдад зориулах худалдаа наймаанд Монголыг хэмээн тодотгох сонин хачин зүйл цөөнгүй байна. Урд хөршөөс оруулж ирдэг сүүлийн үеийн хийцтэй эд зүйлс байна. Мөн өнгө өнгөнөөс нь түүсэн байгалийн чулуу байна. Нэг  варений шил чулууг  20 мянган төгрөгөөр зардаг юм байна.

Айраг, каз, адууны чанасах мах эрэлт ихтэй байдаг

         Тэрэлж, Цонжинболдог чиглэлд зам дагуу үйлчилгээ үзүүлдэг гэр  олон юм. Бидний дараагийн зогсоол бол үндэсний хоолоо сурталчилдаг, монгол гэрүүд байв. “Чанасан мах, хорхог, айраг, хуушуур зарна” гэсэн хаягийг гаднаа байрлуулсан гэрийн гадна зогсвол хижээл насны ах “Хуушуур, айраг, чанасан мах аваарай” гэсээр утав. Т.Эрдэнэхүү гэх энэ эрхэм  энд хувиараа, гэр бүлээрээ худалдаа наймаа хийгээд найман жил болж байгаа ажээ.  Тэднийхээс гадна дөрвөн айл нэг гал болон гардаг юм байна. Тэд аян замд яваа хүмүүст болон жуулчдад бүх төрлийн монгол хоол, цагаан идээ,  каз, айраг, ус ундаагаар үйлчилдэг аж.

        Худалдаа наймааны гэрээр орж үзлээ. Хөхүүртэй айрагнаас  хамараа цоргитол уугаад, хоёр гурваараа тухлах үүргэвчтэй аялагчид цөөнгүй  байна Харин зарим нь хүнгүй шахам л байх аж.  “За дүү нар айраг уу”, “Та айраг уух уу” гэж орсон айл бүрээс асууна. Хариулж амжаагүй байхад хултай айраг дөхүүлэх аж.

       Т.Эрдэнэхүү  “Хүмүүс манайхыг мэднэ ээ. Олон жил гарч байгаа учраас том тэрэгний жолооч нар бүүр андахгүй болсон. Тэд манайхыг зам дагуух сүүдрэвчтэй худалдаа гэдэг. Зам дагуу байдаг учраас хүний хөл тасардагүй.  Хоол идье гэсэн хүмүүс нь буугаад л мордоно доо” хэмээн ам сайтай байв. Мөн “Манайхыг анх энд гардаг байхад найман жилийн өмнө 4-5 айл гардаг байсан. Харин энэ жил 80 айл гарсан. Бид 2006 оноос Налайх дүүргийн удирдлагуудтай гэрээ байгуулж,  зуны хэдэн сарынхаа татварыг төлөөд ажиллаж байна. Сарын 100 мянган төгрөгийн татвар төлдөг. Манайх олон жил тууштай ажиллаж байна. Шөнө, орой үдэш хүмүүс хоол авъя гэсэн ч хийгээд л өгнө. Замын хүмүүс айраг, каз, адууны мах их авдаг. Бид энэ ажлыг эхлүүлсэн анхдагч нь. Гэтэл дүүргийн эрх мэдэлтэй хүмүүс олон хүн явдаг хоёр замын уулзвараас биднийг явуулж,  ах дүү нараа буулгасанд гомдолтой байна. Хэн ч мэддэггүй байхад бид энэ үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Гэтэл одоо гэнэт  тэр газар зарагдсан гээд өөр хүмүүс буулгасан.  Олон гэр харагдаж байгаа боловч тэднээс цөөн нь ажилладаг. Тиймээс бид хэл ам хийж тэднийг шүүхэд өгсөн. Бид өмнө нь хоёр замын уулзвар дээр ажиллаад орлого сайтай байдаг байсан. Одоо нэг зам дагуу ажиллаад орлого муу байна” гэв.   

 

Амралтын газрууд хөл ихтэй байна

            Зам дагуу жуулчдын замыг тоссон худалдаа наймаа, хуушуур буузны гэрүүд, ааруул идээ, айраг хорхог барьсан хүүхүүд олон. Гадны жуулчид гэхээсээ илүү нийслэлийнхэн энэ жил илүү их амарч тухалж байгаа бололтой. Зарим амралтын газар хөл ихтэй байна. Хувиараа ажиллаж буй зарим хүн гол, ус модныхоо хажууд 4-5 гэр  эгнүүлээд барьжээ.   Эргэн тойрны гэрүүдэд  орвол гадна дотноос нутгаа зорьж ирсэн хөгшин, залуу гийчид дүүрэн.  Айраг цагааны үнэ асуувал,  литр нь 2000-2500 төгрөг байна. Харин каз килограмм нь 25 мянга, адууны чанасан мах, умс китай пакеттай нь 5000 төгрөгөөр зарагдаж байна.  Ааруул, ээзгий 8000-15000 төгрөгөөр зардаг аж. Энэ хавийн гэрүүд айраг, цагаан идээг  ойролцоох малчин айлаас авдаг бол Налайхад амьдардаг Казахууд казаа хийгээд авчираад өгдөг аж. Харин өөрсдөө сүүтэй цай, хоолоо хийдэг гэж байв. Амралт, зугаалгаар явж байгаа хүмүүсээс гадна, жуулчид, том тэрэгний жолооч нар их үйлчлүүлдэг аж. Өдөрт дундажаар 100 мянган төгрөг олдог. Өмнө нь зуны гурван сар ажиллаад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олдог байсан бол энэ жилээс орлого бага байна. Энд байгаа гэрүүд бүгд наймдугаар сарын 20-нд  бууж, ихэнх нь уурхайд ажилладаг гэж байв.

 

Морин аялал жуулчдын сонирхлыг ихэд татдаг

         Налайхаас зүүн зүгт гадна, дотны жуулчид хөвөрдөг нь бас учиртай. Учир нь, Горхи Тэрэлжийн нутаг нь өвөрмөц тогтоцтой хад асга бүхий аядал жуулчлалын  бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамардаг. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм. Хүмүүсийн нэрлэж заншсанаар энэ хавьд  мэлхий хад, тэмээн хад, гурван найзын агуй, яриа өвгөд, Ленин хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс бүхий байгал эхийн урласан бүтээлүүд бий. Ялангуяа, Тэрэлжийн бүс дэх хадан уулын ам болгон өөр өөрийн өвөрмөц төрх бүхий хаднуудтай байдаг. Энэ бүс нутгийн хойд захаар Тэрэлж хэмээх гол урсдаг бөгөөд Туул голд цутгадаг. Тиймээс энэ хавьд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жуулчны баазуудаас гадна хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд байрладаг аж.  

           Амрагчдын хувьд, Тэрэлжээс хойш 30 гаруй км-т орших Манжийн Энх-Амгалан хааны охинд зориулж босгосон Гүнжийн сүм руу морин аялал хийх сонирхолтой хүн цөөнгүй байдаг аж. Мөн автобус унаатай ч явах   жуулчид олон байдаг юм байна. Ялангуяа,  Улаанбаатар-Тэрэлжийн зүг нийтийн автобусаар яваад тэндээ очиж хоноод, Тэрэлжид шөнийн зураг авах сонирхолтой хүн олон                байдаг гэдгийг тэр хавийн хүмүүс хэлж байв. Харин жуулчдын зарим нь  Туул, Тэрэлж голын бэлчирийг үзэж сонирхоод, наашлан Дунд Баянгийн хөндийд голын эрэгт Майханд хонох зэргээр аялалаа сонирхолтой болгох хүн цөөнгүй байдаг гэдгийг жуулчдын хөтөч нар хэлж байв. Иймэрхүү маршрутаар явах хүмүүс ихэвчлэн баяр наадмын дараагаас хөвөрдөг аж. Гол төлөв 3-4 хүнтэй баг гарган, байгалийн зураг авалт хийх, морин аялал  хийх хүмүүс өөрсдөө нэгдээд явцгаах нь элбэг байдаг ажээ. Хэрэв дөрвөн хүнтэй баг явахаар бол нэг хүнд дундажаар 33 мянган төгрөг төлөөд, хүсэл сэтгэлээрээ нэгдэн иймэрхүү аялалд явдаг гэдгийг бидний уулзсан  аялалын багийнхан хэлж байв. Ямартай ч, цэцэг ногоо алагласан  хээр талын энэ их үзэсгэлэн, агаар салхинд амарч зугаалахаар яваа хэний ч сэтгэлийг гэгэлзүүлэх ажээ.    Эрээн асарууд энд тэнд дэрвэх нь  тал газрыг чимэглэх  цэцэг  шиг харагдана. Бидний уулзсан жуулчид үзсэн харсан зүйл, явсан газрын сонин хачныг хуучилж, сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байв.

 

“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

3 цаг 7 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

4 цаг 57 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

7 цаг 32 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

8 цаг 18 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

8 цаг 24 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

14 цаг 27 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

14 цаг 27 мин
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 13 цаг 35 мин
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 13 цаг 32 мин
Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

2025-06-27