Монгол судлаачид эдийн засаг, уул уурхайг судлах нь нэмэгджээ

2014-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.Орхон

Монгол судлаач, залуу эрдэмтэд өчигдрөөс номын дуу сонсч байна. Гадаадын залуу монгол судлаачдыг бэлтгэх, монгол судлалыг хөгжүүлэх зорилгоор явуулдаг зуны сургалт 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Энэ удаагийн зуны сургалтад Орос, Хятад, Япон, Солонгос, Герман, Турк зэрэг орны 35 залуу эрдэмтэн хамрагдаж байгаа . Мөн энэхүү  зуны сургалт нь БШУ-ы сайдын ивээл дор болж байгаа гэдгээрээ онцлог гэдгийг албаныхан хэлж байв. Энэ жилийн сургалтын хувьд хэд хэдэн онцлогтой ажээ. Учир нь судлаачид энэ зун хөдөө орон нутгаар нэлээд явжээ. Тиймээс монгол зан үйлийг өөрсдийнх нь үзсэн харсан зүйлд тулгуурлан заах байгаа юм байна. Сургалт ирэх сарын 1-н хүрэл үргэлжилнэ. Сургалтын үеэр зарим албаны хүмүүс болон залуу судлаач, багш нарын сэтгэгдлийг сонирхлоо.   

Санкт Петербург их сургуулийн доктор, профессор М.П.Петрова: Залуучууд гар бичмэл, түүх сонирхох нь их

-ОХУ-ын Санкт Петербург хотын их сургуулийн Дорно дахины факультетэд Монгол, Түвд судлалын тэнхим гэж бий. Энэ бол Орос дахь Монгол судалгааны төв. Тэнд Монгол судлаачдыг бэлтгэдэг. Уран зохиол, соёл, угсаатны зүй, түүх зэрэг хичээл заадаг. Миний хувьд орчин цаг монгол хэл, уран зохиолын хичээл заадаг. Монгол судлалыг сонирхох залуу эрдэмтэд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Түвд судалгаа түлхүү хөгжиж байгаа учраас залуу судлаачид энэ чиглэлийг сонирхох нь нэмэгдсэн. Мөн түүх, гар бичмэл сонирхох нь их. Учир нь Санкт Петербургийн их сургуульд монгол, түвд гар бичмэлийн сан их байдаг юм.   

Монгол судлалыг дэмжих сангийн захирал Д.Мөнх-Очир: Монгол орны эдийн засаг, уул уурхайг судлах нь нэмэгдсэн

Монгол судлал гэж гадаад улс орнуудад үүсэхдээ монгол хэл, соёлыг судлах нь түлхүү байсан. Харин сүүлийн үед Монголын Эзэнт үе болон Юань гүрний үеийн түүхийг судлах нь нэмэгдсэн. Мөн 2000 оноос хойш Монгол орны эдийн засаг, уул уурхайг судлах эрдэмтэд нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 40 гаруй орны 1500 гаруй монголч эрдэмтэн бий. Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол судлалын үндэсний зөвлөл болон Монгол судлалыг дэмжих санг байгуулсан. Эдгээр байгууллага нь залуу судлаачдын идэвхийг сэргээх, тухайн улсад монгол судлалын нэрт эрдэмтнийг явуулж лекц уншуулах, хичээл заах зэрэгт анхаарч ажиллаж байна. Тиймээс зарим улсаас өөрийн саналаа явуулж байна. Тухайлбал, монгол судлалын оюутны тоог нэмэх, профессорын орон тоог нэмэг зэрэг асуудлыг гаргаж ирсэн. Тухайн сургуульд энэ чиглэлийн профессорын орон тоог нэмэгдүүлнэ гэдэг монгол судлал хөгжих хамгийн том гарц юм.

Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн асперантур Елена Кантор: Судлах зүйл их байна  

-Би Монгол, Түвдийн уран зохиол судалдаг. Тэр дундаа шарын шашны үеийн уран зохиолыг түлхүү сонирхож байгаа. Түвд хэлнээс Монгол хэлэнд орчуулсан зохиол их учраас судлах зүйл маш их. Надад үнэхээр сонирхолтой байна.  

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

13 цаг 1 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

13 цаг 41 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин