Н.Уламбаяр: Ахмадуудын  тэтгэврийн хэмжээ  шоронгийн хоригдлын төсвөөс  бага байна

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол МАХН-ын гишүүд Шинэ Дээд Үндсэн хуулийн төслөө сурталчилж олон нийтэд танилцуулахын  зэрэгцээ  цалин тэтгэвэр нэмэх боломжууд, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гарц, ард түмний амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн тооцоолол гээд олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. МАХН-ын Тамгын газрын дарга, Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Уламбаяраас ахмадуудын тэтгэврийг нэмэх ямар боломж байгаа  талаар тодрууллаа. -МАХН-ын гишүүд  нийгэмд чиглэсэн хэлэлцүүлгүүд өрнүүлж байна. Ахмадуудын тэтгэврийн талаар та юу хэлэх вэ? -Өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг  байгаа. Хувь тэнцүүлж тэтгэвэр олгоход 220 орчим мянган төгрөг олгодог. Гэтэл шоронд ял эдэлж байгаа хоригдлын  нэг хүнд ногдох өдрийн төсөв нь 13 мянган төгрөг, 30 хоногоор үржүүлэхэд 390 мянган төгрөг зарцуулагдаж байна. Дээр нь өдрийин гурван хоолтой, цахилгаан, дулаан, хооло хүнсний мөнгө төлнө гэж санаа зовох юм байхгүй. Харуул хамгаалалттай, бүх юм нь цаанаасаа бэлэн дулаан байранд амьдарч байна. Энэ хүмүүстэй харьцулахад ахмадууд ямар байна вэ. Ахмад настнууд  220-280 мянган төгрөгийн тэтгэвэр авч, дулаан, цахилгааны мөнгөө төлнө. Хугацаандаа  төлж чадахгүй бол орон сууцны контор, СӨХ нь дулааны мөнгө, байрны мөнгөн дээр  03-05 хувийн алдангийг хууль бусаар нэмж суутгадаг. Гэр хороололд амьдардаг ахмадууд  түлээ, усаа өөрсдөө  зөөнө, галаа түлнэ хоолоо хийнэ. Дээр нь тэтгэврийн зээлтэй, олонх нь хүндхэн амьдарч байна. Тэд маань Цагаан сараар эдийн засаг, санхүүгийн ямар их ачаалал үүрдэг билээ. Ингээд бодоход ахмадуудын сард авч буй тэтгэврийн хэмжээг ядаж нэг сая төгрөгт хүргэх ёстой. -Тэтгэвэр нэмэх ямар боломжууд байна? -МАХН-аас санаачлан, эрдэмтэн судлаачдын хамт боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлд иргэдийн баталгаатай орлогын талаар оруулсан байгаа. Дээр нь иргэдээ  амьдралд  хүрэлцэхүйц цалинтай болгох асуудлыг дэвшүүлсэн. Монгол Улсын иргэд амьдралаа авч явахад хангалттай хүрэлцэхүйц цалинтай байх ёстой гэдгийг  Дээд хуульдаа зааж өгснөөр цалин, тэтгэврийг бага тогтоодог явдал байхгүй болно. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуульд иргэд хөдөлмөрийн хөлс  цалин авах ёстой гэж байгаа. -Хүн амьдралаа хангалттай явч явахад хүрэлцэхүйц цалин гэдгийг юу гэж тайлбарлах  вэ ? -Үүнийг Хүний эрхийн үндэсний конвенцид  тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тэр нь "Хүн амьдралдаа хангалттай хүрэлцэх цалин авах ёстой” гэж   байгаа. Манайхны Үндсэн хуульдаа хуульчилсан “хүн цалин авах эрхтэй” гэснээс биш  амьдралд хүрэлцэх, эсэх хамаагүй. Үүнээс  олон асуудал үүсээд байна. Манай нам Дээд хуултийн төсөлдөө Хүний эрхийн конвенцэд заасан заалтыг Дээд хуульдаа шууд авч оруулснаараа онцлог. Тэгж байж тухайн хүний, иргэдийн цалин баталгаажина. Хүмүүс амьдралаа сайхан авч явна,  амьдрал  ахуй нь дээшилнэ. Өндөр цалин авч байсан бол насны эцэст  тэтгэвэр нь тэр  хэмжээнд тогтоогдоно гэсэн үг юм. Тэгж чадахгүй байгаа учраас өнөөдөр . манай ахмадууд шоронгийн хоригдлоос ч бага тэтгэмж авч, хүндхэн байдалд амьдарч байна. Насаараа хөдөлмөрлөж ирчихээд эцэст нь ийм байж болохгүй. -Засгийн газар цалин, хөлс нэмэх боломжгүй гэдэг.МҮЭ-ээс хэчнээн шаардаж, зөвшилцөл хийхийг тулгаж ирсэн ч төр тэр болгон хүлээж авдаггүй шүү дээ? - Тэтгэвэр нэмэх боломж бий. Өнөөдөр Тавантолгойгоос олох ашиг  350 тэрбум  орчим, Оюутолгойгоос олох ашиг  770 орчим тэрбум, дээр нь стратегийн орд газрууд байна. Стратегийн орд газрууд дээр нэмж оруулж болох, нэр бүхий этгээдүүд аваад халааслачихсан орд газрууд ч байгаа. Түүнээс 3-4 томоохон стратегийн орд газрыг ашиглахад нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт босгох боломжтой. Байгалийн баялгаас орж ирж буй  хөрөнгө, баялгийн сангаасаа  цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг шийдэхэд боломжгүй зүйл үгүй. Түүнчлэн шаардлагагүй хөрөнгө оруулалт, аливаа зарцуулалтыг танах хэрэгтэй. Том зургаар нь харвал төрийн тогтолцооны асуудал энд хөндөгдөж байгаа. Тэгэхээр асуудлыг Үндсэн хуулийн хэмжээнд шийдэх нь зайлшгүй юм. Үндсэн хуульдаа тодорхой зааж өгөөгүйгээс ахмадууд бага тэтгэвэр авч байна, иргэдийн цалин бага байна шүү дээ. Эх сурвалж: www.polit.mn           
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21