Жон Бэйрдээс монголчууд юу хүлээж байна вэ?

2014-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Түүнийг  монголчууд  “Оюутолгойд ямар хариутай ирж байгаа бол...” гэсэн асуулт, хүлээлтээр  угтаж буй юм. Учир нь Канадын “Рио Тинто”  компанитай хийсэн Оюутолгойн гэрээ оньсого болж, түүнийг таах арга зам мухардаж буй нь манай төр, засгийн толгойны өвчин болоод байгаа билээ.

Сүүлийн үед манайд үүсээд байгаа нөхцөл байдал бол эхэндээ Оюутолгойн гэрээг  анх үзэглэснээс эхлэн  ашгаа хэзээ өгөх бол  гэж  хүлээж, эцэстээ  үр дүнг үзэх хүртэл монгол хүний нас гүйцэх, эсэхэд  эргэлзэх болсон нь  ч нууц  биш.  Улс төрийн хүрээнд гэрээ зөв буруу, батална, батлахгүй гэж хугацаа их авсан.  Ашиглая  гэж тохироод бас удсан. Гэрээнд өөрчлөлт оруулж, төрийн мэдлийн хувь  хэмжээг 50-аас доошгүй байхаар нэмэгдүүлнэ гэж бараг бүх нам   сонгуулийн амлалтаа болгож, иргэд сонгогчдын итгэлийг авсан. Гэрээний нөхцлийг  сайжруулж  төслийн үе шатуудад хөрөнгө оруулалт ямар байхыг тодорхой болгоно гэж үе үеийн УИХ, Засгийн газар ярьж ирсэн. Харамсалтай нь  хөрөнгө оруулагчдын зүгээс   зардал өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ /эхлээд хоёр тэрбум байснаа дөрөв болгож, сүүлдээ 7.1 тэрбум болгосон/  хэтэрснээр  санхүүжилт зогслоо гэх тунирхал, сүрдүүлэг хоёроор бамбай хийх тактикаар ажиллаж байгаа.

  “Рио Тинто” компани хөрөнгө оруулагчийн хувьд санхүүжилтийн асуудлаа дангаараа зохицуулах учиртай. Гэтэл сүүлийн үед  далд уурхай хэмээн ярих болж, түүнийг  санхүүжүүлэхэд хөрөнгийн  нийт хэмжээ  арван тэрбум гаруй ам.доллар,  түүнээс   дөрвөн  тэрбум ам.долларыг  дэлхийн  банк, санхүүгийн  15 байгууллагаас   авахаар  манай Засгийн газраас  зөвшөөрөл хүсч захидал, бичиг  шидэлцсээр  жил тойрч байна.  Үнэндээ бол  “Рио Тинто” компанийнхан Оюутолгойн санхүүжилтийн зээл нэрийн дор Монгол Улсыг   дэлхийн   банк, санхүүгийн 15   байгууллагын  барьцаанд тавих, тийм утга бүхий зөвшөөрлийг л манай Засгийн газраас хүсээд байгаа. Тэгвэл манай Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тэрхүү болзлыг нь бараг зөвшөөрсөн утга бүхий захидлыг өнгөрсөн хавар явуулсан гэсэн мэдээлэл гараад намжсан. Мөн тэрхүү захидлыг  бүрэн эхээр хэвлэсэн нэгэн сэтгүүлийг олон нийтийн гар дээр очихоос урьтаж  хураасан  ч гэлцдэг. Захидлын утга нь манай улсын эдийн засаг унасан учраас Оюутолгойн далд уурхайд хөрөнгө оруулах хоёрдугаар ээлжийн  санхүүжилтийг  яаралтай шийдэх, ТЭЗҮ-г яаравчлах тухай байсан нь хэвлэлээр нэгэнт ил болсон зүйл.   Нэг ёсондоо  тэр захидлаар Монгол Улсын өмнөөс дэлхийн  банк, санхүүгийн 15  байгууллагаас зээл авч өр үүсгэхийг зөвшөөрсөн,  зээлийн баталгаа  өгсөн хэрэг. Манай улс  өр тавихыг зөвшөөрчихлөө гэхэд банкууд түүнийг нь  цааш зарж бас болох ингээд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал юу болох билээ гэсэн аймшигтай, аюултай үүд хаалга нээгдэх үндэслэлтэй.

Тэгээд ч  нөгөө “..Мах гэхээр манасхийх” гэгчийн үлгэрээр  мөнгөний үнэрээр  далд уурхайн санхүүжилт рүү  ухасхийвэл юу болох вэ.  Өөрөөр хэлбэл, манайхан ТЭЗҮ-гээ тодорхой болгоход ач холбогдол өгөхгүй  мөнгө авч бусдын аманд орчихоод дараа нь тэрэнд нь тааруулж  ТЭЗҮ-г хийх шаардлага л  тулгарна. Ийм л байгаа. Тэгвэл “Рио Тинто” манайхны мөнгөгүйн гачлан,  эдийн засаг нь унаж  бачимдаж байгааг мэдчихээд 12 дугаар сар хүртэл санхүүжилтийн асуудлыг хойшлуулъя хэмээн тохуурхаж суугаа юм.

Хэдийгээр  Засгийн газрын хувьд эдийн засгийг эрчимжүүлэх  100 хоногийн хөтөлбөртөө Оюутолгойг бодлогоор дэмжих  тухай тогтоолын төсөл ярьж, УИХ-аар   батлуулаад байгаа бол  тэрхүү тогтоолын төсөлдөө  зээлийн нөхцөл гэхчлэн тодорхой зүйл тусгаагүй. Ерөнхийдөө “Санхүүжилтийг дэмжинэ”  гэсэн утгаар баталчихсан.  Мөн тогтоолын төсөлд УИХ, Засгийн газар  дэмжинэ гэж орсон ч батлахдаа УИХ гэснийг хассан. Оюутолгойн хөрөнгө оруулалт, зардлын тайланг сонсъё, аудитын дүнтэй танилцая гэсэн бусад шаардлагуудыг   ч зориуд орхигдуулж  УИХ ус балгасан мэт байх болгосон. Ингээд далд уурхай гэгч рүү Засгийн газар далдуур  яваад эхэлчихсэн. Энэ нөхцөлд  Канадын Гадаад хэргийн сайд  Жон Бэйрд ирснээр яриа хэлэлцээ хэрхэн үргэлжлэх бол...Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Болдтой уулзаж уул уурхай, эдийн зсаг, батлан хамгаалахын асуудал ярина.  Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзана. Түүний эцэст Оюутолгойн талаар ямар ай чимээ гарах бол, түүний богцонд ямар санаа яваа бол... 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин