Завханы бүсгүйчүүд чуулж шилдгүүдээ тодруулав

2019-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Улиастайн төвд түм түжигнэж бум бужигнаж байна. Сар шинийн баяр дөхөж буй учраас “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа гараад эхэлжээ. Нийслэлээс зорьж очсон худалдаачид ч энд байна. Энэ цаг үед  Завхан аймгийн бүсгүйчүүд чуулалдаж өнгөрсөн жил юу хийж бүтээв, энэ жил юу хийх вэ гэдгээ ярилцаж буй ажээ. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батсайханы ивээл дор МЭХ-ны Завхан салбартай хамтран “Хамтын хүч-Хөгжлийн гарц” эмэгтэйчүүдийн нэгдсэн V чуулган, үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Чуулганы эхний өдөр буюу нэгдүгээр сарын 11-нд сумдаас ирсэн үйлдвэрлэгчийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан үзэсгэлэн худалдааны нээлт болсон. Харин хоёр дахь өдөр нь эмэгтэйчүүддээ зориулан сургалт зохион байгуулсан бөгөөд Завханы бүсгүйчүүд тун идэвхтэй оролцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Өрхийн үйлдвэрлэлээс эхлээд дэмжих боломжтой бүхий л газруудыг хамруулах зорьсон. Гэхдээ бид зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Манай сумдын бүсгүйчүүд дор бүрнээ л бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлого олох боломжоо бүрдүүлсэн. Харин хэн тууштай ажиллаж байгаа нь цаашид хөгждөг зах зээлийн зарчим бий. Төр бол туслагч болохоос ивээн тэтгэгч биш. Тэгэхээр үйлдвэрлэл хөгжих суурь бодлогыг нь гаргасан түүнийг ажил хэрэг болгох нь та бүхний итгэл, зүтгэлд оршиж байгаа юм” гэв. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид бараа бүтээгдэхүүнээ үзүүлэх гэж биш борлуулах гэж ирсэн гэдгийг тэрээр сануулсан. Тиймээс тоо хэмжээ нь хангалттай байх ёстой цаашид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлэх хэрэгтэй Засаг дарга сануулж байлаа. Үзэсгэлэн худалдаанд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэсэн байсан. Завханчууд ноосон урлалыг илүү хөгжүүлж буй нь илт байлаа. Хонины ноосоор малгай, гадуур хувцас, цүнх, углаашийг янз бүрээр урласан байна. Олбог, хөлийн гишгүүр, суудлын олбог зэрэг бүтээлийнх нь загвар болоод өнгө үзэмж гурван жилийн өмнөхтэй харьцуулахад илүү үзэмжтэй болжээ. Идэр сумын малчин Л.Мөнхбаяр эхнэр Б.Шүрэнцэцэгийн хамтаар ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тэд энэ удаагийн үзэсгэлэнд “Төрийн дуулал”-ыг ноттой нь шивж урласан аравчтай иржээ. Энэ мэтчилэн уран бүсгүйчүүдийн урласан дээл дахин давтагдашгүй загвараар урлахыг хүсдэг хэмээн Нөмрөг сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Туул ярьж байлаа. [caption id="attachment_54096" align="alignnone" width="850"] Эмэгтэйчүүд өөрсдийн сонирхсон асуудлын талаар холбогдох хүмүүсээс тайлбар авсан. Түүнээс гадна ирэх жил гэр бүлийнхнээ оролцуулах саналыг гаргаж байв.[/caption] Бизнес хийх боломж, үйлдвэрлэл эрхлэх нөхцлийг нь бүрдүүлж үүдийг нээсэн. Харин хэрхэн ашиглах вэ гэдэг нь та бүгдийг гарт бий хэмээн зохион байгуулагчид онцолсон. Түүнчлэн хурлын үеэр олон улсын тусгай төсөл хэрэгжүүлэх болсноо аймгийн Засаг дарга дуулгасан. Уг төсөл таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Дэлхийн зөн байгууллагын Франц дахь салбар санхүүжилтын 20 хувийг Европын холбооноос 80 хувийг олгох юм байна. Ийнхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд сургалтад хамрагдан мэргэжлийн төвшнийг ахиулах боломжийг бүрдүүлж байгаа аж. Мөн хоёр дахь шатанд үр бүтээлтэй ажиллах боломжтой үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх юм байна. Түүний дараагаар борлуулалтыг нэмэгдүүлэх гарцыг эрэлхийлэхийн сацуу дэлхийн зах зээл рүү гаргах боломжийг нээх хөшүүрэг болно. Ийнхүү тодорхой төвшинд гарч үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дараагийн шатны санхүүжилтийг олгосноор уг төсөл бүрэн хэрэгжиж дуусна хэмээн МЭХ-ны Завхан салбарын тэргүүн Х.Даваахүү ярьж байлаа. Сургалт бүтэн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Сургалтын явцад эмэгтэйчүүд өөрсдийн сонирхсон асуудлын талаараа холбогдох хүмүүсээс тайлбар авсан. Түүнээс гадна ирэх жил энэ арга хэмжээнд гэр бүлийнхнээ оролцуулах саналыг гаргаж байв. Дийлэнх бүсгүйчүүд гэр бүлийнхээ хамтаар үйлдвэрлэл эрхэлж байгаагаас гадна үзэсгэлэн худалдаанд оролцоход нөхрүүдийн дэм тус нэлээдгүй байдаг учраас энэ байдлыг харгалзан үзэж дэмжихийг хүсч байлаа. Ийнхүү гурван өдөр чуулсан Завханы бүсгүйчүүд манлай эмэгтэйчүүдээ шалгаруулан өргөмжилсөн. Мөн шилдэг үйлдэрлэгчдээ тодруулах 10 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн батламжийг гардуулсан юм. Зорилгодоо хүрэхийн тулд хүчээ нэгтгэн нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэсэн бүсгүйчүүд ирэх жилийнхээ уулзалтаар амжилт бүтээл дүүрэн уулзахын ерөөл өргөн нутгийн зүг жолоо залсан юм. [caption id="attachment_54097" align="alignnone" width="850"] Идэр сумын малчин Л.Мөнхбаярын гэр бүл ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тэд “Төрийн дуулал”-ыг ноттой нь шивж урлажээ.[/caption] [caption id="attachment_54098" align="alignnone" width="850"] Идэр сумын малчин Л.Мөнхбаярын гэр бүл ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тэд “Төрийн дуулал”-ыг ноттой нь шивж урлажээ.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.14 № 9 (5976)  
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

17 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 цаг 29 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 цаг 29 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 цаг 29 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

15 цаг 57 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

16 цаг 16 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 23 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09