Парламент ЖДҮ-чин дөрвөн гишүүнээ хамгаалж, авч үлдлээ

2019-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хоёр сарын хугацаанд гацаанд ороод байсан парламент гэнэт амь орж, шөнө дөлөөр хуралдаж эхэллээ.  Өчигдөр үүрийн 04.30 цаг хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн байдаг.  Харин  өнөөдөр ч шөнө дөл хүртэл хэрэлдэж талцах нь тодорхой болов.  Тэд агаарын бохирдол, эрүүл мэндийн салбарын ачаалал зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэнгүй . ЖДҮХС-гээс зээл авсан гэх асуудлаар хуулийн байгууллагад дуудагдсан дөрвөн гишүүнээ хамгаалж авч үлдэх гэж ийнхүү хоёр хоног шөнө дөл болтол хуралдлаа. Улсын Ерөнхий Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Л.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл пропурорын байгууллагаас тэднийг ямар үндэслэлээр эгүүлэн татах санал хүргүүлсэн үндэслэлээ ч маш тодорхой танилцуулсан.  Гэсэн ч тэднийг авч үлдэх тохироо аль хэдийнэ хийгдсэн гэдэг нь маш тодорхой байв.    УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан Түүхэнд  байгаагүй хар хурал болж байна. Дандаа шөнө хуралддаг, дандаа хууль бус зүйл хийдэг. Есөн удаа хуралдахгүй байсан чуулган 10 дахь өдрөө шөнө дөлөөр хуралдсан. Нэг хэсэг нь УИХ-ын даргаа, нөгөө хэсэг нь гишүүдээ чөлөөлье гэж хэрүүл ярьсан ийм заваан чуулганд суухыг би хүсэхгүй байна. Энэ дөрвөн гишүүн шир цаашаа болчихсон. Өөрсдийг нь ярьж байхад нь яриулмааргүй байна. Өнөөдөр өвчлөл ямар их байна гээч, утаа,ядуурал гамшгийн хэмжээнд хүрч, хүүхдүүддээ тэвэрсэн ээж нар уйлж байна. Эдгээр асуудлуудыг шөнийн дөрвөн цаг хуралдъя. Хэзээ Ерөнхийлөгч нь хуралдах вэ.  Яасан ичдэггүй юм бэ. Та нар бүгд зайлцгаа. Та нарт хуурагдаж байгаа үндэсний үйлдвэрлэгчдэд, утаанд хорсоод сууж байгаа залуу хүмүүст наад суудлаа өг. Монголд хэрэгтэй асуудлыг шөнө дөл хүртэл хуралддаг байгаач. Та нараас ичиж байна, ширнүүдээ хэмээн нэлээд итгэл алдсан байдалтай хэлсэн. Одоо шөнө дөлөөр хуралдагчид маань УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох асуудлыг хэлэлцээд эхэллээ. Эх сурвалж:www.polit.mn
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

16 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 цаг 28 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 цаг 28 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 цаг 28 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

15 цаг 57 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

16 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 23 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09