С.Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ ээ, чамайг ЖДҮ авсан гэдгийг мэднэ шүү

2019-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын чуулган үргэлжилж байна.  УЕП-ын газраас өргөн мэдүүлсэн дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэж байгаа.  Саяхан УИХ-ын гишүүн Л.Энхболд гишүүний асуудлыг хэлэлцэн авч үлдэхээр шийдлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  С.Эрдэнэ нар нэлээд маргалдлаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:-Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцмээр байна. Талбай дээр олон хүн ирчихээд хүлээгээд байна. ЖДҮ-гийн асуудал яах вэ.  Энд ирсэн хүмүүсийг ингэж дутуу үнэлснээс болж амаргүй байдал үүсч байсан шүү. Энэ олон хүн зүгээр нэг ирсэн юм биш. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Шударга ёс ярьсан. Жүжиг тавьсан энэ үйлдлээ болиосой. Л.Оюун-Эрдэнэ чи ЖДҮ-гийн луйварчин шүү. Өнөөдөр нэг их худлаа цээжээ дэлдсэн баатар болсон. Луйвар хийсэн хүмүүс чинь байж л байгаа ш тээ. Тэгж ярих юм бол ЖДҮ-гээ эхлээд шийдье. Хууль батлах эрх чинь УИХ-ын хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрх ш тээ. ҮАБЗ үүрэг өгдөг газар болсон юм уу. Нэг хүний шантааж хийгээд. Тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ шүү гэх. УИХ хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаар ажиллах юм уу. Ямар муухай тэвчээргүй залуу вэ. Чи хүнд заадаг хэн юм бэ. ҮАБЗ хуультай юмаа. УИХ чинь хууль тогтоох дээд байгууллага Монгол Улс чинь парламентын засаглалтай орон. Монгол Улсын Ерөнхий прокурорын оруулж ирсэн асуудлыг шийдээд явуул л даа. Нууц санал хураалт нэртээ бүгд ЖДҮчидээ авч үлдээд, хэсэг бүлэг хүмүүсийн шоу нэртэй юм зохион байгуулаад явах хэрэггүй гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

2 цаг 43 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

3 цаг 55 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

4 цаг 30 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

11 цаг 10 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

11 цаг 25 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

11 цаг 25 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13