Шилдэг эрдэмтдийг хүлээн авч уулзлаа

2019-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Шинжлэх ухааны салбараас  Монголын Улсын болон дэлхийн хэмжээний   томоохон шагналыг  хүртсэн шилдэг эрдэмтдийг   Шинжлэх ухааны академийн  ерөнхийлөгч  Д.Рэгдэл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 2018  онд таван  эрдэмтэн  шагнал хүртсэн юм. 
  • “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт Төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд
  • Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо
  •  Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич Д.Доржготов
  • Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртсэн академич Л.Болд
  • Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон  доктор О.Самбуудорж
  Уулзалтын үеэр эрдэмтдийг  ШУА-ийн "Бидний бахархал" өргөмжлөлөөр өргөмжилсөн юм. Энэ үеэр эрдэмтдийн сэтгэгдлийг сонихлоо.   Академич Р.Барсболд: Геологийн салбарт судалгаа хэрэгтэй -Манай улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг уул уурхайд геологи хамгаас чухал. Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна. Байгалийн нөөц, баялгийг зөвөөр ашиглахад геологийн шинжлэх ухаан хэрэгтэй. Бидний судалгаа нь эртний, өнөөгийн судалгааг нэг дор болгосон тул энэ салбарт ажилладаг, мэргэжлийн хүмүүст маш дөхөм болох юм. Академич Д.Доржготов:Үндэсний атлас гаргана -Одоогоор би хоёр ажил дээр төвлөрөн ажиллаж байна. Монгол Улсын үндэсний атлас 1990, 2008 онд хэвлэгдсэн байдаг. Үүнийг шинэчлээд англи болон монгол хэл дээр хэвлэхээр ажиллаж байна. Үндэсний атлас нь өнөөгийн Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, археологи, түүх зэргийг харуулна. Хоёрдугаарт, Монгол Улсын хөрсний судалгааны талаар уулархаг нутгийн хөрс, тал хээрийн хөрс, говь нутгийн хөрс гэсэн гурван боть ном бичих гэж байна. Академич Л.Болд:Туркийн дурсгалыг бүртгэнэ  -Монгол нутагт байгаа турк үндэстний хэл, аялгууг хэл шинжлэлийн үүднээс судалсан.  Энэ онд эртний Турк бичгийн талаар хоёр ном гаргахаар ажиллаж байна. Үүний нэг нь эртний Турк хааны хөшөөний бичгийг орчуулах, хоёрт, Монгол нутагт байгаа турк бичээсийг бүртгэх юм. Доктор О.Самбуудорж: 10 гаруй бүтээл хэвлүүллээ  -Миний хувьд 30 гаруй жилийн хугацаанд 400 гаруй бүтээл туурвиж, 10-аад оронд хэвлүүлсэн. Судалгааны маань онцлог  Монгол судлалыг хөгжүүлэхэд чиглэсэн. Сүүлийн таван жилд ихэнхдээ Монголын утга зохиолыг хэлийг боловсронгуй болгох, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэж байна. Өнгөрсөн жилийн хувьд Монголын ард түмэнд зориулж зөв бичгийн журамласан толь бичгийг боловсруулж, нийтэд хүртээл болголоо.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

48 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

6 цаг 0 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

6 цаг 0 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

6 цаг 0 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

16 цаг 28 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

16 цаг 47 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09