Шөнө дунд болсон чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжлээ

2019-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
УИХ-ын чуулган өнөө шөнө 02.30 цагт хуралдаж, зарим асуудлыг шийджээ. Тухайлбал Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна.
ЕТГ-ын дарга З.Энхболд : Гадаа талбайд үймээн самуун үүсгэхгүйн тулд өнөөдөр ҮАБЗ хуралдсан гэж ойлгосон. Хуулийн төслийг яаралтай батлаад өгнө гэж гишүүдэд итгэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: "З.Энхболд дарга та УИХ-ын дарга байсан хүн. Таныг ийм албан тушаал хашиж байх үед уг хуулийн төслүүд орж ирвэл та хэрхэх байсан бэ.  УИХ тогтворгүй болох эрсдлийг хуулиар үүсгэх гэж байгаагаа та ойлгож байгаа юу. Ерөнхийлөгчийн үгээр ийм хуулийн төсөл бариад гүйж байгаад тань гайхаж байна. Парламентын засаглалыг ийм хүчгүй болгочихоор та бүхэн хэн ч биш болж, бөлдөгдүүлнэ шүү.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Маш чухал хууль орж ирэхээр ярих хүнгүй болчих юм. Ардчилсан төрийг бид өнөөдрийг хүртэл авч ирчихээд эрх баригч намын талцлаас үүдэн, Монгол Улсын төрийн эрх барих дархлааг сулруулж байна. Би үүнд харамсаж байна. Би Монгол Улсын ардчиллыг хамгаалж энд сууж байгаа. Үнэмлэхүй олонх шийдвэрээ гаргаад, М.Энхболдыг огцруулна. Гэхдээ Монголын түүхэнд эрсдэл дагуулах вий" гэлээ.
Ингээд хэлэлцэж буй хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон 50 гишүүний 94.7 хувийн саналаар дэмжлээ.  Харин УЕП-оос ирсэн  дөрвөн гишүүнийг эргүүлэн татах асуудлаар АН-ын бүлэг завсарлага аваад байна.
Эх сурвалж:www.polit.mn 
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

48 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

6 цаг 0 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

6 цаг 0 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

6 цаг 0 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

16 цаг 28 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

16 цаг 47 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09