УИХ-ын даргын өрөөнд хэн хэнд гар хүрэв?

2019-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Жагсагчдын төлөөлөл өнөөдөр /01.10/ үдээс хойш УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар Төрийн ордонд ирсэн. Үүнээс өмнө  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон руу Т.Аюурсайхан гишүүн залгаж, жагсагчдын төлөөлөлтэй хамт очиж уулзахаа мэдэгджээ.  УИХ-ын дарга М.Энхболд ч хүлээн авч уулзаж, ойлголцон гэсэн төлөвлөгөөтэй зөвшөөрсөн байна.  Гэтэл УИХ-ын даргын өрөөн дэх тэдний уулзалт  нэлээд ширүүн болсон бололтой.  Бүр нэр бүхий гишүүн УИХ-ын Тамгын газрын ажилтанд гар хүрсэн бөгөөд тэдний энэ үйлдлийг Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд таслан зогсоосон гэж байгаа.  Уулзалтын дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийхдээ энэ талаар цухас дурдсан.  Тэрээр "УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн төлөөллүүд УИХ-ын даргын хариултыг сонсоогүй.  УИХ-ын дарга руу дайрсан" гэдгийг хэлж байв.  Хэрэв энэ үнэн бол  Төрийн ордны хамгаалалтын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон Төрийн ордонд мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм.  Ямартай ч УИХ-ын даргын  өрөөнд болсон уулзалтын бичлэгийг  хуулийн байгууллагынхан шалгаж байгаа юм.  Хэн гэдэг гишүүн нь хэний биед гар хүрсэн юм бол.... Эх сурвалж:www.polit.mn     
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

3 цаг 40 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

4 цаг 52 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

5 цаг 26 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

12 цаг 6 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

12 цаг 21 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

12 цаг 21 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13