Титаникийг хайх ажиллагааны цаана юу нуугдаж байсан бэ?

2019-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Мөсөн уултай мөргөлдөж живсэн Титаник онгоцны үлдэгдлийг олсон тэнгис судлаач, зурагчин Роберт Баллард 1980 онд ЗХУ-аас нуухын тулд АНУ-ын нууц гэрээнд оруулсан нээлтийнхээ талаар ярьсан байна. Тэрээр “Гэрээнд бичсэнээр түүний даалгавар нь Титаникаас гадна живж, алга болсон АНУ-ын цөмийн зэвсэгтэй шумбагч хоёр онгоцыг оросуудыг оролцуулаад бусад орон олохоос өмнө  олох ёстой байсан” гэж ”СВS”телевизэд ярьжээ. “USS Scorpion”, ”USS Thresher” шумбагч онгоц нь 1960 онд живсэн байна. Эхний онгоцыг далайн гүнд торпед пуужинд өртөж живсэн бол хоёр дахь нь 100 гаруй хүнтэй гишүүнтэй далайн гүнд ачаалал даах туршилтыг хийх үеэр осолджээ. Харин 1980 онд Баллард Титаник онгоцны үлдэгдлийг олохыг зорьж байсан ч хөрөнгө мөнгөөр дутагдаж байж. Тиймээс тэнгис судлаач АНУ-ын зэвсэгт хүчнээс тусламж хүсэхээр шийдсэн байна. Гэвч түүнд эхлээд татгалзсан байна. Учир нь энэ төслийг нь ашигтай гэж үзээгүй ажээ. Гэвч Титаникийг  хайх нь ОХУ-д шумбагч онгоц нь живсэн болохыг мэдэгдэхийг хүсэхгүй байсан АНУ-д энэ нь тэднийг хайхад тохирсон сайхан боломж байв. Тиймээс бид “Тэд миний юу хүссэнийг хийлгэх, хэрэв би  олж чадвал тэдний юу хүссэнийг хийхээр тохиролцож гэрээ байгуулсан” гэж Баллард дурсчээ. Ингэснээр тэнгис судлаач живсэн хоёр шумбагч онгоцыг олж, түүний байр байдал, онгоцны хэсгүүд байгаль орчныг хордуулж байгааг шалгасны дараа далайн усанд хайгуул хийх төхөөрөмжийг Титаникийг хайх ажилдаа ашиглах болсон байна. Тэр гэрээгээ биелүүлсэн ч түүний авсан даалгаварт бодож байснаас нь илүү хугацаа зарцуулжээ. Тиймээс түүнд Титаниктай холбоотой  эрэл хайгуул хийхэд 12 хоног үлдсэн байна. Гэсэн ч живсэн хоёр шумбагч онгоцыг  хайх үеэр сурсан туршлага нь Титаникийг хайж олоход  нь үнэлж баршгүй их туршлага болжээ. Тэнгис судлаач  хайх ажиллагааны үеэр шумбагч онгоцыг олохын тулд түүнээс үлдсэн хог хаягдлаар  ул мөрийг нь хайж олохыг сурсан байна. Ингэснээр Баллард домогт уурын хөлөг онгоцыг найм хоногт хайж олжээ. Харин 1975 онд АНУ-ын өөр нууц ажиллагааны улмаас  ЗХУ-тай үл ойлголцох үндэс суурийг тавьж өгсөн байна. АНУ-ын төв тагнуулын газар Номхон далайн ёроолоос долоон жилийн өмнө живсэн ЗХУ-ын  шумбагч хөлөг онгоцны нэг хэсгийг гаргаж авах ажиллагааг хэрэгжүүлсэн ажээ. Үүнийг нь мэдсэн тэр үеийн социалист их гүрний Батлан хамгаалахын сайд байсан Андрей Гречко АНУ-д суугаа ЗХУ-ын Элчин сайдаас Тагнуулын төв газарт түүний дургүйцэж байгаа болон энэ ажиллагааг зогсоохыг шаардаж байгааг хүссэн байна. АНУ-ын энэ ажиллагаа нь 1975 оны сүүлч хүртэл үргэлжилсэн улс төрийн маргааныг дэгдээсэн ажээ. Эцэст нь Вашингтон АНУ-ын Тагнуулын төв газар “Женнифер” хэмээх нууц ажиллагааг хэрэгжүүлж байснаас гадна далайн ёроолоос шумбагч онгоцны нэг хэсэг төдийгүй ЗХУ-ын зургаан далайчны сайн хадгалагдсан цогцсыг гаргаж ирэх боломжтой байсан болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч ЗХУ-ын үзүүлж байсан дарамт шахалтын улмаас энэ ажиллагааг хойшлуулжээ. Ингэснээр талуудын хоорондын зөрчил багассан ч одоог хүртэл энэ хэрэг шийдвэрлэгдээгүй байна. Эх сурвалж: www.polit.mn    
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

49 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

6 цаг 1 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

6 цаг 1 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

6 цаг 1 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

16 цаг 29 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

16 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09