Зургаар нь ховор өвчнийг оношлох софтвэйр бүтээжээ

2019-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Өвчтөний оношийг нүүрнийх нь зургийг ашиглан өвчнийг илрүүлдэг софтвэйр “Deep Gestalt” программыг бүтээсэн байна. Ялангуяа, энэ программын тусламжтайгаар ховор тохиолддог өвчнийг илрүүлж оношлох боломжтой ажээ.     Энэ программыг бүтээснээр өвчний 91 хувийг зөв оношилсон байна. Харин түүнийг хэрэглэж эхэлснээс хойш гарсан үр дүнгийн талаар “Nature Medicine” сэтгүүлд нийтэлсэн байна. Түүнчлэн дэлхийн хүн амын найман хувь нь ховор тохиолддог өвчин тусдаг гэнэ. Гэхдээ ихэвчлэн энэ өвчнөөр өвчилсөн хүний нүүр царайд ямар нэгэн ул мөрөө үлдээдэг ажээ. Тухайлбал, генетикийн нөхцөл байдалд биеийн хөгжил, өсөлтийг удаашруулж, нүд нь томордог “Нунан” хам шинжит өвчин,  ген нь Х хромосомтой нэгдэж хувиралд орсноор үүсдэг оюуны хомсдлын өвчин туссан хүний нүд бүйлсэн хэлбэртэй болж, жижиг сахалтай болдог талаар “Science” сэтгүүлд бичсэн байна. Нүүрэнд илэрдэг шинж тэмдэг нь генектикчдэд энэ төрлийн өвчнийг эртнээс хялбар аргаар илрүүлэхэд нь туслах мэдээллийг өгдөг ажээ. Тиймээс хиймэл оюун ухаантай энэ шинж тэмдгийг таних чадвартай программыг бүтээж туршсан гэж “Nature Medicine” сэтгүүлд бичжээ. Эрдэмтэд “Deep Gestalt” программыг 200 гаруй ховор эмгэг туссан өвчтөний 17 мянга гаруй нээлттэй мэдээлэлд тулгуурлан туршсан байна. Дараа нь энэ программыг 100 гаруй генетикийн өөрчлөлттэй, хоорондоо ялгаатай хам шинж өвчинтэй ямар хүчин зүйл холбоотой болохыг гүнзгийрүүлэн судлах судалгаандаа ашиглажээ. Туршилтад 502 шинэ зураг оролцуулснаас хүний нүүр царайгаар өвчнийг нь оношлох зорилгоор бүтээсэн Deep Gestalt” программ нь хам шинжит өвчний 91 хувийг амжилттай оношилж тогтоосон байна. Харин эрдэмтэд бизнес эрхлэгчид, даатгалын албаны ажилтан нүүрний зураг авснаар өвчнийг оношлох боломжтой энэ программыг  буруугаар ашиглаж болно гэж үзжээ. Түүнчлэн “Deep Gestalt” программ шиг төхөөрөмжийн хэрэглэх, хуваарилалтыг зохих ёсоор нь хийх нь чухал болохыг сануулсан байна. Эх сурвалж: www.polit.mn
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

47 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 цаг 59 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 цаг 59 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 цаг 59 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

16 цаг 27 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

16 цаг 46 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 53 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09