Зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2019-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Монголын оюун санааг үеийн үед  баяжуулж,  эх хэлээ бататган  хөгжүүлж ирсэн Монголын зохиолчдын байгууллагын 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулж  Төрийн тэргүүн  зарлиг гаргаж МЗЭ-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь арвин түүхтэй, буурал байгууллагын  үйл хэрэг, хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж буйн илэрхийлэл боллоо.Мөн цаашид улс орны хөгжил, нийгмийн ухамсарт зохиолчдын оруулах  хувь нэмрийг тодорхойлж буй үйл явдал гэж болох юм. С.Буяннэмэх, Д.Нацагдорж нарын  тулгын чулууг нь анх тавьснаас эхлэн  хувьсгалт өөрчлөлт, социализмын үеийн төлөвлөгөөт хөгжил, ардчилал шинэчлэлийн урт замд Монголын зохиолч, сэтгүүлчид  гал нэмж,  хурц дайчин зохиол бүтээлүүдээр эх орон, ард түмэндээ  хүч нэмж  ирсэн түүхтэй. Тэгвэл Монголын зохиолчид цаашид хэрхэх вэ гэдэг гарц, гаргалгааг  МЗЭ 90 жилийн ойгоороо  гаргаж тавьсан нь өмнө тэмдэглэж ирсэн түүхт ойнуудаас онцлог юм. Тухайлбал, цаашид ардчилал, чөлөөт байдал гэх асар их  нөөц боломжийг зохиол бүтээл болон ур чадвараа хөгжүүлэхэд хэрхэн ашиглах вэ. Нийгмээ урагшлуулахад, зөв төлөвшүүлэхэд уран зохиолын нөлөөг яавал дээшлүүлэх вэ. Төр, засгаас зохиолч, зохиолчдын байгууллагыг дэмжих дэмжлэгийг яаж бий болгох вэ гэдэгт юу шаардагдаж буйг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав 90 жилийн ойн баярын хурлын нээлтэд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр түүхэн ойн үеэр  зохиолчдын хоёр байгууллага нэгдэж нийлэх тухай  яриа хэлэлцээ, эхний алхмууд хийгдэж байгаа  нааштай мэдээлэл байгааг хурлын индрээс баяртайгаар мэдэгдсэн юм. Улс орны  оюун тархи болсон зохиолчдын байгууллагын түүхт ойгоор  Монголын төрөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор М.Саруудалай, “Алтан гадас” одонгоор Н.Пүрэв,Х.Бүрэн­тогтох, Б.Төгсжаргал  нарын 16 зохиолч, яруу найрагчийг  шагналаа. Мөн Засгийн газрын тогтоолоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар Т.Султан, Н.Сүхбаатар, А.Лхагва, Ж.Оюунцэцэг, А.Мөнх-Оргил нарыг, С.Буяннэмэхийн нэрэмжит шагна­лаар Т.Баасансүрэн, Л.Дашням, Р.Батжаргал, С.Энхбаяр нарыг тус, тус шагнасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс МЗЭ-ийн 90 жилийн ойн баярт ирүүлсэн  илгээлтдээ  монгол түмний оюун санааг хөгжүүлж, эх хэлээ дархлаажуулахад зохиолчид, зохиолчдын байгууллагын оруулж буй хувь нэмэр асар их байгааг онцлон тэмдэглээд цаашид бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. [caption id="attachment_53859" align="alignnone" width="850"] Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор М.Саруудалай,“Алтан гадас” одонгоор Н.Пүрэв,Х.Бүрэн­тогтох, Б.Төгсжаргал нарын 16 зохиолч, яруу найрагчийг шагналаа.[/caption] [caption id="attachment_53863" align="alignnone" width="850"] Хурлын завсарлагаар.[/caption] [caption id="attachment_53862" align="alignnone" width="850"] Яруу найрагч Ц.Отгонжаргал, С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал хүртлээ.[/caption] [caption id="attachment_53861" align="alignnone" width="850"] “Зууны мэдээ” сонинд цувралаар хэвлэгдсэн МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын бүтээл шилдэг зохиолчдын цаасан хөрөг “Монголын зохиолчид-90” үзэсгэлэнд тавигдлаа.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.10 № 7 (5974)
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

50 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

6 цаг 2 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

6 цаг 2 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

6 цаг 2 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

16 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

16 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09