Хот хэдий болтол эзэнгүй айл байх вэ?

2019-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Түүнээс хойш  бүтэн нэг сарын хугацаанд  Улаанбаатар хот “эзэнгүй” байна.   МАН-ынхан хоёр тийшээ харж, хор найруулсаар Хотын даргын асуудал сар шинэтэй золгох нь бараг л тодорхой болчихлоо.  Уг нь энэ албан тушаалд гурван хүний нэр яригдаж байгаа.  НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал өмнө нь Оюутолгойн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар өрсөлдөж буй. Эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, тэднээс сонголтоо ч хийчихээд байгаа. НИТХ руу С.Амарсайханыг хотын дарга болгохоор нэрийг нь явуулсан байдаг. МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг зүтгүүлж, удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан.  Гэсэн ч С.Амарсайханыг НИТХ-ын гишүүд нь хүлээж аваагүй. Удирдах зөвлөлөөс ирсэн нэрний дагуу НИТХ хуралдаж, хотын даргыг сонгох байсан ч хурлын ирц бүрдээгүй юм. Тэгэхээр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхийнх нь халаасанд өөр хүний нэр байгаа гэсэн үг. Ийнхүү МАН-ын удирдах зөвлөл, нийслэл дэх МАН-ын бүлэг  хоёрын санал мөргөлдснөөс Хотын даргын томилгоо гацчихаад байна. Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хотын даргыг сар шинээс өмнө томилох боломж харагдахгүй байна. Эрх баригч нам бүлэглэл хоорондоо эв зүйгээ ололцож чадахгүй бүгд л нэг нэр бариад зүтгүүлсэн байдалтай байна” гэв. Мөн үүнээс гадна МАН-ын  улс төрийн зөрчил парламент төдийгүй яам, тамгын газарт ч түр орлон гүйцэтгэгч нарыг олноор бий болгоод байна. Гурван ч салбарын сайд , дэд сайдын асуудал тодорхойгүй байна. ХХААХҮЯ, ЗТХЯ, БСШУСЯ гээд сайд нарыг нь чөлөөлөх, томилох хуулийн хугацаа нь ч өнгөрчихөөд байгаа билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.8 № 5 (5972)
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

1 цаг 53 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 5 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 5 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 5 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

17 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

17 цаг 53 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09