Ц.Ундармаа: “ААН илгээгээгүй” баримтыг дахин бүртгүүлээрэй

2019-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР НӨАТ-ын буцаан олголттой холбогдуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас зарим зүйлийг тодруулав.   -НӨАТ- ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна. Гэтэл буцаан олголтыг өгч байгаа, татвар авч байна зэрэг мэдээлэл гарч байна? - 2018 оны төлбөрийн баримт бүртгүүлэх хугацаа маргаашын 00:00 цагаар дуусгавар болно. Тиймээс НӨАТ- ын урамшууллын буцаан олголтыг олгож эхлээгүй байгаа.  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.18-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлогыг албан татвараас чөлөөлнө гэж заасан. Иймд татварын албанаас НӨАТ- ын буцаан олголтоос ямар нэг хувь хэмжээгээр татвар, хураамж суутгаж байгаа асуудал огт байхгүй. Энэ нь ташаа мэдээлэл байна. -Буцаан олголтыг иргэдийн данс руу хэзээ шилжүүлэх вэ? -Татварын ерөнхий газар 2018 оны буцаан олголтын мэдээ судалгааг нэгдүгээр сарын 15-ны дотор гарган ес хоногийн дотор Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам 45 хоногийн дотор санхүүжилтыг шийдэж Монголбанк болон Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан ажлын гурав хоногийн дотор 2018 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх тул энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно.  -Иргэдэд анхааруулах зүйл бий юу? -ebarimt.mn- д хоёр ба түүнээс дээш бүртгэл буюу регистрын дугаар дээрээ хоёроос  дээш бүртгэл үүсгэсэн байгаа хэрэглэгчид маань нэгтгэх шаардлагатай байна. Нэгтгэх зааврыг www.ebarimt.mn, ebarimt page хуудас, татварын албаны сайтад байршуулсан. -“ААН илгээгээгүй” гэсэн баримтуудаа хэрхэн засах ёстой вэ? -“ААН илгээгээгүй” төлөвт байгаа баримтуудаа засварлаж, дахиж бүртгүүлэх шаардлагатай. ААН илгээгээгүй төлөв нэлээд олон шалтгаантай. Нэгдүгээрт   тухайн аж ахуйн нэгж нь баримтаа нэгдсэн системд илгээгээгүй байдаг. Мөн  QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны дугаарыг алдаатай бичсэн тохиолдолд “ААН илгээгээгүй” гэсэн төлөвт орчихдог. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 5 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 17 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 17 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 17 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

17 цаг 46 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 4 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09