Хүрэлсүхийн Засгийн газарт жагсаалын индрээс өгсөн “шипи”

2019-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.УНДРАМ Оны өмнө болсон МАНАН дэглэмийн эсрэг жагсаал, цуглаан олны анхаарлын төвд хэвээр, удаах цуглаан нь ирэх пүрэв гаригт болох гэж байгаа. Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Болдын уул уурхайн стратегийн ордуудаа төрийн мэдэлд авъя гэсэн үг бүх нийтийн төдийгүй нийгмийн тодорхой бүлгийнхний чихийг сэртийлгэсэн. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг хэрнээ сонгогчдынхоо эрх ашгийг илүүд үзэж намаа торох юмгүй орхисон энэ хүний үг юуны учир ийн бусад тэмцэгчдийнхээ дундаас сондгойрсныг тодруулъя. Гэтэл тэртээ арван жилийн өмнө Л.Болд гишүүн Монголд анх удаа баялгийн хуваарилалтын үзэл баримтлалыг цогцоор нь гаргаж, “Баян Монгол” корпораци байгуулах санаачилга гарган, нөр их судалгаа хийж хуулийн төсөлд шингээж ч ирсэн аж. Санаа нь энгийн хэрнээ ямар ч улстөрч, улс төрийн нам цогцоор нь гаргаж чадаагүй хэвээр ирж. Оюутолгой, Тавантолгой, Асгат, Нарийнсухайт зэрэг  стратегийн ач холбогдол бүхий 54 орд газрын тогтоогдсон нөөцөд түшиглэсэн Монгол Улсын иргэн бүр хувь, хувьцааг нь эзэмшсэн “Баян Монгол” корпораци байгуулагдсанаар жилийн цэвэр ашгийн нэг хүнд ногдох хэмжээ нь анхны жилдээ 1800 ам.доллар, тав дахь жилдээ 6800 ам.доллар болж улмаар хувьцааны нэгжийн үнэ 100-379 ам.долларт хүрснээр монгол хүн нэг бүр эндээс 137 мянга 12 ам.долларын хөрөнгө эзэмших тооцоо хийжээ. Энэ тооцооллыг хэрхэн хийснийг нь сонирхвол, тухайн үед Их Хурлаас тогтоосон стратегийн ач холбогдол бүхий 15, цаашид стратегийн гэж тооцох боломжтой 39, нийт 54 ордод тогтоогдсон алт, мөнгө, зэс, нүүрс, коксжих нүүрс, газрын тос, цайр, төмрийн хүдэр, уран, фосфорит, газрын ховор элемент, жонш, цагаан тугалга, гянтболд, холимог металл зэрэг ашигт малтмалын нийт нөөцийнх нь үнэлгээ (10 жилийн өмнөх тооцоо бөгөөд одоо бүр ч өссөн нь ойлгомжтой) 1 их наяд 37.7 тэрбум ам.долларт хүрч байжээ. Ийм их хөрөнгийн эзэн монголчууд “Баян Монгол” корпорациа зах зээлийн үнэлгээг нь дэлхийн жишгээр тогтоовол 186.6 тэрбумд хүрэх бөгөөд нийт хөрөнгийн 51-ээс дээш хувийг бид, 49-өөс ихгүй хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшээд, хувьцааных нь үр шимийг тогтмол хүртээд байх загвараар дээрх тооцооллыг гаргажээ. Бидний амны хишиг дутаагүй, дээрээс нь энэ шийдлийг монголчууд хэрэглэсэн бол зөвхөн Оюутолгой, Тавантолгойн төслүүд хэрэгжиж эхлээд 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 12.6 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4.1 мянган ам.долларт хүрч 2007 оныхоос гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгааг тэр үед судалжээ. Тэгвэл Тавантолгойн ордын коксжих нүүрсний нөөц 7.6-аас 8 тэрбум тонн буюу түүнээс дээш үнэлгээгээр шинэчлэгдэн тогтоогдож байгаа тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018 оны есдүгээр сард өгсөн мэдээлэл, алт, зэсийн үнэ 2016 оноос хойш тогтмол өсч, зөвхөн зэс гэхэд 2025 онд тонн тутамдаа 7000 ам.долларт хүрнэ гэсэн Дэлхийн банкны 2018 оны 12 сарын мэдээллийг тус тус харвал “Баян Монгол” корпорацийн хувьцааг өнөөдөр олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад 2008 оны тооцооллоос өснө үү гэхээс буурахгүй нь тодорхой байна. Зөвхөн хоёр том ордын өнөөдрийн үнэлгээг харахад л энэ. Харамсалтай нь монголчууд харалган улстөрчид, МАНАН бүлэглэлийн “буян”-аар Оюутолгой, Тавантолгойгоо ч “хатуу” юм болгож амжаагүй л явна. Уг нь энд болохгүй, бүтэмжгүй юм огт байхгүй бөгөөд уул уурхайгаа түшиглэсэн корпораци эсвэл сангуудыг байгуулах замаар цэвэр зах зээлийн хуулиар шийдлийг нь гаргаж, иргэддээ хувь тэнцүү эзэмшүүлээд баяжуулж чадсан туршлага олон улсад арвин. Ийм сангууд нь байгалийн нөөц баялаг нь шавхагдах үед хойч үеийнхэн ашиглах хөрөнгийн хуримтлал бий болгодог, орлого олохуйц нийгмийн туст төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг, хөгжиж буй орны нийгмийн хэрэгцээний жилийн зардлыг санхүүжүүлж, төсвийн алдагдал юм уу эдийн засгийн хэлбэлзлийн үед “амь тариа” болдог гэх мэт олон давхар үр өгөөжтэй. Жишээ дурдвал АНУ-ын “Аляскийн тогтмол сан”, Чилийн зэсийн тогтворжилтын сан, Норвегийн газрын тосны санг нэрлэж болох. Аляскийн тогтмол сан нь зөвхөн ашиг өгөхүйц, олон нийтийн санал асуулгаар шалгарсан төсөлд хөрөнгө оруулалт хийдэг, ашгаас нь Аляск мужийн байнгын оршин суугчдад жил бүр ногдол ашиг өгдөг ба энэ нь ойролцоогоор нийт дүнгээрээ жилд нэг тэрбум ам.доллар болдог. Харин Чилийн зэсийн тогтворжилтын сан нь далайн чанадын бонд ба хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг ба одоо уг санг “Эдийн засаг, нийгмийн тогтворжуулалтын сан” гэж нэрлэх болжээ. Норвегийн хувьд бүр ч гайхалтай түүхтэй. Газрын тос, байгалийн хийгээр үлэмж нөөцтэй ч түүнийгээ зүй зохистой ашиглаж, тэрхүү баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш хуваарилж чадаж буй тэргүүлэх жишээ болсон улс. 1990 онд Газрын тосны сан нэртэйгээр байгуулагдсан Норвегийн тэтгэврийн сан одоо дэлхийд АНУ, Японы тэтгэврийн сангийн дараа буюу дэлхийд эхний гурав дахь томоохон санд тооцогддог. Хамгийн гол нь энэ санг иргэддээ эзэмшүүлсэн бөгөөд төр зөвхөн зохицуулга хийж, үр ашгийг нь нийт иргэд нь хүртэж иржээ. Одоо Норвегийн сан 755 тэрбум ам.долларын хуримтлалтай бөгөөд эдийн засаг тогтвортой байвал 2030 он гэхэд 1.3-3.3 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй гэнэ. Байгалийн баялагтай орнууд иргэддээ хувь хүртээдэг шилдэг туршлагууд энэ. Төр баялгаа мэдэж, эдийн засгийн хуулиар замыг нь засаж өгөөд иргэддээ хувь эзэмшүүлчихэд л монголчууд улс төрд юу ч болж байсан тоохооргүй, эдийн засаг хямарч байсан ч торохооргүй амьдрах аж. Харин нийгмийн салхи нэгэнт шударга бусын эсрэг эргэсэн дээр нь Л.Болд гишүүн ард түмнийхээ өмнө, жагсаалын индэр дээрээс “Баян Монгол” болох боломж одоо ч байгаа гэдгийг сануулсан нь энэ юм байна. Цухас дурдахад 2008 онд Л.Болд “Баян Монгол” корпорацийн тухай санаачилгаа ажил хэрэг болгох хөдөлгөөнийг нийгэм даяар өрнүүлсэн нь зальжин улстөрчдийн анхаарлыг татаж Ардчилсан нам “Эрдэнийн хувь, МАХН (одоогийн МАН)” “Эх орны хишиг” нэртэйгээр сонгуулийн хөтөлбөртөө шингээж, улмаар хамтарсан Засгийн газар байгуулсныхаа дараа 2009 онд Хүний хөгжил сангийн хуультай хольж холион бантан болгож орхижээ. Үр дүнд нь Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК, Тавантолгойн ордод түшиглэсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, Оюутолгойн төрийн мэдлийн 34 хувьд түшиглэсэн “Эрдэнэс Оюутолгой” компаниудыг байгуулж “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг иргэддээ эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч агуулгаараа “Баян Монгол” санаачилгын хаана нь ч хүрэхгүй дутуу дулимаг ажил болж орхижээ. Санаачилгыг нь эрх баригчид ажил хэрэг болгож чадаагүй болохоор 2012 онд Л.Болд өөрөө хуулийн төсөл болгон өргөн мэдүүлсэн ч хэлэлцэлгүй өдийг хүрсээр жагсаалын индрээс цууриатах дээрээ тулсан нь энэ аж. Биднийг баян монголчууд болгох санаачилгын автор 10 жил өнгөрсөн ч шантралгүй дуугарч ирсэн нь олзуурхууштай төдийгүй ард түмэн МАНАН дэглэмийг унагах тэмцэлд эрслэн боссон энэ цаг үед л бодит ажил хэрэг болох боломж бүрдэх биз ээ. Тиймээс л “Баян Монголын санаачилга”ыг он солигдох мөчид Салхитын ордын лицензийг цуцлах, төрийн мэдэлд буцаан авах ажиллагаа явуулж дуулиан дэгдээсэн, олон нийтийн дэмжлэг бөгөөд шүүмжлэлийг зэрэгцүүлэн хүртсэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт өгөх маш оновчтой “шипи” гэж харах хэрэгтэй.
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

8 цаг 40 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

9 цаг 16 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

10 цаг 39 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

10 цаг 52 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

12 цаг 52 мин
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

13 цаг 3 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

13 цаг 18 мин
Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

13 цаг 42 мин
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

УИХ-ын гишүүн Э.Батшугартай энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх Зээлийн мэдээллийн тухай хуулийн талаар ярилцлаа.

18 цаг 54 мин
АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

УИХ-ын чуулганы 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн хуралдаанаар Л

18 цаг 54 мин