Шүдний төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тасагтай болно

2019-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Нийслэлийн шүд эрүү нүүрний төв  жилд дунджаар 100-130 мянган хүнд үйлчилдэг, нийт 74 ажилтантай. Тус эмнэлгийн хувьд ачаалал харьцангуй өндөр, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байдаг аж. Мөн улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг гэнэ. Манай улсын хувьд, хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бол, нийслэлд 50 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин суудаг байна. Түүнээс 20 орчим мянга нь хүүхэд бөгөөд шүдний өвчлөл өндөр тархжээ. Тиймээс тус төвийн эмч нар гадны хөрөнгө оруулагчдын хандив тусламжаар өөрсдийн хэмжээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан эмч, мэргэжилтнүүдээ Тайвань улсад мэргэшүүлэх сургалтанд хэд хэдэн удаа хамруулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, унтуулах болон нойрсуулах эмч, сувилагч зайлшгүй байх, эмчилгээний тусгай зориулалтын төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлан аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан зэрэг тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа аж. Үүний улмаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчилгээ хийлгэхийн тулд ар гэрийнх нь 2-3 хүн дагаж ирэх, өөр эмнэлгээс нойрсуулах эмч, сувилагчийг түр хугацаанд урамшуулал олгон ирүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар урлах гэх мэт бэрхшээл тулгардаг учир эдгээрийг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг нийслэлийн удирдлагуудад гаргасан байна. Мөн 2018-2023 онд хэрэгжүүлэх "Тайван инээмсэглэл төсөл"-ийн хүрээнд нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд, залуусын шүдийг эрүүлжүүлж, асран хамгаалагчдад нь эрүүл мэндийн цогц боловсрол олгохыг зорьж ажиллахаар болжээ. Тухайлбал: -"Тайван үрс" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зориулалтын шүдний эмчилгээний тасаг нээж ажиллуулах -"Тайван хөгжил" бөгөөд шүдний эмч, мэргэжилтнүүдийг Тайвань, АНУ-д суралцуулж, мэргэжлийн чадавхийг нь сайжруулах -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад шүд-амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах боловсрол олгох зэрэг гурван зорилт багтсан байна. Товчхондоо уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг 5-6 жилийн хугацаанд бүрэн эмчлэх, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж Монголд бүрдэх юм байна. Нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхөөр болсон байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хиймэл шүдний лаборторийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс бүрдсэн лаборатори болгоход анхаарахаар болжээ.  Эх сурвалж: www.polit.mn
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 34 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 46 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 46 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 46 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

18 цаг 15 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 33 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 41 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09