Төрийн ордон: Өнгөрсөн 7 хоногийн онцлох эшлэлүүд

2019-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрөгч долоо хоногт улс төрийн хүрээнд гацалт үргэлжилсэн.  Харин долоо хоногийн сүүлчээр  Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн.  Хуулийн төслийн гол санаа нь УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх хүсэлт гаргавал түүнийг чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.  Тиймээс энэ долоо хоногт улс төрийн хүрээнд энэхүү хуулийн төсөл нэлээд анхаарал татна. Гэхдээ энэ удаа өнгөрч долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Засгийн газрын харъяанд байдаг сангуудад шалгалт хийж байна.  Удахгүй шалгалтын  дүнг танилцуулна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гэхэд 132 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: - Засгийн газар, МАН ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс үүргээ ухамсарлах хэрэгтэй. Үнэхээр чадахгүй байгаа бол заавал УИХ-ын гишүүд байгаад байх шаардлага алга. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:-Салхитын мөнгөний ордын үйл ажиллагааны цаана асар том сүлжээ бий. Хууль хяналтынхан болон хэвлэл мэдээллийнхнийг санхүүжүүлсэн асуудал бий. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: -УИХ-ын даргыг огцруулахгүй. Огцруулна гэвэл Үндсэн хуулийн 66.2.4-өөр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт шаардахаар байгаа учраас Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд чөлөөлөх л асуудал  тусгагдсан. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: -Хуульгүйгээр хийгдэж байгаа бүх зүйл төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаатай ижил сонсогдоод байна. УИХ-ын гишүүд өөрийнхөө саналаар  огцрох асуудал гарч ирлээ. Үүнийг ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл мөн болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг бид Даваа гаригт бүлгийн хурлаараа ярилцана. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон: -УИХ-ын даргын зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв гэж үзсэн. Дэгийн тухай хууль өргөн барьж байгаа бол нарийн шаардлага тавигддаггүй. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -УИХ-ын даргын чөлөөлөгдөж, огцруулах процесс арай л хатуу байгаа юм. Хуулиар их хамгаалагдсан. Ер нь парламентын засаглалтай орнууд хурал удирдах ёс зүйн болон хуулийн боломж байхгүй гэж үзвэл огцруулаад явдаг. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хөл нь дээшээ, толгой нь доошоо харсан хуулийг оруулж ирлээ УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Төрийн дээр нам гараад цовхчоод байна.  Би тэр намын хүн. Эх сурвалж:www.polit.mn  
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 36 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 48 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 48 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 48 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

18 цаг 16 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 35 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09