Э.Амартүвшингээс эхэлсэн “BBC Cardiff Singer of the World”-ын үргэлжлэл

2019-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ТУЛГА  Хоёр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сонгодог урлагийн оргилыг шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” тэмцээний сүүлийн шатанд өрсөлдөх дуучид тодорчээ. Энэ удаад дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй алтан хоолойтон өрсөлдөж, 19 дуучин тунаад байна. Үүнд Монгол Улсаас ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Ч.Бадрал багтаад байгаа юм. Тэд ирэх зургадугаар сард Уэлсийн Кардифф хотноо шилдгээ тодруулах аж. Тэгвэл дэлхийн хэмжээний дуучин тодруулах тус тэмцээнд манай дуучид хэдийнээс алдар нэр, авьяас чадвараараа цуурайтаж эхлэв.Түүх сөхье.  

Дэлхийн “Риголетто” Э.Амартүвшин

“BBC Cardiff Singer of the World” буюу "Дэлхийн дуурийн дуучин Кардифф" уралдаанд анхлан амжилттай оролцож, монгол дуучдын гэгээн мөрийг зурсан уран бүтээлч бол гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин билээ. Тэрээр 2015 онд энэ уралдаанд оролцож, сопрано хоолойт агуу дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн болсон байдаг. Энэ үеэс дэлхийн сонгодог урлаг Монголын зүг анхаарал хандуулж эхлэв. Э.Амартүвшингийн тухай нэвтрүүлэг бэлтгэж, тал нутагт, морин дэл дээр салхи татуулан давхиж явсан монгол дуучны авьяасыг дэлхий үнэлж эхэлсэн байдаг. Э.Амартүвшин Сүхбаатар аймагт 1986 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн. Тэрээр багадаа тун ичимхий, зөрүүд хүүхэд байжээ. Хүний хажууд дуулахаасаа санаа зовдог байсан тул хонь хариулж явахдаа дуулдаг байсан аж. Түүний өвөө А.Ухна Монгол улсын манлай уяач. Э.Амартүвшин багадаа өвөөгийндөө байнга очиж, мал хариулж, хурдан морины уяан дээр өсчээ. Түүний авьяасыг нээж, дэлхийн хэмжээний дуучин болгосон хүн бол гавьяат багш, дуурийн дуучин Ц.Ерөө юм. Э.Амартүвшин одоогоор дэлхийн алдартай театруудад урилгаар дуулдаг дэлхийн хэмжээний дуучин хэдийнэ болжээ. Түүний нэрийн хуудас ж.Вердийн алдарт “Риголетто” юм.  

Хоёр том шагналыг өвөртөлсөн Г.Ариунбаатар

Э.Амартүвшингийн араас тус уралдаанд амжилт гаргасан уран бүтээлч бол гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар билээ. Тэрээр 2017 онд “BBC Cardiff Singer of the World” буюу “Дэлхийн дуурийн дуучин Кардифф" уралдааны шилдэг таван дуучны нэгээр шалгарч, дууны төрөлд тэргүүн байр эзэлж амжилтын буухиаг үргэлжлүүлсэн юм. “BBC” түүний тухай онцолж байв. 2015 онд дэлхийн дуурийн урлагийн өнгийг тодорхойлж, дэлхийн дуучныг тунхагладаг П.И.Чайковскийн  олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Гавьяат жүжигчин, Г.Ариунбаатар анх удаагаа эх орондоо “Тэргүүн байр”-ын шагналыг авчирч, дэлхийд данстай дуучин болсноо харуулсан юм. Монгол дуучны хоолойг дэлхий биширч, өргөн уудам тал нутагт өссөн монгол хүний хоолой гайхалтай юм гэж магтацгааж байв. Ийнхүү тэрээр дэлхийд хамгийн нэр хүнд зэрэглэл өндөртэйд тооцогддог хоёр тэмцээнд тэргүүлсэн анхны монгол дуучин гэж дэлхийн дуурийн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн гавьяатай. Үүнээс цааш түүнийг урлагийн дардан, гэгээн зам хүлээж буй.  

Дараагийн Кардифф Ч.Бадрал

  Харин энэ цагийн шилдэг дуучдын нэгээр нэрлэгдэж, дараагийн “Дэлхийн дуучин” хэмээн үнэлэгдээд буй авьяастан бол ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал юм. Тэрээр Италийн алдарт “CHIGIANA” академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг эзэлж, “Golden Star-2018” шагналын эзэн болсон юм. Олон улсын тус тэмцээн нь зургаан сарын турш дэлхийн олон оронд зэрэг явагдаж, 1870 дуучин өрсөлдсөн байна. Ч.Бадрал ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэрээр 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр, 2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа дуучин юм. Мөн олон улсын “Вива опера” фестивальд урилгаар оролцож, Улаан талбайд “Спаскийн цамхаг” цэргийн хөгжмийн наадамд оролцон, 10 мянган үзэгчийн өмнө дуулсан анхны монгол дуучин болсон билээ. Эх сурвалж: www.polit.mn          
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 34 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 46 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 46 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 46 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

18 цаг 14 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 33 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 40 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09