Ардын багш С.Дуламын гурван боть номын нээлт боллоо

2019-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн “Ардын урлаг, бүжиг судлал”-ын профессорын багийн тэргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт СУИС-ийн “Оюутан театр”-т боллоо. “Бэлгэдэл зүйн судалгаа”, “Соёл урлагийн судалгаа”, “Бурхны шашин, нийгэм, хэл шинжлэлийн судалгаа” гэсэн тус бүтээлүүдэд Монголын урлаг, соёлын үүсэл хөгжил, уялдаа холбооноос эхлээд эрдэмтэн мэргэд, судлаачдын байр суурийг багтаажээ. Энэ бүтээл нь соёл урлаг судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд болон энэ чиглэлээр мэргэшиж буй багш нарт гарын авлага болохуйц чанартай бүтээл болсон тухай Бүжгийн сургуулийн захирал Ч.Бат-Эрдэнэ онцолсон юм. С.Дулам багш шинэ оны өмнөхөн “Домог зүй, бөө мөргөлийн судалгаа”, “Монгол аман зохиол, харьцуулсан аман зохиолын судалгаа”, “Монгол уран зохиолын судалгаа, орчуулгын онол” гэсэн мөн гурван боть бүтээлээ уншигчдын гарт хүргэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 36 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 48 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 48 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 48 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

18 цаг 16 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 35 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09