Б.Обама: Хүмүүсийг гэр бүлээс нь салгаж нутаг буцаах нь америкчууд биш

2014-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Одоогоос яг нэг жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр цагаач иргэнийг Цагаан ордонд урьж уулзаж байсан юм. Тэд Америкийн нэгдсэн улсад бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа олон сая иргэдийн төлөөлөл болж очсон байв. Энэхүү уулзалтаас Барак Обама өөрийн орны цагаачдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байсан нь дамжиггүй. Тэд ч нөхцөл байдлыг АНУ-ын Ерөнхийлөгчид тодорхой тайлбарлаж чадсан хэмээн тухайн үед хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байсан. АНУ-д хууль бусаар амьдарч буй, зохих шаардлагыг хангасан цагаач иргэдийг хууль ёсны дагуу бичиг баримттай болгох Өршөөлийн хуулийг гадны олон орны иргэд чих тавин хүлээж байна. Гэхдээ энэ удаад асуудал нэлээд нааштай байх хэмээн олон хүн үзэж байна. Яг энэ цаг үед америк даяараа өршөөлийн хуулийг хэзээ батлах тухай ярьж, хүлээж сууна. АНУ түүхэндээ нэг удаа Өршөөлийн хуулийг хэрэгжүүлсэн аж. Энэ бол 1986 он.Тухайн үед Өршөөлийн хууль хэрэгжсэнээр хоёр сая 800 мянган цагаач иргэнд АНУ-д хуулийн дагуу амьдрах эрхийг олгож байжээ. Харин үүнээс хойш өнөөг хүртэл цагаач иргэдэд тодорхой нөхцөл, шаардлага, шалгуурын дагуу хууль ёсны бичиг баримт олгосоор ирсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, АНУ 1986 онд анх удаа хамгийн олон тооны цагаачдад амьдрах эрх  буюу иргэншил олгож байсан хэмээн түүхэнд бичигдэн үлджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Өршөөлийн тухай хуулийг хамгийн их дэмжиж байгаа гэдгийг хэвлэл мэдээллээс харж болно. Хэрэв энэ хууль батлагдаж чадвал Америкт хууль бусаар амьдарч байгаа 15-20 сая цагаач иргэн бичиг баримттай болох боломжтой. Эдгээр иргэдээс  шийдэгдэх 25 мянга орчим нь монголчууд гэсэн тоо бий. Харин манай иргэдийн 80 орчим хувь нь хараар буюу бичиг баримтгүй байдаг гэнэ. Тэд Өршөөлийн хууль батлагдахыг тэсэн ядан хүлээж, эх орондоо ирэхийг хүсч буй юм.

Энэ асуудлыг америкчууд ч янз бүрээр тайлбарлаж байна. Америк орны хамгийн хүнд, хүчир ажлыг цагаач иргэд нуруундаа үүрсээр ирсэн. Одоо ч байдал үргэлжилсээр байна. Ирээдүйд ч бас ийм л  байх болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс цагаач иргэд энэ оронд хуулийн дагуу оршин суух эрхийг эдлэх ёстой гэж зарим нь үзэж байна. Харин нөгөө хэсэг нь Барак Обама зөвхөн өөрийн гэсэн хувийн хуультай болох нь гэсэн хардлага байна. Дэд Ерөнхийлөгч Жозеф Байдены хувьд 2016 оны сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангажӨршөөлийн хуулийг ярьж байж магад гэсэн яриа гарч амжжээ. Үүнтэй зэрэгцэн сонирхолтой тоо баримтуудыг судлаачид,хэвлэлийнхэн сөхөхийг оролдож байна. Тухайлбал, өнгөрсөн жил  40 мянган хууль бус гэмт хэрэгтэн суллагдсанаас 426 хүн хүчирхийлэл, 193 нь хүн амины хэрэгтэй холбоотой байжээ. Эдгээр хүмүүс бичиг баримтгүй цагаачид байсан байна. Энэ мэт статистик нь Өршөөлийн хууль батлагдах хэрэгтэй эсэхэд нэлээд эргэлзээ төрүүлж байгаа гэнэ.

ГэвчЕрөнхийлөгч Барак Обама Өршөөлийн хуулийг энэ ондоо багтаж батлана хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэнтэй хэлээд амжсан. Өршөөлийн хууль хэрэгжих нь олон талын ач холбогдолтой гэж  Б.Обама онцолжээ. Эдийн засгийн хувьд үр ашигтайгаас гадна цагаачлалын системийг сайжруулах бүрэн боломжтой хэмээн үзэж байна. АНУ цагаач иргэдэд зориулан 2.2 тэрбум ам.доллараар байр барьж өгчээ. Үүнээс гадна тэдний эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол зэрэгт оруулсан хөрөнгө  оруулалтыг тооцвол маш их зардал гарах нь ойлгомжтой. Харин цагаач иргэдийг хууль ёсны дагуу амьдрах эрхтэй болгосон тохиолдолд тэд жирийн иргэний адил эрхээ эдлэж, үүргээ гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ хэмээн тайлбарлаж байна. Мөн энэ хуулиар хил, хязгаарын аюулгүй байдлыг илүү боловсронгуй болгох боломжтой гэж үзжээ. Өршөөлийн хууль хэрэгжүүлэх нь АНУ-д олон талын ашигтай гэдгийг энэ мэт эерэг асуудлаар тайлбарлаж болно.

Гагцхүү хэзээ вэ.Энэ асуултын хариуг олон сая цагаач иргэн хүлээж байгаа. Ерөнхийлөгч Барак Обама “Бид 12 сая хүнийг буцаахгүй.Хууль бус цагаач иргэдийн асуудлыг хуулийн дагуу шийдэх боломжтой. Хүмүүсийг гэр бүлээс нь салгаж нутаг буцаах нь америкчууд биш” хэмээн хэлж байсан. Түүнийг хэлсэн үгэндээ эзэн сууна хэмээн цагаач иргэд итгэсээр сууна. Өнгөрсөн жил 369 мянган иргэнийг хууль бус гэж үзэж эх орон руу нь буцаасан тоон мэдээлэл гарчээ. Хэдий хууль бусаар амьдарч байгаа ч тэднийг хэн нэгнээс нь салгаж, нутаг буцаах нь АНУ-ын хийх зүйл биш гэдэг байр суурин дээр Барак Обама бат зогсож байна.

Хүн бүхэн эрх тэгш байх ёстой гэдэг хууль, дүрэм энэ оронд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, эрх чөлөөт, хүний эрхийг дээдэлдэг их гүрэн энэ маягаар дэлхий дахинд муу үлгэр жишээ болохыг хүсэхгүй байгаа нь дамжиггүй.Ямартай ч Ерөнхийлөгч Барак Обама Өршөөлийн хуулийг батлах асуудалд нааштай хандах хэрэгтэй гэдгийг Конгресст хатуу сануулсан гэдгийг хэвлэлийнхэн мэдээлж байна.

Тус улсын хэвлэлд нийтлэгдэж байгаа мэдээллээс харахад Өршөөлийн хууль долоо, наймдугаар сард багтаж батлагдана гэж үзэж байна. Наймдугаар сар энэ хууль батлагдах хамгийн тохиромжтой, магадгүй эцсийн хугацаа болох аж. Өршөөлийн хууль батлагдсан ч цагаач иргэд АНУ-ын иргэн болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин 20 сая иргэн энэ улсад хууль ёсны дагуу удаан хугацаанд оршин суух эрхтэй болох юм.

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

5 цаг 0 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

5 цаг 0 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

5 цаг 0 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

17 цаг 40 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

19 цаг 31 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

22 цаг 6 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

22 цаг 52 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

22 цаг 58 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин