Исгэсэн байцааны ид шид

2019-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.ЦОЛМОН /Ph.D/ Исгэсэн байцаа нь дээд зэргийн зууш мөн эмчилгээний бүтээгдэхүүн юм. Исгэсэн байцаанд хавдрын эсрэг шинж чанар бүхий U аминдэм агуулагдана. Шүүс гоо сайхан, хоол боловсруулах булчирхайн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Үүнээс гадна бодисын солилцоог идэвхжүүлж, өөх тосны солилцоог тохируулсанаар хүнийг стресст тэсвэртэй болгодог ба эд эсийг залуужуулах үйлчилгээтэй. Их хэмжээний В6, В12 аминдэм, никотины хүчлийг агуулдаг ба В6 аминдэм нь уургийн шингээлтэд, В12 нь сэтгэл санааны тайвшралд хүргэж, цэвэр бодол сэтгэлийг бий болгосноор хөгшрөлттэй тэмцэхэд нөлөөлдөг бол никотины хүчил нь үсийг гялалзуулан, хумсыг бэхжүүлдэг. Исгэсэн байцааны шүүсийг ходоодны хүчиллэг багатай хүмүүс хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд, мэдрэлийн өвчтэй хүмүүс хоол идэх дур сонирхлыг дээшлүүлэхийн тулд хэрэглэнэ. Шүүсийг өглөө өлөн үедээ ууж хэрэглэнэ. Исгэсэн байцааны шүүсэнд ходоодонд хий дүүргэдэг эслэг агуулагддаггүй. Хэрэв исгэсэн байцааг байнгын хоолны цэсэнд оруулбал астма өвчний хүндрэлийг багасгана. Мөн аминдэмийн дутагдал, дисбактериозын үед  хэрэглэх нь ашигтай. Гэдэс дотроо эрүүлжүүлэхийн тулд  долоо хоногт гурван удаа хоёр хоолны халбагаар байцааг идээд хагас аяга шүүсээр даруулна. Аминдэмийн дутагдал болон хүч тамиргүйдэх үед нэг аяга лоолийн шүүсийг исгэсэн байцааны шүүстэй хольж хагас аяга буцалсан ус, хоолны халбага нимбэгийн шүүс, зөгийн бал нэмж өдөрт хоёр удаа ууна. Буйлны үрэвслийн үед өдөрт зургаан удаа гурван халбагаар хэрэглэж амаа шүүсээр нь зайлна. Түгжрэлийн үед нэг аяга шүүсэнд хоёр цайны халбага давс нэмж өглөө өлөн ууна. Батгатай арьсанд навчийг 20 минут байлгаад угаан тос түрхэнэ. Нэг сарын турш хэрэглэнэ. Исгэсэн байцаа эдгээр ашиг тустай боловч бөөрний өвчин, ходоодны их хүчиллэг, цөсний чулуу, даралт ихсэх өвчтэй үед хэрэглэхэд хориотой байдаг. Исгэсэн байцааг өвөл бусад хүнсний ногоон дахь амин дэм багассан үед хэрэглэх нь илүү зохилтой.   Байцааг исгэхдээ: Исгэхдээ бат бэх модон торх, шилэн болон паалантай сав, шавар ваарыг ашиглах бөгөөд цайрдсан, пласстмасан сав тохиромжгүй. Дээрээс нь дарах хүндрүүлэгчээр металл зүйлийг хэрэглэхгүй. Гурван кг байцааг нарийн хэрчээд 300 гр луувантай холино. Эдгээрийг гурван литрийн шилэнд хийж дээрээс нь дарж нягтруулна.  Уусмалд: Нэг литр бүлээн усанд хоёр хоолны халбага том ширхэгтэй давс хийн шилээ дүүргээд дулаан газар тавина. хоёр дахь өдөр нь ёроолыг нь хүртэл урт модоор нүхлэн хийг гаргана. Гурав дахь өдөр нь шүүсийг нь юүлэн авч нэг литр шүүсэнд 1.5 халбага элсэн чихэр нэмээд дараа нь байцааны доод, дээд хэсгийн байрлалыг солин шүүсээ нэмнэ. Дараа нь нэг хоногийн турш дулаан газар байлгаад дараа нь хүйтэн сэрүүнд шилжүүлэн тавина.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.4 № 3 (5970)
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 36 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 48 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 48 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 48 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

18 цаг 16 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 35 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09