Буриадын бүгд найрамдах улсын төрийн шагналтнууд тодорчээ

2019-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Урлагийн салбараас төрийн шагнал хүртсэн багт Монголын дуучин Г.Ариунбаатар багтжээ-

[caption id="attachment_53144" align="alignnone" width="543"] Г.Ариунбаатар “Багт наадам”-д[/caption] Д.ЭНХЭЭ   “Шинжлэх ухаан, техник”, “утга зохиол, урлаг”-ийн салбар болон хүүхдийн урлагийн сургуулийн суралцагчдад төрийн шагнал олгох тухай Буриадын бүгд найрамдах улсын төрийн тэргүүний зарлиг гарсаныг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд gazeta-n1.ru сайтад мэдээлжээ. Шинжлэх ухаан, техийн салбарын “Хүмүүнлэгийн ухаан” номинацид Буриадын түүх, угсаатны зүй, соёлын асуудлаар нэг сэдэвт цуврал бүтээлээрээ ОХУ-ын академийн Сибирийн салбарын монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн түүх, угсаатны зүй, социологийн хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доцент, түүхийн ухааны доктор Сэсэгма Жамбалова хүртсэн байна.   Утга зохиолын салбарт төрийн шагналыг “Новые анафоры” шүлгийн ном бичсэн Амарсанаа Улзытуевт  олгожээ. Урлагийн салбарын төрийн шагналыг: -монгол хэлт нүүдэлчин ардын шатар, “Дашдорж Итгэл” бурхан зэрэг урлагийн бүтээл (ясан сийлбэр) бүтээсэн уран барималч Бато-Мунко Чимитов; - ЗСБНХУ-ын ардын жүжигчин Г.Цыдынжаповын нэрэмжит Буриадын улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт Ж. Вердийн “Багт наадам” дуурийг шинээр найруулан тавьсан Юрий Лаптев, Михаил Пирогов, Ганбаатар Ариунбаатар, Намхай Мунхзул, Самбуу Батчимэг нар хүртсэн байна. Мөн энэ салбарт боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа урлагийн чиглэлийн боловсролын байгууллагын оюутнуудаас 2018 оны төрийн шагналыг: - П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн 4 дүгээр курст хөгжмийн онолын мэргэжлээр суралцаж байгаа оюутан Никита Троицкий; Урлагийн салбарт мэргэжлийн өмнөх боловсролын нэмэлт болон ерөнхий хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловсролын байгууллагын суралцагчдаас: - П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн дэргэдэх Б.Ямпиловын нэрэмжит Хүүхдийн урлагийн сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Агван Юмов /мэргэжил виолончель/; - Р.С.Мэрдыгеевын нэрэмжит Хүүхдийн дүрслэх урлагийн сургуулийн 6 дугаар ангийн сурагч Татьяна Сажинова /мэргэжил-дүрслэх урлаг/; -Буриадын циркийн улсын сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Викторая Чагдурова /мэргэжил-циркийн урлаг/; - Улаан-Үд хотын Хүүхдийн урлагийн сургуулийн 13 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Илья Ильин /мэргэжил-аккордион/; “Мэргэжлийн ур чадвар” номинацид: -Курумканы районы нэмэлт боловсролын төвийн багш Нима Батуева; -Буриадын уlсын их сургуулийн оюутны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдагч Сэсэг Жигмитова; -Улаан-Үд хотын Хүүхдийн урлагийн 6 дугаар сургуулийн найрал дууны ангийн багш Светлана Коробенкова; -Буриадын улсын багшийн коллежийн 4 дүгээр курсийн оюутан Анастасия Кузнецова; -А.Орловын нэрэмжит Оросын найрал дууны улсын эрдмийн капеллагийн жүжигчин, “Буриад ФМ Радио суваг”-ийн “Мөнгөн хонхнууд” хүүхдийн найрал дууны студийн багш, хөгжмийн зохиолч Сарантуяа Дмитриева; [caption id="attachment_53145" align="alignnone" width="542"] Амарсанаа Улзытуев[/caption] “Уран сайхны бүтээл” номинацид: -Улаан-Үд хотын Хүүхдийн урлагийн 3 дугаар сургуулийн “Фортепиано” ангийн сурагч Александр Халмактанов; -Улаан-Үд хотын Р.С.Мэрдыгеевын нэрэмжит Хүүхдийн урлаг, уран сайхны сургуулийн сурагч Валентина Мартынова; -Дорнод Сибирийн улсын соёлын сургуулийн “Ардын гоцлол дуу” ангийн оюутан Валентина Соломенникова; -Буриадын бүгд найрамдах улсын Үндэсний номын сангийн ажилтан ЭлбэгЗандраев; -Улаан-Үд хотын Хүүхдийн урлагийн 7 дугаар сургуулийн баян хуур хөгжмийн ангийн багш, ардын дуу, бүжгийн “Забава” театрын жүжигчин Евгений Рженев нар тус тус хүртсэн байна.     Амарсанаа Улзытуев   Г.Ариунбаатар “Багт наадам”-д
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 54 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

8 цаг 6 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

8 цаг 6 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

8 цаг 6 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

18 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 53 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

22 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09