Л.Амаржаргал: Оюутнуудад үйлчилгээний байгууллагад ажиллах санал их ирсэн

2014-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

А.Бавууханд

Хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжгүй оюутнууд  зуныхаа амралтаар ажил хийх сонирхолтой байдаг. Тиймээс оюутнуудыг цагийн ажилд зуучилж байгаа талаар нийслэлийн Хөдөлмөрийн газрын дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн мэргэжилтэн Л.Амаржаргалаас тодрууллаа. 

юутан, залуусын зуны амралт эхэлж байна.  Тиймээс зуныхаа амралтаар цагийн ажил хийж орлогоо нэмэгдүүлэхыг хүссэн оюутнуудад  “Цагийн ажил” төслийн гол зорилгын талаар товчхон танилцуулахгүй юу?

- Нийслэлийн Хөдөлмөрийн газраас тав дахь жилдээ “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь  оюутнуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,  сургалт зөвлөгөө өгөх, өдөрлөг зохион байгуулах, ажил хөдөлмөрийн түүх үүсгэх, цахим үнэмлэхтэй болгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл, ажилласан түүх, цаг хугацаа нь бүртгэгдсэнээр  өөр ажлын байранд ажилд ороход  энэ нь туршлага болдог. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас  ажил олгогч, оюутны хооронд цалин  хөлсгүй ажиллуулах, эсвэл цалин хөлсөө цаг тухайд нь өгөхгүй байх зэрэг асуудал гардаг.  Энэ тохиолдолд манай байгууллага  асуудлыг  аль болох зөвөөр шийдвэрлэхыг  хичээдэг.  

-“Цагийн ажил”-д хам­рагдахыг хүссэн оюутнуудад ямар шаардла­га, шалгуур тавьж байгаа вэ. Мөн танай төвд одоогоор ямар ажлын байрны саналууд ирж байна вэ?

-Одоогоор тийм нарийн  шаардлага, шалгуур тавьсан зүйл байхгүй. Ажил олгогчдын  хувьд ихэвчлэн зочид буудал, жуулчны бааз, сурталчилгааны ажил, үйлчилгээний байгууллагуудад  оюутнуудыг ажиллуулах  сонирхолтой байдаг.  Тиймээс аль болох  түргэн шуурхай, тууштай, найдвартай ажиллахыг хүсдэг. Ер нь оюутнуудын цагийн ажлыг судалж үзэхэд, олон улсын жишгээр хот тохижилтын цэвэрлэгээний ажлыг оюутнуудаар их хийлгэдэг юм байна. Мөн оюутнууд ч гэсэн нийтийг хамарсан ажил хийх сонирхолтой байдаг. Тухайлбал, саяхан  “Хүүхдийн баяр”-аар 50 орчим оюутан хог түүх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зэрэг ажлуудыг идэвхтэй хийсэн. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд 60 гаруй оюутан зуслангууд руу явж, цэвэрлэгээний ажлуудыг хийсэн байгаа.  Харин яг одоогийн байдлаар “Миний сүлжээ” дэлгүүр 20 оюутанг касс өрөгч, угтагчаар, “Туушин” зочид буудал 20 хүнийг хаалгач, үйлчлэгч, угаагчаар, “КFC” түргэн хоолны сүлжээ газраас гурван салбар нээх гэж байгаатай холбогдуулан оюутнуудыг ажилд авахаар саналаа ирүүлсэн. Мөн аялал жуулчны байгууллага, үйлчилгээний газруудаас нэлээд олон ажлын байрны санал ирсэн байна. 

 - Энэ төсөлд хамрагдсан оюутанууд сард хэдэн төг­рөгийн цалинтай ажиллах вэ?

-Ажил  олгогчдоос шалтгаалаад цагийн хөлс нь харилцан адилгүй байна. Тухайлбал, барилга болон замын салбарт 5-6 цаг ажиллавал 30 мянган төгрөг авах жишээтэй. Үйлчилгээний байгууллагууд нэг цаг нь 1500 төгрөг орчим байна. Тиймээс цагийн ажил сонирхож байгаа болон  ажилд зуучлуулах хүсэлтэй оюутнууд  НХГ-ын Оюутны Хөдөлмөрийн биржид  нэг хувь цээж зураг, оюутны болон иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлж болно. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 70110502 утсаар асууж болно.   Бүртгүүлэхээр ирэхдээ  ажлын байрны захиалгатай танилцаж,  өөрийн ажиллах боломж, хичээлийн цагийн хуваарь болон ажлын байрны захиалгад тавигдах шаардлага зэргийг судалж үзэх боломжтой.  

 

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

16 цаг 22 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12