Гурвантэсийн Баянбүрдийг устгахад бэлэн болжээ

2014-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.СОЛОНГО, Гэрэл зургийг Д.БАТБААТАР

“Эгч ээ, би танд дун үзүүлье” гээд жижигхэн дугуйгаа унаад хамаг хурдаараа жийн хурдлах энэ хүүг Нандинхүү гэдэг. Тэр дөрвөн настай. Эгчтэйгээ хамт гэрээ сахиж байхад нь ирсэн урилгагүй зочдод тэр өөрийнхөө тоглодог ганц газар болох жижигхэн булгийг үзүүлэхээр хурдлав.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун урагш 48 километр яваад Зүүн мухар эргийн булаг дээр ирлээ. Булгийн хойхно байх ганц гэрт очсон нь Нандинхүүгийн аав С.Эрдэнэбатынх юм. Хүү намайг тэрүүхэн хавьдаа нов ногоон ширэг болсон жижигхэн булаг дээр дагуулан очлоо. Бороо ороод булгийн усны төвшин бага зэрэг нэмэгджээ. Усанд зоож орхисон хуванцар саваа төвөггүйхэн олоод алган дээрээ дун тавьж сонирхуулав. Говьд цөөхөн энэ ногоон орон зай Нандинхүүгийн хувьд  чухал газар. Харамсалтай нь тэр энэ булгаа, тоорой моддоо нүүрс олборлох ашиглалтын лицензэд алдсанаа мэдээгүй.

 

“САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” АСАР ТОМ АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ АВЧЭЭ

 

Гурвантэс сумын төвөөс баруун урагш нүүрс олборлох ашиглалтын лицензтэй асар том талбай байгаа нь энэхүү Хөвд голын ай сав газрыг хамарч байгаа юм. “Сауд Гоби коэл транс” гэх компанийн “Гашуунтолгой-1” ашиглалтын лиценз 32221.42 га талбайтай. Тэд 2012 оны тавдугаар сарын 18-нд энэ лицензийг авсан бөгөөд 2042 оны тавдугаар сарын 18-нд ашиглаж дуусгах хугацаатай юм байна. Хамгийн ноцтой нь энэ ашиглалтын лицензтэй талбай нь асар том газар нутгийг хамарч байгаа. Тодруулбал, Гурвантэс суманд яг одоо олборлолт хийж байгаа “Монголын алт”, “Саусгоби сэндс”, “Чинхуа МАК” зэрэг ком­паниудын ли­ценз бүхий талбайг нийлүүлснээс даруй 4-5 дахин том болох нь схем зурагнаас харагдаж байна. Мөн Монгол Улсын хилээс 50 км дотогш газар нутагт хамаарч байгаа нь уул уурхайн лиценз ямар байдлаар, хэрхэн замбараагүй олгогдсоны тод жишээ юм.

 

ТЭСИЙНХНИЙ ЕСӨН ГАЙХАМШГИЙН НЭГ ТЭНД БАЙНА

Тус компанийн нүүрс ухах гэж байгаа энэ газарт Гурвантэс сумын есөн гайхамшгийн нэг болох “Олон тоорой” бий. Дэлхийд ховордсон тоорой модод энд л бөөнөөрөө ургадаг ба булаг, шанд нь нэг дор байдаг баянбүрд болсон сайхан байгаль устаж үгүй болоход бэлэн болжээ. “Сауд Гоби коэл транс” компанийн ашиглалтын лиценз бүхий талбайд Шанд, Жигжидийн гол, Наранбулаг, Бүлээн булаг, Сайрын усны гол, Задгай гол, Тээгийн булаг, Замын шанд булаг зэрэг урт нэртэй хуульд хамрагдах 10 гаруй булаг, шанд, горхи, түүнчлэн Хөдөө худаг, Цагаан тоорой, Шар тоорой, Өвөр задгай, Гурван худаг, Сайрын усны баруун буудал, Жигдэн зэрэг тоорой модны арав гаруй бүс газар байгаа юм.

Хөвд голын ай сав болсон энэ газарт малчид мод, усаа бараадан нутаглаж байна. Сумын төвөөс гараад 40 км давхихад ганц ч харагдаагүй говийн тэмээ энд  олноороо бэлчиж явна. Хамгийн эхэнд харагдсан аварга том тоорой модны яг хажууд “Сауд гоби коэл транс” компанийн хайгуул хийсэн цооног байлаа. Энэ бүс газарт маш олон тооны цооног байсан бөгөөд зарим нүхийг нь бөглөөгүй байсныг байгаль орчны байцаагчийн шаардлагын дагуу нөхөн сэргээлт хийж булжээ. Тус компани нэгэнт ашиглалтын лицензээ авчихсан болохоор уурхайг байгуулах ажлаа эхэлнэ гэдгээ илэрхийлж эхэлсэн байна. Одоогоор малчин иргэд энэ лицензийн талаар мэдээлэл муутай байгаа юм байна. Хэрэв үнэхээр нүүрс олборлоно гээд ирвэл яасан ч газар нутгаа өгөхгүй гэж С.Эрдэнэбатынхтай саахалт айлын малчин н.Доржпалам бидэнд хэлж байлаа. “Сауд Гоби коэл транс” компани хаагуур, хэнээр дамжуулан энэ том ашиглалтын лицензийг авч чадсаныг мэдэхгүй юм. Ямартаа ч говийнхны амь амьдрал болсон энэ газарт гар хүргэж болохгүй гэдэг нь ойлгомжтой байна. Малчид ч хатуу эсэргүүцэх нь лавтай. Тиймээс тус компанийн 17038 дугаартай лицензийг яаралтай буцааж, Нандинхүүгийн булаг, үзэсгэлэнт тоорой моддыг аварч үлдэхийг хүсч байна.

 

АЙМГИЙН УДИРДЛАГУУД “ЖАВХЛАНТ ОРД”-Д ЯЛАГДЖЭЭ

Өмнөговь аймгийн Гурвантэс бол уул уурхайд хамгийн их өртсөн газар нутаг. Хяналтгүй, замбараагүй олгосон хайгуулын болон ашиглалтын лиценз энэ суманд 49 байна. Гэтэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь ердөө дөрөвхөн компани бөгөөд тэднээс хоёрынх нь ажил үндсэндээ зогсч, үлдсэн хоёр нь 50 хувьтай л ажиллаж байна гэж сумын Засаг дарга Г.Гангамаа хэлж байлаа. Одоо байгаа уурхайнууд нь ашиггүй болон дампуурч, олборлосон нүүрсээ зарж чадахгүй байхад өчнөөнөөр нь олгосон лицензүүдийг яагаад эргүүлэн татаж болдоггүйг тэрээр асуусан юм. Сумын төвөөс зүүн тал нь уул уурхайд эзлэгдэж, мал бэлчих газаргүй болж, усны төвшин асар ихээр доошилж байгаа гэлээ. Хайгуул хийж байгаа компани олон байгаа бөгөөд юу юугүй хөрс хуулж орхиод байгаа нь малын бэлчээрийг сүйтгэж байна гэв. Замбараагүй лиценз олголтын жишээг дурдвал олон байна. Тухайлбал, сумын төвөөс баруун тийш орон нутгийн тусгай хамгаалалтад тодорхой хэсгийг нь авсан газар нутаг бий. Тэнд дэлхийд нэн ховордож улаан номонд бичигдсэн ирвэсийн амьдардаг хэц байдаг. Дээр нь хавтгай, хулан, мазаалай үзэгддэг, аргаль янгир нь харагддаг, рашаан булаг ихтэй газар нутаг гэлээ. Гэтэл тэр хэсэгт 22 лиценз өгчихөж. Тиймээс сумын удирдлагууд энэ газрыг улсын тусгай хам­гаалалтад авах хүсэлтийг БОНХЯ-нд явуулжээ. Хариу нь нааштай гарна гэдэгт итгэж байгаагаа ч дамжууллаа.

“Сауд Гоби коэл транс”-ын ашиглалтын лиценз бүхий талбайтай дүйцэхүйц том газар нутгийг ухахаар зэхэж байгаа бас нэг компани бол “Жавхлант орд”. Хоёр жилийн өмнөөс малчдын эсэргүүцэлтэй тулгарсан тус компани аймгийн удирдлагуудтай шүүхдэлцээд ялжээ. Уг нь тэдний лиценз бүхий газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан байж. Гэтэл Өмнөговийнхон шүүхийн танхимд ялагдаж, газар нутгаа ийнхүү алдах гэж байна. “Жавхлант орд”-ыг эсэргүүцсэн малчид биднийг очихын урд өдөр цуглаж, компанийн төлөөлөгчдөд нутгаа ухуулахгүй гэж хатуухан мэдэгджээ. Гэвч нэгэнт лицензээ авчихсан, шүүхдээд ялчихсан “Жавхлант орд”-ынхон бууж өгнө гэдэг юу л бол. Мөн Гурвантэс сумынхны хүнсний ногооны хэрэгцээг хангадаг тариалангийн талбай нь хүртэл лицензэд өртчихсөн гэнэ. Эцэст нь өрөөндөө ширээнийхээ ард суучихаад газар нутгийг нь дамлан худалддаг нөхдүүд орон нутагт нь ирж, тэр сайхан байгалийг, ард иргэдийн амьдралыг нүдээр үзээсэй гэж Гурвантэсийнхэн хүссэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

9 цаг 35 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

9 цаг 35 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

9 цаг 35 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

22 цаг 16 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

Өчигдөр 15 цаг 29 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

Өчигдөр 12 цаг 54 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Өчигдөр 12 цаг 08 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

Өчигдөр 12 цаг 02 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин