Дотооддоо “зодоон”-той гаднаа жагсаалтай бага хурал

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.БАТСАЙХАН   Эх баригч намын III бага хурал өчигдөр боллоо. МАН-ын гишүүд байнгын хороо, ажлын хэсгийн хурал, дэд хороо гээд Төрийн ордонд болох байсан бүхий л үйл ажиллагаагаа “тасалж”, хамаг анхаарлаа намын хуралдаа хандуулав.  Уг нь олон асуудлын зангилаа энэ хурлаар тайлагдах учиртай байв.  Тийм хүлээлт ч улс төрийн хүрээнд байсан.  Гэхдээ МАН-ынхан бахь байдгаараа, тэд 60 тэрбум, ЖДҮХС тойрсон  асуудлаа ярьж, гишүүдээ хөөсөн хөөгөөгүй гэлцэж,  албан тушаал эрх ашгийн төлөөх хэрүүлээ л хийж,  өнжив. Бага хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэлээ хүргэсэн.  Тэрээр  “Би шударга ёсыг тогтоохын төлөө улам хатуу байна. Энэ бол У.Хүрэлсүхийн бодол биш, ард түмний бодол. Намын эв нэгдлийг шударга ёсонд тулгуурласан байгаасай гэж хүсдэг. Хуурамч байгаасай гэж огт хүсэхгүй байна. Тийм учраас би хуурамч эв нэгдлийг задлахаар шийдсэн.  Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд огцрох ёстой” гэв.  Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн илтгэлд МАН-ын хагарлыг намжааж, төрийн гацааг арилгах талаар гарц,  шийдлийг хайсан зүйл огт байсангүй.  Харин ч өмнө нь чуулган, байнгын хороон дээр ярьж, хэлж байсан шударга ёс тогтооно, тэмцэнэ гэсэн үгээ л хэлнэ лээ.   Түүний дараа МАН-ын дарга асан М.Энхболд үг хэлсэн.  Тэрээр “Өнөөдөр парламентын засаглалтай хэвээрээ байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж эхэллээ. Мөн ЖДҮХС-аас зохион байгуулалттай зээл авсан асуудал олон түмний бухимдлыг төрүүлж байна.  Энэ цаг үед асуудлаас зугатааж өргөдлөө өгөөд явахыг би хүсэхгүй байна” гэсэн юм.  Өнгөрсөн хугацаанд МАН-ын хагарлыг намжааж, эв нэгдлийг бий болгох ажлыг хэсгийг У.Хүрэлсүх,  М.Энхболд нарын тал хамтран байгуулсан.  Энэ ажлыг хэсэг хагарлын асуудлыг шийдэж чадаагүй гэдгийг өчигдрийн бага хурал нотлон харууллаа. МАН-ын бага хурал дотооддоо хаалттай болсон бол гаднаа ч мөн жагсагчидтай үргэлжилсэн. Тусгаар тогтнолын ордны гаднах талбайд МАН-ын гишүүд цуглаж Ерөнхий  нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг огцрохыг шаардаж байв. Гэхдээ тэдний жагсаал нэг их удаан үргэлжлээгүй.  Бага хурлын эмх цэгцэд нөлөөлж болзошгүй хэмээн цагдаа нар тараасан. МАН-ын бага хурал 269 гишүүнтэй.  Өчигдрийн хурал ерөнхийдөө  тийм сайн ирцтэй байж чадаагүй.  Гишүүний 70 гаруй хувь оролцож, зарим нь үгээ хэллээ.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр бид нам дотроо байгаа Ц.Элбэгдоржийн гар хөл болсон хүмүүстэй тэмцээд дийлэхгүй байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг бид шийдчихье гээд араас нь явсан. Хууль хяналтын байгууллагын хэдэн хүн дээр очоод, асуудал нь нам гацчихдаг. Ийм байж, биш цаашдаа сонгуулиа яаж ярих юм. Өнөөдөр Бага хурал дээрээ энэ бүх асуудлаа хэлэлцээд, шөнөжингөө хэрэлдээд ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой гэсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Миний нэрийг Бага хурлын гишүүнээс хасах хүмүүсийн тоонд оруулсан. Энэ одоо юу болж байна аа. Нам гэдэг чинь нэг хүний хувийн компани биш. Үүнийг би М.Энхболд даргын үед ч хэлж байсан. Одоо бид Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргах гээд сууж байна. Нөхцөл байдлаа хар л даа” гэсэн байна.   Мөн хурлын үеэр намын дарга У.Хүрэлсүхээс гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг ч тодруулжээ.  Тэрээр “Би аав, ээжээс тавуулаа. Том ах маань тэтгэвэртээ гараад, одоо таксинд явж халтуур хийдэг. Эгч маань мөн тэтгэвэртээ суусан. Одоо Солонгост ажиллаж, амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг. Хар багаасаа өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн. Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Үнэхээр ЖДҮХС-гаас зээл авсан зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй  явдаг” гэжээ. Хурлын төлөөлөгчид үгээ хэлж дууссаны дараа “60 тэрбумын асуудлыг хуулийн байгууллагаар шалгаж тогтоолгох, УИХ-ын дарга М.Энхболд ёсзүйн хариуцлага хүлээж өргөдлөө өгөх гэсэн утга бүхий тогтоолын төслийг батлуулахаар мандат өргүүлж, дэмжсэн байна. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд түүний  талын 27 гишүүн эсэргүүцэж, хурлыг орхин гарсан.   Дугаар шилжих мөчид МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргыг огцруулах асуудлаар хуралдаж байв. 100-гаад жилийн түүхтэй МАН Бага хурлаараа парламентын спикерийг огцруулах асуудлаар санал хураана гэдэг инээдтэй асуудал юм. УИХ-ын даргын асуудлыг нам биш парламентын төвшинд ярьж, шийдэх  хуультай.  Гэтэл МАН-ын Бага хурал энэ асуудлыг гарган тавьснаар төрийн дээр нам гарсныг батлах шиг болж байна.     МАН-ын дарга У.Хүрэлсүх: -Манай намыг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Д.Сүхбаатарын нам гэж хэлэхэд хэцүү болсон байна. Өнгө мөнгөнд хууртдаг, улсын өмч хөрөнгө, газрын хэвлийн баялагаар баяжсан бүлэглэлийн нам болж хувирсан байна.     МАН-ын дарга асан М.Энхболд: -Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байгаа энэ цаг үед би УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй.     Н.Номтойбаяр: -Намын дарга аа. Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний зөвлөх Н.Алтанхуяг, ЕТГ-ын дарга З.Энхболд нартай  таны үг, үйлдэл бүхэн адилхан байна.  Үүнийгээ тайлбарлаач.     Л.Оюун-Эрдэнэ: -Өнөөдөр бид нам дотроо байгаа Ц.Элбэгдоржийн гар хөл болсон хүмүүстэй тэмцээд дийлэхгүй байна.     Д.Оюунхорол: -Улс орноо хөгжүүлж ард түмэнд өгсөн амлалтуудаа биелүүл. Хоёр дарга тэврэлдээд эндээс гар. Эв нэгдлийг хангаж ажиллаасай гэж У.Хүрэлсүх даргаас хүсч байна.     Су.Батболд: -ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс бүгд хариуцлагаа хүлээх ёстой. Ард түмний өмнө хийсэн гэмт хэрэг шүү дээ. Д.Амарбаясгалан намаа хагалдаг үйлдлээ таслан зогсоо.     Б.Энх-Амгалан: -Энэ ЖДҮ гэдэг чинь барьцаатай зээл. Үүнийг зориулалтын бусаар ашигласан бол харин шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21